Халуун орны хуй салхи

(Тропикийн циклон-с чиглүүлэгдэв)

Халуун орны хуй салхи буюу Хар салхи нь нь төв хэсэгтээ агаарын нам даралттай, аадар бороо бүхий цаг уурын нэгэн төрлийн үзэгдэл болно. "Циклон" гэдэг үг нь цагираг хэлбэрийн эргүүлэгийг хэлэх бөгөөд уг эргүүлэг Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, цагийн зүүний эсрэг чиглэлтэй байна. Бүх халуун орны хуй салхинууд халуун орон орчмын харьцангуй дулаан далайд үүсэх ба хүчтэй салхи, ширүүн бороо үүсгэнэ. Зарим тропикийн циклонууд эх газрыг дайрч болох бөгөөд энэ тохиолдолд асар их хэмжээний хохирол учруулдаг байна.

Өмнөд Атлантын далайд ховор үүсдэг тропикийн циклон. Олон улсын сансрын станцын зураг, 2004 оны 3 сарын 26

Үүсэх салхины хурд 120 км/цаг-с давсан үед хар салхи гэж нэрлэх ба Хойд Атлантын далай, Зүүн ба Төв Номхон далайд ихэвчлэн үүснэ. Хар салхийг Дэлхийн улс орнууд бас янз бүрээр нэрлэх нь байдаг. Жишээлбэл, зүүн өмнөд Азийн орнууд "тайфун" гэж нэрлэнэ.

Шинж чанар

засварлах
 
Тропикийн циклон нь дээш хөөрч буй агаарын чийг конденсацлагдах явцад чөлөөлөгдөх (үүсэх) энергийн нөлөөгөөр үүснэ

Нарны энерги нь усыг ууршуулах ба халсан агаар дээш дэгдэж, харьцангуй өндөрт конденсацлагдана. Уур конденсацлагдах явцад ихээхэн хэмжээний дулаан ялгарч, тропикийн циклон үүсэх үндсэн нөхцөл болно. Улмаар Дэлхийн татах хүч, эргэлтийн нөлөөгөөр тропикийн циклон нь босоо чиглэлд асар том дулааны хөдөлгүүр болж хувирах[1] ба аажимдаа цагираг хэлбэртэй болно. Энэ эргүүлэг задарч (burst), доод хэсэг нь газрын гадаргууд хүрэхэд, үүнийг "тропикийн өөрчлөлт" ("tropical disturbance") гэж нэрлэнэ.

Салхины хурд 40 км/цаг-с их бол "тропикийн дипресс" ("tropical depression"), 60 км/цаг, түүнээс их болвол "тропикийн шуурга" ("tropical storm") гэж нэрлэнэ. 120 км/цаг-с их хурдтай шуургыг "хар салхи", "тайфун" зэргээр нэрлэнэ. Тропикийн циклон нь Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далай, Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын зарим газарт үүснэ.

Тропикийн циклоны эргүүлэг нь Кориолисын эффектээр үүсдэг учир, экватор орчим хааяа бий болдог үзэгдэл юм. Харин хүйтэн устай, хуурай агаар бүхий бүс нутагт үүсэхгүй.

Байрлал ба хугацаа

засварлах
 
Энэтхэгийн далай дахь тропикийн циклон

Атлантын далайд жилд 10 орчим хар салхи тохиолдох ба Төв Америк, Мексик, АНУ, Канад, Бермудын арлууд, Карибын арлуудыг дайрдаг байна. Ихэнхи хар салхи нь 6-11 сарын хооронд үүснэ[2].

Зүүн хойд Номхон далайд жилд дунджаар 16 хар салхи үүсэх боловч ихэнхидээ эх газарт хүрэхгүй. Ховор тохиолдолд, Мексик, Төв Америк, Калифорни, Хавай хүрэх ба ихэвчлэн 5-11 сард тохиолдоно.[3].

Баруун хойд Номхон далайд дунджаар 27 хар салхи үүсэж, Япон, Хятад, Хойд ба Өмнөд Солонгос, Тайвань, Филиппин, Номхон далайн бусад арлуудыг дайрна. Үндсэндээ жилийн бүх улиралд хар салхи үүсэж байдаг байна[2].

Хойд Энэтхэгийн далайд дунджаар 6 хар салхи үүсэж, Энэтхэг, Бангладеш, Пакистан, тэдгээрийн ойр орчмын бусад улсуудыг дайрна. Мөн жилийн бүх улиралд үүсэж болно[2].

Өмнөд Энэтхэгийн далайд 21 хар салхи үүсэж, Австрали, Индонез, Мадагаскар, Өмнөд Африк хүрнэ. Ихэнхи циклон 10-5 сар үзэгдэнэ[2].

Баруун өмнөд Номхон далайд 10 хар салхи үүсэж, тэр орчмын Номхон далайн арлууд, Австрали, Шинэ Зеландыг дайрна. 10-5 сард тохиолдоно[2].

Тропикийн циклон сарних хэд хэдэн шалтгаан байна. Хэрэв циклон эх газарт хүрвэл далайгаас холдох тул чийгээ алдан, улмаар эрч нь сулран зогсдог байна[4]. Зарим тохиолдолд илүү хүчтэй, том тропикийн циклонтой нэгдэнэ. Эсвэл харьцангуй хүйтэн ус бүхий далайд хүрч, "тропикийн бус циклонтой" нэгдэж болно. Дээрхи тохиолдолд эдгээр циклонуудын салхины хүч, хурд, чиглэл нь өөр байх тул систем задарч, сарнидаг байна.

Циклоныг нэрлэх

засварлах

Тропикийн циклонууд нь оноосон нэртэй байна. Салхины хурд 62 км/ц хүрэхэд Дэлхий цаг уурын холбооноос нэр өгнө.

Атлантын далайд үүсэх хар салхийг нэрлэдэг 21 жагсаалт байна. Эдгээр жагсаалт нь Ром цагаан толгойн үсэг тус бүрээр (Q, V, X, Y, Z бусад) эхэлсэн байх ба Англи, Испани, Франц хэлний, эмэгтэй, эрэгтэй нэр ээлжилсэн байна. 6 жил тутамд энэ жагсаалт давтагдах ба ихээхэн хохирол учруусан хар салхины нэрийг дахиж ашигладаггүй, оронд нь шинэ нэр оруулна[5].

Дэлхий бусад хэсэгт үүсдэг циклонуудыг мөн үүнтэй төстэй системээр нэрлэдэг.

Нөлөө, учруулах хохирол

засварлах
 
Тропикийн циклоны учруулсан хохирол

Тропикийн циклон, ялангуяа хар салхи эх газарт хүрэхэд ихээхэн хэмжээний хохирол учруулна. Тропикийн циклон нь хүчтэй салхи, шуурга, ширүүн аадар бороо, заримдаа торнадо үүсгэнэ. Нийт хохирлын 83% хүртэлх нь салхинаас үүддэг гэсэн тооцоо байдаг[6]. Хүчтэй азарган борооны улмаас үүсэх үер ихээхэн хохирол үзүүлнэ.[7]. Мөн циклоны нөлөөгөөр далайн усны төвшин ихсэх өөрөөр хэлбэл хүчтэй шуурганы нөлөөгөөр үүсэх том давалгаа нь их хохирол учруулах ба амь эрсдсэн хүмүүсийн 90% нь энэ гамшигт нэрвэгдэн нас бардаг байна[7].

Хар салхи дайран өнгөрсний дараа ч бас хохирол үүсдэг байна. Жишээлбэл Катрина хар салхины дараа бохирдсон үерийн ус зарим төрлийн халдварт өвчин үүсгэж байсан байна[8].

Мөн үзэх

засварлах
  1. National Weather Service (September 2006). "Hurricanes... Unleashing Nature's Fury: A Preparedness Guide" (PDF). NOAA. Архивласан (PDF) огноо 2006-09-27. Татаж авсан: 2006-12-02.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 Atlantic Oceanographic and Meteorological Laboratory, Hurricane Research Division. "Frequently Asked Questions: When is hurricane season?". NOAA. Татаж авсан: 2006-07-25.
  3. McAdie, Colin (May 10, 2007). "Tropical Cyclone Climatology". National Hurricane Center. Archived from the original on 2007-12-13. Татаж авсан: 2007-06-09. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  4. Shay, Lynn K., Russell L. Elsberry and Peter G. Black (1989). "Vertical Structure of the Ocean Current Response to a Hurricane" (PDF). Journal of Physical Oceanography. 19 (5). Татаж авсан: 2006-12-12. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  5. Atlantic Oceanographic and Meteorological Laboratory, Hurricane Research Division. "Frequently Asked Questions: What are the upcoming tropical cyclone names?". NOAA. Татаж авсан: 2006-12-11.
  6. Chris Landsea (1998). "How does the damage that hurricanes cause increase as a function of wind speed?". Hurricane Research Division. Татаж авсан: 2007-02-24.
  7. 7.0 7.1 James M. Shultz, Jill Russell and Zelde Espinel (2005). "Epidemiology of Tropical Cyclones: The Dynamics of Disaster, Disease, and Development". Oxford Journal. Татаж авсан: 2007-02-24.
  8. Staff Writer (2005-08-30). "Hurricane Katrina Situation Report #11" (PDF). Office of Electricity Delivery and Energy Reliability (OE) United States Department of Energy. Татаж авсан: 2007-02-24.


Гадаад холбоос

засварлах