Испани-Америкийн дайн
Испани-америкийн дайн (испани. Guerra Hispano-Estadounidense, англи. Spanish-American War) — Испани болон АНУ-ын хооронд 1898 онд болсон дайн. Энэхүү дайны явцад АНУ нь XVI зуунаас Испанийн эзэнт улсын эзэмшилд байсан Куба, Пуэрто-Рико болон Филиппиныг эзлэн авсан.
Дайны гол асуудал нь Кубын тусгаар тогтнол байсан гэж үздэг. Хэдэн жилийн турш Кубад Испанийн ноёрхлын эсрэг бослого гарч байсан. Испани-Америкийн дайн эхэлсний дараа АНУ эдгээр Кубын бослогыг дэмжсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Уильям Мак-Кинли асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг эрэлхийлсэн боловч Хавана боомт дахь америкийн усан цэргийн "Maine" байлдааны хөлөг онгоцонд болсон дэлбэрэлт түүнийг дайн руу эргэлт буцалтгүй түлхэсэн байна. 1898 оны 4-р сарын 20-нд МакКинли Конгрессын хамтарсан тогтоолд гарын үсэг зурж, Испанийн цэргийг гаргахыг шаардаж, Кубад тусгаар тогтнолд нь туслахын тулд цэргийн хүч хэрэглэх эрхийг Ерөнхийлөгчид олгов. Үүний хариуд 1898 оны 4-р сарын 21-нд Испани АНУ-тай дипломат харилцаагаа тасласан бөгөөд мөн өдөр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Кубыг бүслэн авч эхлэсэн байна. Хоёр тал дайн зарласан бөгөөд хэнд нь ч холбоотон байгаагүй байна. 1898 оны 8-р сарын 12-нд АНУ, Испани хоёр дайнаа зогсоосон байна.
Дайны үр дүнд АНУ нь Пуэрто-Рико, Гуам, Филиппиний арлуудыг эзэмшиж, Кубад түр зуур хяналт тавихыг зөвшөөрсөн АНУ-д тааламжтай нөхцөлөөр 1898 оны 12-р сад байгуулсан 1898 оны Парисын гэрээ байсан. Филиппинийг шилжүүлэхэд Испанийн эзэмшиж буй дэд бүтцийн зардлыг нөхөхийн тулд америкчууд 20 сая ам.доллар (өнөөгийн байдлаар 602 сая ам. доллартай тэнцэх) төлбөр төлсөн юм.
Испанийн эзэнт улсын энэхүү ялагдал, сүүлчийн үлдэгдэл нутгаа алдсан явдал зэрэг нь Испанийн үндэсний ухамсарт гүн цочролд орж, Испанийн нийгэм үзэл бодлоо өөрчлөхөд хүрсэн байна.