Оросын өмнөд хошууны амбан захирагч Григорий Александрович Потёмкин 1870 онд энэ хотыг анх бэхлэлтээр осетийн тосгон Дзауджикаугийн ойролцоо босгов. Энэхүү бэхлэлт нь Кавказын нуруун дахь уулын дайнч овгуудын эсрэг чухал үүрэг гүйцэтгэх ёстойгоос гадна Оросын эзэнт гүрний өмнөд зүгт газар нутгаа өргөжүүлэх замыг хамгаалах зорилготой байв. 1799 онд Владикавказаас эхлэн Их Кавказын нуруугаар дамжин Тбилис хүртэлх Гүржийн явган цэргийн замыг нээв. Гэвч энэ төлөвлөгөө эхний ээлжинд нурсан ба учир нь кавказын босогчид Владикавказыг эзлэн юу ч үгүй шатааж орхив.
1801 онд Гүржийг бүрэлдэхүүндээ оруулсны дараа л Владикавказ шинээр хөгжлийн шатандаа оржээ. Хотыг дахин босгож, шинээр хороололууд нэмж барин тэндээ казакуудыг суулгав. Удалгүй Владикавказ Перстэй хийх худалдааны төв болон хувирчээ. Владикавказын хүн амын тоо ч эрчимтэй нэмэгдэн, олон үндэстнүүдээс бүрдэх болсны дотор Осетичууд, Оросууд, Арменчууд, Гүржүүд болон өөр бусад цөөнх үндэстнүүд ч орж байлаа. 1875 онд Дон дахь Ростов руу төмөр замын шугам тавьсан бол дараа нь Баку руу буюу өнөөгийн Азербайжаны нийслэлийг төмөр замтай холбожээ.
Хотын нэр нь 1931 оноос 1944 он хүртэл, мөн 1954 оноос 1990 оныг хүртэл Орджоникидзе гэх нэртэй байв. Энэ нэр нь гүржийн коммунист Григорий Орджоникидзегийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрбээр Улаан ажилчин, тариачны армийн 11-р армийг удирдан 1921 оны хоёрдугаар сард гүржийг эзэлсэн байна. 1944 оноос 1954 оныг хүртэл Дзауджикау гэх нэртэй байсан нь осети нэрийн кирилл хувилбар юм. ЗХУ-ын задрахын өмнөхөн хуучин нэрээ авсан аж.
Он
|
Хүн ам
|
---|
1897 |
43.740
|
1939 |
130.755
|
1959 |
164.420
|
1970 |
236.200
|
1979 |
278.930
|
1989 |
300.198
|
2002 |
315.608
|
2010 |
311.693
|
Зүүлт: Хүн амын тооллогын мэдээ