Конденсаци
Хийн төлөвт буй бодис орчны даралт, температур буурснаар шингэн болон талст төлөв рүү шилжихийг конденсаци гэнэ.
Үйл явц
засварлахКонденсацид орсон бодисын атом молекулын хөдөлгөөн удааширч хийн төлөвөөс шингэн буюу хатуу төлөвт шилжихдээ эргэн тойрондоо өөрөөсөө энергийг алдах бөгөөд үүнийг экзотермийн процесс гэж нэрлэнэ. Харин ууршилт нь эсрэгээрээ энергийг шингээж авдаг (эндотерм). Уг химийн урвалыг нэрэхэд дэлхий даяар түгээмэл ашигладаг. Нэрэх нь шингэн буюу архи зэргийг буцалгах буюу халаах замаар задлан салгах арга юм.
Конденсацийн жишээ
засварлах- хяруу тогтох
- цонх цантах
- үүл
- шүүдэр буух