Товуугийн Насанбуян

Товуугийн Насанбуян (1941-2020) МУУГЗ хөгжмийн зохиолч, хормейстр. 1941 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 3-р дунд сургуульд сурч байсан. Г.Хайдавын санаачилгаар УДБТ-ын дэргэд Дуулаачийн дээд сургууль (студи) байгуулагдахад элсэн орж 1964-1968 онд суралцаж төгссөн.

Наймдугаар ангиа төгсөөд 1962 он хүртэл Чихэр боовны үйлдвэрт ажилчин, 1962-1964 онд УАДБЧ-д дуучин, 1968 оноос УАДБЧ, УДБТ, МААДБА, МҮЭ-ийн СТО, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Булган, Сүхбаатар аймгийн Соёлын ордон, ХДТ-т найрал дууны удирдаач багш, Монголын хүүхдийн дуу хөгжмийн төвд хүүхдийн найрал дууны удирдагч, багшаар ажилласан.

1968 оноос хойш давхардсан тоогоор сая гаруй хүнд дуу заасан хэмээн тэрээр дурсан ярьсан байдаг байна.

Тэрээр "Охидын уянга" бүжгийн хөгжим, "Шинэ эриний суутан", "Хүүхэд эрдэнэ" зэрэг найрал дуунаас гадна МУГЖ Д.Дашнямын дуулсан "Нисэгчийн дуу", "Мичид шүргэх Алтай", МУГЖ С.Цэрэндолгорын дуулсан "Миний нутаг сайхнаа", эстрадын нэрт дуучин Т.Рэнцэнхандын дуулсан "Залуу нас сайхан", М.Янжиндуламын дуулсан "Орь залуу нас", Б.Бадрууган, Д.Дуламсүрэн нарын хамтран дуулсан "Улаанбаатарын агаар" зэрэг Монгол түмний зүрх сэтгэлд хоногшин зуун дамжин дуулагдаж ирсэн тансаг сайхан аялгуутай дууны ая туурвисан уран бүтээлч.

Дууны уран бүтээлээс

засварлах