Лувсангийн Дагвадорж
Лувсангийн Дагвадорж (1936 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн) нь Монголын яруу найрагч. Ард түмний сэтгэлд хоногшсон олон олон нийтийн дууны шүлгийг бичжээ.
1950 онд Төмөр замын техникумын цахилгаанчийн курс төгссөн. Зүүнхараагийн Төмөр замын Соёлын ордонд сайн дурын уран сайханч байхдаа "Учиртай гурван толгой" дуурийн Балганы дууг дуулж, "Тожоо жолооч" жүжигт тоглож байжээ.
1960-аад онд Улаанбаатар хотноо Рашаан сувилалд эмчлүүлж байхад нь түүний төрөлхийн аргил хоолойгоор эвлэг дуулахыг сонссон тус сувилалд мөн эмчлүүлж байсан УАДБЧ-ын дарга Д.Батцэнгэл чуулгадаа ирж ажиллахыг урьсан байдаг. Унаган авъяас нь түүнийг ийнхүү урлагийн замд хөтөлсөн байдаг юм.
1967 онд Октябрийн баярын 50 жилийн ойд зориулсан уралдаанд түүний бичсэн "Залуусаа, дуулаад явъя" шүлэг нь түрүүлснээр түүний уран бүтээлийн гараа эхэлж "Цэлгэр цэнхэр нутаг", "Дуундаа жаргалтай дэлхий", "Хөглөж орхиогүй эгшиг", "Эр хүн", "Хүж дэлхий амгалан байг", "Ухаарч амьдрах хорвоо" зэрэг шүлгийн ном, "Буянтын урсгал" роман, "Сохор хүүхэн", "Нүгэл нь үгүй хайр", "Учгийн зангилаас" зэрэг өгүүллэг, тууж бичиж "Хоёр зуун дууны түүвэр" хэвлүүлжээ.
Л.Дагвадорж УАДБЧ-д дуучин, утга зохиолын эрхлэгч, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга, "Үлгэрийн далай" чуулгын дарга, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн музейн эрхлэгчээр тус тус ажиллаж байв.
2020 оны 10-р сарын 21-нд Ховд аймгийн Буянт сумын төвд Л.Дагвадоржийн хөшөөний нээлт болжээ.
"Эр хүн" номоо барьсан түүний хөшөөний суурийн өмнө хананд "Монголын дууны шүлгийн хаан, зохиолч, яруу найрагч Лувсангийн Дагвадорж", (1936-1996), Лувсангийн Дагвадорж сан, Буянт сумын Залуучуудын холбоо, хөшөөг зураач Б.Аюурзана бүтээв, 2020 он гэж, үлдсэн гурван талд "Хүний маань дээд нь ээж минь", "Ухаарч амьдрах хорвоо", "Эмч хүн жаргалын ээж" дууны үгийг сийлжээ.
Түүний хэлсэн үг: "Уг нь би дууны шүлгийн хаан биш боол нь юм"
Уран бүтээл
засварлахДууны шүлэг
засварлах- "Арван наймтын уянгын дуу" (Хөгжим Г.Алтанхуяг); /"Амьдралын анхны хонх" жүжгийн дуу/
- "Бүүвэйл хорвоо" 1972 он (Хөгжим Л.Мөрдорж)
- "Бэрцэцэг" киноны дуу (Хөгжим Г.Алтанхуяг)
- "Дэлхий минь, хүмүүс минь" (Хөгжим Х.Сэргэлэн)
- "Жалам хар" бүжгийн дуу (Хөгжим Э.Чойдог)
- "Жолооч миний жаргал" (Хөгжим З.Батсүх)
- “Зөвлөлт нөхөд” (Хөгжим З.Батсүх)
- "Зүрх минь уйлах юм" (Хөгжим Г.Алтанхуяг)
- “Маргааш би” (Хөгжим Б.Даваа)
- “Миний аз жаргалын дуу” (Хөгжим Д.Галсанбат)
- "Миний нутаг сайхан аа" (Хөгжим Т.Насанбуян)
- “Нартай хорвоо намуухан бүүвэй” (Хөгжим С.Бүтэд)
- "Нисэгчийн дуу" / "Нисгэгчийн дуу" (Хөгжим Т.Насанбуян)
- "Нэгдэлч түмнээ дуулъя" / “Нэгдэлчин түмнээ дуулъя” (Хөгжим Г.Алтанхуяг)
- "Оторч адуучны дуу" / “Отрын адуучны дуу” / "Отрын адуучин" (Хөгжим Г.Чойжилжав)
- "Өлзиймаа" (Хөгжим Г.Алтанхуяг)
- “Өр өвтгөх юм бүхнийг дуул” (Хөгжим Б.Бямбабаяр)
- "Саальчин бүсгүй" (Хөгжим Э.Чойдог)
- “Сайхан монгол морьд" / “Сайхан монгол морь минь” (Хөгжим П.Пүрэвсүрэн)
- “Тэмээчний дуу” (Хөгжим С.Цогтсайхан)
- "Унаган хайр" / "Унаган хайрын дуу" (Хөгжим Г.Алтанхуяг)
- “Уулс халхалсан намар” (Хөгжим Д.Баттөмөр)
- "Ухаантай ээж" (Хөгжим Д.Алтантуул)
- "Ухаарч амьдрах хорвоо" (Хөгжим С.Цэрэнчимэд)
- "Үйлсийн сайхан Улаанбаатар" (Хөгжим Д.Лувсаншарав)
- “Үлгэр дууссан хойно” киноны дуу (Хөгжим Г.Алтанхуяг)
- "Хайр дааж амьдарна" 1988 он (Хөгжим Ё.Сүхбаатар)
- "Хоёулаа явъя хонгор минь" (Хөгжим Б.Даваа)
- "Хүж дэлхий амгалан байг" (Хөгжим Д.Алтантуул)
- "Хүн хүндээ хайртай байдаг юм" / "Хүн хүндээ хайртай явъя" (Хөгжим Ё.Сүхбаатар)
- "Хүүгийн бодол" (Хөгжим С.Задгай)
- "Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу" (Хөгжим Ц.Батчулуун)
- "Цэрэг эрийн гэргийн дуу" 1978 он (Хөгжим Ц.Батчулуун)
- “Чи бидэн хоёрын дэлхий” (Хөгжим Б.Магсаржав)
- "Шинэ жил" / "Шинэ жилдээ" (Хөгжим Г.Алтанхуяг)
- "Эмч хүн жаргалын ээж" / “Эмч хүн жаргалын ээжий" (Хөгжим Д.Алтантуул)
- “Энгүй сайхан эх орон” (Хөгжим Д.Баттөмөр)
- "Эр хүн" (Хөгжим Р.Энхбазар)
- “Эрэл хүслийн дуу” (Хөгжим Л.Галмандах)
- "Ээж минь" / “Хүний маань дээд нь ээж минь” (Хөгжим З.Батсүх)
- "Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юм уу" (Хөгжим Д.Алтантуул)
Цахим холбоос
засварлах- Л. Дагвадоржийн тухай
- Л. Дагвадоржийн шилдэг уран бүтээлийн тоглолт 2019 он