Баян-Овоо сум (Хэнтий)

«Баян-Овоо сум» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Баян-Овоо сум»-с олж болно.

Баян-ОвооХэнтий аймгийн сум. 338.1 мян.га газар нутагтай, Дорнодын их талын баруун зах, Хэнтий аймгийн зүүн хилд Батноров, Норовлин, Баянхутаг, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сумдтай хил залган оршдог.

Баян-Овоо сум
ᠪᠠᠶᠠᠨ
ᠣᠪᠤᠭ᠋᠌᠎᠎ᠠ᠎᠎
ᠰᠣᠮᠣ
сум

Жавхлант
Монгол орон дахь Жавхлант суурины байршил
Улс,орон Монгол Улс Монгол (МУ)
Дээрх нутаг Mn coa khentii aimag.svg Хэнтий аймаг
Нутгийн
хуваарь
(4)
Дөрвөн баг
   1. Дэлгэрхаан
   2. Наран
   3. Сүмбэр
   4. Жавхлант
Сумын төв Жавхлант [1]
ᠵᠢᠪᠬᠤᠯᠠᠩᠲᠤ
Газар нутаг 3381 км²
Хүн ам (2014) 1,640 хүн [2]
Ард түмэн монгол үндэстэн (~100%)
Нутгийн олон Хэнтийн Баян-Овооныхон
᠎᠎____ он үүсэн байгуулагдсан
Шуудан-дугаар 23010 [3]
Хаяа залгаа
газар, нутаг
Норовлин
Батноров
Хөлөнбуйр
Түмэнцогт
Баянхутаг
Хот хүрэх
замын урт
Улаанбаатар (᠎᠎__ км)
Өндөрхаан (᠎᠎__ км)

ТүүхЗасварлах

Халхын Сэцэн хан аймгийн Дархан хошой Чин дангийн хошуу, Эрдэнэдалай вангийн хошууны нутаг нь 1655-1707 онуудад байгуулагдсан бөгөөд Их эзэн Чингис хааны эх Өэлүн, дүү Отчигон хоёрын нутаглаж бүхий газар хэмээн түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн.

Ардын хувьсгал ялсны дараагаар 1923 онд Хан Хэнтий уулын аймагт багтан байгуулагдсан, түүхэндээ 3 удаа томоохон нүүдэл хийж, 1941 онд Хөндлөн Ухаагаас Жавхлантын өвөрт ирж суурьшжээ.

Хүн амЗасварлах

2010 оны тооллогоор Монгол улсын харьяат иргэн, Баян-Овоо сумын суурин хүн ам - 1,581[4]. Энэ тооллогоор бол аймгийнхаа 17 сумнаас 3-р цөөн хүн амтай сум гэж үзэгдэнэ. 2019 оны байдлаар 609 өрх, 1916 хүн ам, 208973 толгой малтай болж жилээс жилд хүн ам, малын тоо өссөн  байна. Сумын нутаг захиргааны 4 багт хуваагддаг.

Багуудын хүн ам[5]
Багийн нэр Хүн ам (2010)
1 Дэлгэрхаан 302
2 Наран 313
3 Сүмбэр 304
4 Жавхлант 662

Энд төрсөн хүнЗасварлах

Эх сурвалжЗасварлах

  1. МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
  2. Хэнтий аймгийн Статистикийн хэлтэс. Хэнтий аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын товхимол. 2013-12-31.
  3. Харилцаа холбооны зохицуулах хороо. «Шуудангийн нэгдсэн код»
  4. Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргийн түвшнээр)
  5. Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)