Уэйн Рүүни
Хөлбөмбөгчин
Уэйн Марк Рүүни (англ. Wayne Mark Rooney, 1985 оны аравдугаар сарын 24-нд Ливерпүүл хотод төрсөн) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Манчестер Юнайтед болон Английн шигшээн довтлогч юм.
![]() Рүүни Евро-2012 тэмцээнд | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Уэйн Марк Рүүни[1] | ||
Төрсөн огноо | 1985 оны 10 сарын 24 | ||
Төрсөн газар | Англи, Ливерпүүл | ||
Өндөр | 1.76 м[2] | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Манчестер Юнайтед | ||
Дугаар | 10 | ||
Өсвөрийн баг | |||
1996–2002 | Эвертон | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2002–2004 | Эвертон | 67 | (15) |
2004– | Манчестер Юнайтед | 307 | (158) |
Шигшээ баг‡ | |||
2000–2001 | Англи (15-) | 4 | (2) |
2001–2002 | Англи (17-) | 12 | (7) |
2002–2003 | Англи (19-) | 1 | (0) |
2003– | Англи | 91 | (39) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11. † Гараа (Гоол). |
Замналын товчоонЗасварлах
Рүүни 10 настайгаасаа Ливерпүүл хотын Эвертонд бэлтгэгдээд 2002 онд мэргэжлийн гараагаа эхлүүлжээ. 25.6 сая фунтээр Эвертон авъяаслаг залуу довтлогчоо 2004 онд Манчестер Юнайтедад худалдсан түүхтэй. Алекс Фергюсоны удирдлаган дор "Улаан чөтгөрүүд" дэлхий даяар алдаршихад Рүүни онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
ШигшээЗасварлах
Рүүни 2003 онд Английн шигшээд дуудагдан Австралитай хоёрдугаар сарын 12-нд тулахад эхний гараа болон гоолоо оруулж байсан.[4][5] 2004, 2008 болон 2012 оны ЕАШТ, 2006 болон 2010 оны ДАШТ-үүдэд амжилттай тоглож байлаа.
АмжилтЗасварлах
- Манчестер Юнайтед
- Премьер лигийн түрүү (5): 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13
- Английн лигийн цомын түрүү (3): 2006, 2009, 2010
- УЕФА Аваргуудын лигийн түрүү: 2008
- Английн супер цомын түрүү (3): 2007, 2010, 2011
- Клубүүдийн ДАШТ: 2008
- Нийт: 13 цом
- Хувийн
- Премьер лигийн сарын шилдэг тоглогч (5): 2005 оны 2 сар, 2005 оны 12 сар, 2006 оны 3 сар, 2007 оны 11 сар, 2010 оны 1 сар
- Клубүүдийн ДАШТ-ий мэргэн бууч: 2008
- Клубүүдийн ДАШТ-ий шилдэг тоглогч: 2008
- Шилдэг залуу тоглогч (BBC): 2002
- Браво трофей: 2003
- Алтан жаал: 2004
- 2004 оны ЕАШТ-ий бэлгэдлийн баг (УЕФА): 2004
- Премьер лигийн бэлгэдлийн баг (3): 2005/06, 2009/10, 2011/12
- сэр Мэтт Басбигийн нэрэмжит шагнал (2): 2005/06, 2009/10
- Дэлхийн шилдэг залуу тоглогч (FIFPro): 2005
- Английн хөлбөмбөгийн холбооны шилдэг залуу тоглогч (2): 2005, 2006
- Английн шилдэг залуу тоглогч - хөгжөөн дэмжигчид (2): 2006, 2010
- Английн шилдэг залуу тоглогч - тоглогчид: 2010
- Шилдэг хөлбөмбөгчин - сэтгүүлчид: 2010
- Манчестер Юнайтедийн шилдэг мэргэн бууч - Премьер лиг: 158 гоол
- Улирлын шилдэг гоолын эзэн (Match of the Day) (3): 2004/05, 2006/07, 2010/11
- 20 улирлын шилдэг гоолын эзэн - Премьер лиг: 2012
- Английн шигшээн шилдэг тоглогч - Английн хөлбөмбөгийн холбоо (2): 2008, 2009
- Оны бэлгэдлийн баг - FIFPro: 2011
- Европын цом/УЕФА Аваргуудын лигт хамгийн олон гоолдсон Британи тоглогч: 29 гоол[6]
ЭшлэлЗасварлах
- ↑ Premier League clubs submit squad lists (PDF). Premier League (2 February 2012). 2 February 2012-д хандсан.
- ↑ Wayne Rooney. Manchester United F.C.. 7 July 2011-д хандсан.
- ↑ Wayne Rooney Profile. Football Association. 11 September 2010-д хандсан.
- ↑ Aussies stun England BBC Sport, 13 February 2003
- ↑ Rooney leads escape from Skopje The Independent, 7 September 2003
- ↑ Top Scorers — UEFA Champions League 1991-2011. EuroFutbal Archive. the original on 2012-06-04-с архивлагдсан.
ХолбоосЗасварлах
Commons: Уэйн Рүүни – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Албан ёсны цахим хуудас (англ.)
- Профайл - ManUtd.com (англ.)
- Үзүүлэлт - шигшээ (англ.)
- Уэйн Рүүни - Twitter