Нижер
Нижер (франц. Niger), албан ёсоор Бүгд Найрамдах Нижер Улс, нь Өрнөд Африкт орших Нигер мөрний нэрээр нэрлэгдсэн, далайд гарцгүй орон юм. Өмнө талаараа Нигери, Бенин, баруун талаараа Буркина-Фасо, Мали, хойд талаараа Алжир, Ливи, зүүн талаараа Чад улсуудтай хиллэнэ. 1,270,000 км² орчим буюу Баруун Африкийн хамгийн том газар нутагтай тус улсын 13,300,000 орчим хүн ам нь нутгийн өмнөд болон баруун хэсгээр төвлөрөн амьдарна. Нийслэл нь Ниамей.
Бүгд Найрамдах Нижер Улс République du Niger
| |
---|---|
Уриа: "Fraternité, Travail, Progrès" "Ах дүүсийн барилдлага, ажил хөдөлмөр, дэвшил" | |
Төрийн дуулал: La Nigérienne | |
Нийслэл | Ниамей |
Албан ёсны хэл | Франц (Албан ёсны) Хауса, Фулфульде, Гурманче, Канури, Зарма, Туарег хэл ("үндэсний хэл") |
Төр засаг | Парламентийн ардчилсан бүгд найрамдах улс |
Танджа Мамаду | |
Али Баджо Гаматие | |
Байгуулагдсан | |
• Францаас тусгаар тогтносон | 1960 оны 8 сарын 3 |
Газар нутаг | |
• Нийт | 1,267,000 км2 (22) |
• Усны эзлэх талбай (%) | 0.02 |
Хүн ам | |
• Тооцоо | 13,272,679[1] |
ХХИ | 0.374 бага · 174 |
Мөнгөний нэгж | Баруун Африкийн франк (XOF) |
Цагийн бүс | UTC+1 |
Утасны томьёо | 227 |
Домэйн нэр | .ne |
Нижер нь дэлхийн хамгийн ядуу, хөгжил дорой орнуудын нэг бөгөөд нутаг дэвсгэрийн 80% гаруй нь Сахарын цөлөөр бүрхэгдэж, үлдсэн нутагт нь ч тогтмол ган гачиг, цөлжилтийн аюул нүүрлээд буй. Эдийн засаг нь арай үржил шимтэй өмнөд нутгаар эрхлэх газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурлана. Тус улсын хөгжлийг далайд гарцгүй байршил, хүн амын боловсролын түвшин, дэд бүтэц, эрүүлийг хамгаалах, байгаль орчны хөнөөл саатуулсаар байна.
Тусгаар тогтносноосоо хойш 5 үндсэн хууль, 3 цэргийнхний засаглалын нүүрийг үзсэний эцэст 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгуулиар сонгогдсон засгийн газар төрийн эрхийг барьж байна. Ард иргэдийн дийлэнх нь Исламын шашныг шүтдэг. Нижерийн хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд дээд боловсрол олж авах нөхцөл хомс байдаг билээ.