Нерчийн гэрээ (1689 он)
Нерчийн гэрээ (орос. Нерчинский договор/ трактат) - Оросын Хаант Улс, Чин гүрний хооронд 1689 оны 9-р сарын 6-нд латин, орос, манж хэлээр байгуулсан Энхийн гэрээ юм. Уг гэрээгээр тус хоёр улсын хилийн заагийг анх удаа тодорхойлж харилцааны суурийг тавьсан баримт бичиг гэж үздэг юм.
Гэрээний агуулга
засварлахНерчийн гэрээ нь 7 зүйлээс бүрдсэн. Гэрээний эх бичвэрүүд нь хоёр улсын Хаадын цол хэргэм, Элч нарын нэрсийг дурьдаж эхэлдэг. Эхний гурван зүйлд хил тогтоох асуудлыг зохицуулсан байдаг. Хоёр, тав, зургаа дахь зүйл нь 19-р зууны дунд үе хүртэл хүчинтэй байсан байна.
1 дүгээр зүйлд: - Орос улс, Чин гүрний хоорондох хилийг Горбице (Шилка голын зүүн суга) голоор тогтоосон байна.
2 дугаар зүйл:- Аргунь голоор хилээ тогтоосон. Оросын барилга байгууламжийг голын зүүн эрэгт нүүлгэх болсон тухай.
3 дугаар зүйлд:- Оросын тал Албазин хотыг буулгах тухай.
4 дүгээр зүйлд:- Хил даван зугтаасан этгээдүүдийг хүлээн авахыг хориглосон тухай.
5 дугаар зүйлд:- Талуудын иргэд худалдаа хийхийг зөвшөөрч, хил нэвтрэх зөвшөөрөлтэй бүх хүмүүст чөлөөтэй явах эрх олгосон.
6 дугаар зүйлд:- Хил даваад хүн дээрэмдсэн, алсан иргэдийг буцааж албадан гаргаж шийтгэхээр тогтсон байна.
7 дүгээр зүйлд:- Чин гүрэн өөрийн нутагт хилийн тэмдэг байрлуулах болжээ.
Гэрээнд оросын талыг төлөөлж Пётр хааны гадаад хэргийн байгууллагын тэргүүн Фёдор Головин, Чин улсыг төлөөлж Энх Амгалан хааны сайд Сонгот нар гарын үсэг зуржээ.
Гэрээний манж, латин хэл дээрх эх хувь хадгалагдан үлдсэн байдаг байна. Гэрээ байгуулах үед Манжид хүлээлгэн өгсөн орос эх хувь нь алдагдсан бололтой;