Филиппин

(Филиппин улс-с чиглүүлэгдэв)

Филиппин (англи. Philippines , Филиппинээр Pilipinas), албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс (англи. Republic of the Philippines [rɪˈpʌblɪk ɒv ðiː ˈfɪlɪpiːnz], тагалог хэл. Republika ng Pilipinas [reˈpublika ŋ ˌpɪlɪˈpinɐs]) нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн арлын орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,641[14] арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Тайвань, Вьетнамтай хиллэнэ.

Бүгд Найрамдах Филиппин Улс
Republika ng Pilipinas (Филиппин)
Уриа: 
Maka-Diyos, Maka-tao, Makakalikasan at Makabansa[1]
"Бурхан, Ард Түмэн, Байгаль, Улсынхаа төлөө"
Төрийн дуулал: "Lupang Hinirang"
"Шилмэл нутаг"
НийслэлМанила (де-юре)
Их Манила[a] (де-факто)
Томоохон хотКесон хот
Албан ёсны хэлФилиппин ба Англи хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Үндэсний дохионы хэл
Филиппиний дохионы хэл
Бусад зөвшөөрөгдсөн хэл[b]
Испани ба Араб хэл
Угсаатны бүлгүүд
(2010[6])
Шашин
(2015)[6]
  • 5.6% Ислам
  • 4.3% бусад / шашингүй
Ард түмний нэршилФилиппинчүүд‎
Пиной
(ярианы)
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс
Бонгбонг Маркос
Сара Дутерте
Мигз Зубири
Мартин Ромуалдес
Александр Гесмундо
Хууль тогтоох байгууллагаКонгресс
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
(АНУ-аас)
6 сарын 12, 1898 он
12 сарын 10, 1898 он
11 сарын 15, 1935 он
7 сарын 4, 1946 он
2 сарын 2, 1987 он
Area
• Нийт
300000 км2[7][8](p15)[c] (72)
• Усны эзлэх талбай (%)
0.61[9] (дотоод ус)
298,170 км2
Хүн ам
• 2020 тооллого
109,035,343
• Нягтаршил
336/км2 (37)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$1.289 их наяд[10] (29)
• Нэг хүнд ноогдох
$11,420[10] (117)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$440 тэрбум[10] (36)
• Нэг хүнд ноогдох
$3,905[10] (124)
ОТББИ (2021)  41.2[11]
дундаж
ХХИ (2021) 0.699[12]
дундаж · 116
Мөнгөний нэгжФилиппин песо () (PHP)
Цагийн бүсUTC+08:00 (ФСЦ)
Жолооны талбаруун[13]
Утасны томьёо+63
Домэйн нэр.ph

Филиппиний хүн ам 2020 оны байдлаар 114 сая орчим.[15][16] Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан.[16] Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппиний нийт хүн амын 11% нь болно.

1521 оны 3-р сарын 16-нд Фернан Магеллан ирэхээс өмнө [17], Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн олтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппиний анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны 7-р сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ.

Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акино алуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авлигын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ.[18]

2016 оны 6-р сарын 30-нд Родриго Роа Дутерте тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. 2022 оны 6-р сарын 30-нд болсон сонгуулиар олонхын санал авсан Ерөнхийлөгч 1965-1986 онд Ерөнхийлөгч байсан Фердинанд Маркосын хүү Фердинанд Ромуалдес Маркос буюу Бонгбонг Маркос Филиппиний Ерөнхийлөгч болсон байна.

Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон шинжийг агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос голдуу залгамжлагдсан байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг.[19] 1973 он хүртэл испани хэл Филиппиний албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филиппин, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.[18]

Нэрийн гарал үүсэл

засварлах

Тус улсын нэр нь XVI зууны сүүл үеийн Испанийн ван II Филипийн нэрнээс үүдэлтэй юм.[20] Испанийн аялагч Руй Липес де Вияалобос анх Las Islas Filipinas хэмээх нэрийг тухайн үед угсаа залгамжлах хунтайж байсан Филипийг хүндэтгэн Лейт арал болон Самар аралд өгсөн ажээ. Бусад арал нь өөр өөрийн нэртэй байсан боловч энэ нэр нь яваандаа тус олтригийг тэр чигт нь нэрлэх нэр болсон.[20]

 
Бөөн Манила

Улс төрийн тогтолцоо

засварлах

1987 оны Үндсэн хуулийн дагуу Филиппин нь хоёр танхимтай парламент, бие даасан шүүх засаглалтай ерөнхийлөгчийн Бүгд найрамдах улс юм. Төрийн тэргүүн нь бүх нийтийн шууд сонгуулиар 6 жилийн хугацаагаар сунгах, дахин нэр дэвшүүлэх эрхгүйгээр сонгогддог байна. Ерөнхийлөгч нь Сайд нарын танхимыг (Засгийн газар) тэргүүлдэг бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм.

Тус улсын хууль тогтоох дээд байгууллага нь Филиппиний Сенат (24 суудал) ба Филиппиний Төлөөлөгчдийн танхим (316 суудал) гэсэн хоёр танхимаас бүрддэг Конгресс юм. Сенаторуудыг 6 жилийн хугацаатай (гурван жил тутамд 12 хүн ээлжлэн, гэхдээ дараалсан хоёроос илүүгүй), Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг гурван жилээр (дараалсан гурваас илүүгүй хугацаатай) сонгодог.

Гадаад харилцаа

засварлах

Филиппиний олон улсын харилцаа нь бусад улс орнуудтай хийх худалдаа, 11 сая Филиппинчүүд өөр улс оронд амьдардаг гэх мэтээр эргэлддэг. Филиппин улс нь НҮБ-ыг үүсгэн байгуулагч, идэвхтэй гишүүн орон бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүнээр олон удаа сонгогдсон.

Филиппин улс АНУ-тай тогтоосон харилцаандаа ихээхэн анхаардаг. Тэд хүйтэн дайны үед болон терроризмын эсрэг тэмцэлд АНУ-ыг дэмжиж байсан. Филиппин бол НАТО-гийн гол холбоотнуудын нэг юм. Филиппин улс өмнө нь Америкийн колони байсан ч АНУ-д өөрийн нутаг дэвсгэрт цэргийн бааз байгуулахыг зөвшөөрсөн. Япон бол Филиппин улсын хөгжилд бусдаас илүү тусалдаг орны нэг юм.

Филиппин улс бусад оронтой ерөнхийдөө сайн харилцаатай байдаг. Филиппин улс өндөр хөгжилтэй эдийн засагтай орнуудын дэмжлэгийг өндрөөр үнэлдэг ч эдийн засгийн хувьд буурай хөгжилтэй бусад орнуудыг дэмждэг. Түүхэн хэлхээ холбоо, соёлын ижил төстэй байдал нь Испанитай хамтран ажиллах сайн үндэс суурь юм. Хэдийгээр хилийн чанад дахь Филиппинчүүдийн амьдралын нөхцөл тийм ч сайн байдаггүй бөгөөд заримдаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртдөг ч олон Филиппинчүүд бусад оронд ажилладаг.

Тэмдэглэл

засварлах
  1. Манила нь улсын нийслэлээр тооцогддог ч засгийн газрын суудал нь Манила хот нь нэг хэсэг болох "Метро Манила" гэгддэг Үндэсний Нийслэлийн бүс юм.[2][3] Олон улсын төрийн байгууллагууд Манилагийн нийслэлд байрладаг Малаканянг ордон болон бусад байгууллага/агентлагуудаас гадна Метро Манилагийн янз бүрийн хэсэгт байрладаг.
  2. 1987 оны Үндсэн хуульд: "Испани, араб хэлийг сайн дурын үндсэн дээр сурталчлах ёстой." гэж заасан байдаг[5]
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named land-area
  1. Republic Act No. 8491 (12 Хоёрдугаар сар 1998), "Flag and Heraldic Code of the Philippines", Official Gazette of the Republic of the Philippines, Metro Manila, Philippines, archived from the original on May 25, 2017, Татаж авсан: March 8, 2014
  2. Presidential Decree No. 940, s. 1976 (29 Тавдугаар сар 1976), "Establishing Manila as the Capital of the Philippines and as the Permanent Seat of the National Government", Official Gazette of the Republic of the Philippines, Manila, Philippines, archived from the original on May 25, 2017, Татаж авсан: April 4, 2015
  3. "Quezon City Local Government – Background". Quezon City Local Government. Archived from the original on August 20, 2020. Татаж авсан: August 25, 2020.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named GMA-DepEd-7-Languages
  5. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named GovPH-OfficialLanguage
  6. 6.0 6.1 Mapa, Claire Dennis S. 2021 Philippines in Figures (PDF) (Booklet). Philippine Statistics Authority. pp. 23–24. ISSN 1655-2539. Archived from the original (PDF) on March 3, 2022. Татаж авсан: July 17, 2022.
  7. "Land Use and Land Classification of the Philippines" (PDF). Infomapper. National Mapping and Resource Information Authority. 1 (2): 10. December 1991. ISSN 0117-1674. Archived from the original (PDF) on January 22, 2021.
  8. Boquet, Yves (2017). The Philippine Archipelago. Springer Geography. Cham, Switzerland: Springer. ISBN 978-3-319-51926-5. Татаж авсан: April 25, 2023.
  9. "Philippines". The World Factbook. Central Intelligence Agency. June 7, 2023. Татаж авсан: June 19, 2023.
  10. 10.0 10.1 10.2 10.3 "World Economic Outlook Database, April 2023". International Monetary Fund. Татаж авсан: April 11, 2023.
  11. PSA, "Highlights of the Preliminary Results of the 2021 Annual Family Income and Expenditure Survey", <https://psa.gov.ph/content/highlights-preliminary-results-2021-annual-family-income-and-expenditure-survey> (retrieved on August 15, 2022)
  12. Human Development Report 2021/22: Uncertain Times, Unsettled Lives: Shaping our Future in a Transforming World (PDF) (Report) (англи хэлээр). New York: United Nations Development Programme. September 8, 2022. Table 1. ISBN 978-92-1-001640-7. Archived from the original (PDF) on September 8, 2022. Татаж авсан: September 8, 2022.
  13. Philippine Yearbook (англи хэлээр) (1978 ed.). Manila, Philippines: National Economic and Development Authority, National Census and Statistics Office. 1978. p. 716.
  14. "More islands, more fun in PH" (Англи хэл хэлээр). 2 сарын 20 2016. Archived from the original on 2018-10-07. Татаж авсан: 6 сарын 20 2018. {{cite web}}: Check date values in: |access-date= and |date= (help)CS1 maint: unrecognized language (link)
  15. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named population
  16. 16.0 16.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named IMF2006
  17. "Name Change for the Philippines" (Memento 29. Нэгдүгээр сар 2009 цахим архивт). AsianWeek. Retrieved on 2008-08-30.
  18. 18.0 18.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIAfactbook
  19. Steinberg, David Joel (2007), "Philippines", Encarta, <http://encarta.msn.com/text_761558570___0/Philippines.html> Philippines (Memento 20. Наймдугаар сар 2009 цахим архивт)
  20. 20.0 20.1 Gregorio F. Zaide, Sonia M. Zaide (2004), Philippine History and Government, Sixth Edition, All-Nations Publishing Company

Цахим холбоос

засварлах

Албан ёсны

Газрын зураг

Бусад