Мөрөн сум (Хэнтий)

Мөрөн (монгол бичгээр мүрэн) — Хэнтий аймгийн сум. 2010 оны тооллогоор Монгол улсын харьяат иргэн, Мөрөн сумын суурин хүн ам - 1,326[1]. Энэ тооллогоор бол аймгийнхаа хамгийн цөөн хүн амтай сум болно. Сумын нутаг захиргааны 5 багт хуваагддаг. Чандгана Талын нүүрсний уурхай сумын төвөөс зүүн тийш 25 км зайд байдаг.

Мөрөн сум
ᠮᠥᠷᠡᠨᠰᠤᠮᠤ
Хэнтий аймаг дахь Мөрөний байршил
Хэнтий аймаг дахь Мөрөний байршил
Улс Монгол
Аймаг Хэнтий
Газар нутаг
  Нийт2,196 км2 (848 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,948
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Багуудын хүн ам[2]
Багийн нэр Хүн ам
(2010)
1 Зөөлөн 211
2 Өлзийт 203
3 Бүрээт 258
4 Цагаан толгой 543
5 Чандган 111

Мөрөн сум нь Мөрөн голын сав дагуу газар байрладаг бөгөөд газар тариалан эрхлэхэд тохиромжтой тал, говь хосолсон газартай. Мөрөн гол нь сумын төвөөс урагшаа урсан Хэрлэн голд цутгадаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлт болон хариуцлагагүй уул уурхайгаас шалтгаалан ширгэх аюулд өртөөд байна. Мөрөн сум нь аймгийн төвтэйгөө ойрхон учраас иргэдийн сумандаа оршин суух байдал бага, мөн харьцангуй жижиг газар нутагтай бөгөөд цөлжилтөөс шалтгаалан бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд хүндрэл учирч эхлээд нэлээд удаж байна.

  • Ардын журамт цэргийн анхны хорооны дарга, партизан Пунцаг
  • Хэнтий,Хөвсгөл аймгийн засаг даргаар болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Лувсаннаваан
  • 20-р зууны хүүхдийн нэрт зохиолч Дамдинцоогийн Содномдорж
  • Монгол улсын гавьяат нэгдэлчин Долгорын Намжил
  • Монгол улсын Гавьяат нэгдэлчин Цэрэнням
  • Монгол улсын гавьяат малчин Доржпаа
  • Улсын алдарт уяач Энхсүх
  • Ламжавын Доной - Үндэсний бөхийн улсын начин
  • Доржсүрэнгийн Сэндэм - Үндэсний бөхийн аймгийн арслан
  • Цэрэнсамбуугийн Батцоож - Үндэсний бөхийн аймгийн арслан
  • Лхамсүрэнгийн Шагдарсүрэн - Үндэсний бөхийн аймгийн начин
  • Дашдэндэвийн Энхбат - Үндэсний бөхийн аймгийн начин

Түүх соёлын дурсгалт газрууд

засварлах

Салбар уулын бичигт ханангийн их, бага бичээс, Баруун хэрэм, Зүүн хэрэм зэргийг дурьдаж болно. Хэнтий аймгийн зон олны шүтэж, биширч тахидаг Өндөрхаан уул Мөрөн сумын 3-р багийн нутагт оршдог.

Салбар уулын бичиг нь Хятан буюу Кидан улсын үед хамаарах их бага бичгээр бичигдэн үлдсэн түүхийн дурсгал бөгөөд одоогоор тэрхүү бичиг юу өгүүлж буй талаар тодорхой мэдээлэлгүй байна.

Мөрөн сумаас урагш Хэрлэн голын хөвөөнд байрлах баруун ,зүүн хэрэм нь Түрэгийн үед хамаарах түүхийн дурсгал байж магадгүй ч тухайн газраас эртнийх шавар ваар эдлэл хэрэглэл олдсон эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй. Нутгийн иргэд үе дамнан нутагласаар ирсэн бэлчээр бүхий газар болсон байдаг.

Эх сурвалж

засварлах