Чингис (хот)
Чингис (хуучин нэр нь Өндөрхаан) нь Хэнтий аймгийн төв юм. Улаанбаатар хотоос зүүн талд 330 км газарт оршдог. Хүн ам нь 25,000 орчим.[1]
Чингис
Өндөрхаан ᠥᠨᠳᠦᠷᠬᠠᠨ | |
---|---|
Хэрлэн сум ᠬᠡᠷᠦᠯᠦᠨᠰᠤᠮᠤ | |
Улс | Монгол |
Аймаг | Хэнтий |
Газар нутаг | |
• Нийт | 3,788 км2 (1,463 бээр2) |
Өндөр | 1,027 м (3,369 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 24,418 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Багийн нэр | Хүн ам (2010 он) | |
---|---|---|
1 | Хэрлэн | 3261 |
2 | Булаг | 3677 |
3 | Баянмөнх | 3739 |
4 | Сариг | 3197 |
5 | Өндөрхаан | 3290 |
6 | Цогт-Өндөр | 323 |
7 | Номгон | 876 |
8 | Ишгэн толгой | 637 |
Нэр
засварлахХуучнааар Өндөрхаан гэж нэрлэгддэг байсан тус хотыг Чингис хааны дурсгалд зориулан, Хэнтий аймгийн ИТХ-ын 2013 оны 11 сарын 18-ны өдрийн тогтоолоор Чингис хот хэмээн нэрийджээ.
Газар зүй
засварлахЧингис хот нь Хэнтий аймгийн хамгийн их хүн амын нягтшилтай газар юм.
Чингис бол Монголд хоёр дахь хүйтэн хот юм. Хэрлэн голын эрэгт, хамгаалалтгүй хээр газар оршдог. Өвлийн улиралд, гол хөлдөж салхи шуурахад -40OC температурт хүрдэг.
Эдийн засаг
засварлахХотын эдийн засагт нүүрс олборлот чухал бөгөөд хотын баруун талд 53 км зайд Чандгана Тал уурхай оршдог.
Ажилгүйдлийг бууруулах зорилготой Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP, НҮБХХ)-ийн хот ба хөдөөгийн бизнэсийг төлөвшүүлэх төсөл Чингис хотод төвтэй байдаг.
Түүх
засварлахХятадын дарга Линь Бяо Хятадаас зугатаж явахад нь түүний онгоц 1971 оны 9 сарын 13-нд Чингис хотын ойр орчимд сөнөж, өөрөө ба түүний гэр бүлийнхэн бүгд амь үрэгдсэн аж.
Тээвэр
засварлахӨндөрхаан нисэх буудал (UNR/ZMUH) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатартай байнгын нислэгтэй.
Энэ хот нь Чойбалсан ба Улаанбаатар хотуудыг холбодог.
Эшлэл
засварлах- ↑ Хэнтий аймгийн албан ёсны сайт (Memento 14. Нэгдүгээр сар 2008 цахим архивт) 2007-12-17 өдөр авсан
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (баг, хорооны түвшнээр)