Чингис (хот)

(Хэрлэн сум-с чиглүүлэгдэв)

Чингис (хуучин нэр нь Өндөрхаан) нь Хэнтий аймгийн төв юм. Улаанбаатар хотоос зүүн зүгт 330 км зайнд оршдог. Хүн ам нь 35,000 орчим.[1]

Чингис
Өндөрхаан
ᠥᠨᠳᠦᠷᠬᠠᠨ
Хэрлэн сум
ᠬᠡᠷᠦᠯᠦᠨᠰᠤᠮᠤ
Музейн цогцолбор
Музейн цогцолбор
Чингис, Монгол
Чингис
Чингис
Солбицол: 47°19′N 110°39′E / 47.317°N 110.650°E / 47.317; 110.650
Улс Монгол
Аймаг Хэнтий
Газар нутаг
  Нийт3,788 км2 (1,463 бээр2)
Өндөр
1,027 м (3,369 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 24,418
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Багуудын хүн ам[2]
Багийн нэр Хүн ам
(2010 он)
1 Хэрлэн 3261
2 Булаг 3677
3 Баянмөнх 3739
4 Сариг 3197
5 Өндөрхаан 3290
6 Цогт-Өндөр 323
7 Номгон 876
8 Ишгэн толгой 637

Хуучнааар Өндөрхаан гэж нэрлэгддэг байсан тус хотыг Чингис хааны дурсгалд зориулан, Хэнтий аймгийн ИТХ-ын 2013 оны 11 сарын 18-ны өдрийн тогтоолоор Чингис хот хэмээн нэрийджээ.

Газар зүй

засварлах

Чингис хот нь Хэнтий аймгийн хамгийн их хүн амын нягтшилтай газар юм. Хэрлэн сум Чингис хот  нь Хэнтийн нуруунаас эх авсан Хэрлэн голын ай сав бүхий тал хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 1,631 м өндөрт оршдог. Нийт 380,8 мянган га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн 363,0 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүнээс 328,6 мянган га буюу 86.3 хувийг бэлчээрийн талбай эзэлдэг. Нийслэл Улаанбаатар хотоос 330 км зайд, хатуу хучилттай авто замаар холбогдсон, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн хот юм.

Цаг агаар

засварлах

Чингис бол Монголд хоёр дахь хүйтэн хот юм. Хэрлэн голын эрэгт, хамгаалалтгүй хээр газар оршдог. Өвлийн улиралд, гол хөлдөж салхи шуурахад -40OC температурт хүрдэг.

Эдийн засаг

засварлах

Хотын эдийн засагт нүүрс олборлот чухал бөгөөд хотын баруун талд 53 км зайд Чандгана Тал уурхай оршдог.

Ажилгүйдлийг бууруулах зорилготой Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP, НҮБХХ)-ийн хот ба хөдөөгийн бизнэсийг төлөвшүүлэх төсөл Чингис хотод төвтэй байдаг.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Чингис хот ардын засгийн анхны жилүүдэд 1923-1931 онд Өндөрхаан уулын хошууны төв, 1931-1952 онд Хэнтий аймгийн төв, 1952-оноос Өндөрхаан хотын захиргаа болон хөгжсөн. Чингис хотын захиргаа нь Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”- ийн дагуу 1992 оны 10-р сард Өндөрхаан сум болон байгуулагдсан бөгөөд 1995 оны Улсын Их Хурлын 95, Засгийн Газрын 128-р тогтоолоор Хэрлэн сум Сангийн аж ахуйтай нэгдэж Хэрлэн сум болсон түүхтэй.

Хэрлэн сум нь 1999 онд Улсын Их Хурлын 20-р тогтоолоор Өлзийт сумтай нэгдэж аймгийн зэрэглэлтэй хот болжээ. Улмаар Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор Зүүн бүсийн тулгуур төв болсон бөгөөд 2013 оны 11 сарын 18-ны өдрөөс АИТХ-ын тогтоолоор эзэн Чингис хааны нэрээр Чингис хот хэмээн нэрлэхээр шийдвэрлэжээ.

Хятадын дарга Линь Бяо Хятадаас зугатаж явахад нь түүний онгоц 1971 оны 9 сарын 13-нд Чингис хотын ойр орчимд сөнөж, өөрөө ба түүний гэр бүлийнхэн бүгд амь үрэгдсэн аж.

Хэрлэн сум нь 7269 өрх, 24115 хүн амтай, үүнээс: Чингис хотын төв нь 12550 га газар нутагтай, 6626 өрхийн 22220 хүн оршин сууж байна.

Өндөрхаан нисэх буудал (UNR/ZMUH) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатартай байнгын нислэгтэй.

Энэ хот нь Чойбалсан ба Улаанбаатар хотуудыг холбодог.

  1. Хэнтий аймгийн албан ёсны сайт (Memento 14. Нэгдүгээр сар 2008 цахим архивт) 2007-12-17 өдөр авсан
  2. Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)