Мичид шүргэх Алтай (Т.Насанбуян)

Хөгжим: Т.Насанбуян

Шүлэг: Д.Батсүрэн

МИЧИД ШҮРГЭХ АЛТАЙ

Хатан дэлхийн цээжнээс

Онгон тэнгэрийн өлмийг түшилцсэн

Хилэн галын дөл шиг

Одон тийшээ мандан тэмүүлсэн.

Дт: Мичид шүргэх Алтай

Миний уулсын тэргүүн

Унаган бидний өлгий

Шунхан улаан уулууд ...

Гэрээ гэсээр очиход

Цайлган аавын халуун голомт шиг

Гэнэт яваад ороход

Хайлган зангаар баясан мишээдэг.

Дт: Мичид шүргэх Алтай

Миний уулсын тэргүүн

Унаган бидний өлгий

Шунхан улаан уулууд ...

Сүүлчийн шувууг дагаад

Элгэн үрээ буцан мордох дор

Сүүгээ хойноос өргөөд  

Эх минь юм шиг мэлрэн хоцордог.

Дт: Мичид шүргэх Алтай

Миний уулсын тэргүүн

Унаган бидний өлгий

Шунхан улаан уулууд ...

Сонирхолтой баримт засварлах

Энэ дуу хоёр шүлэгтэй. 1970 онд хөгжмийн зохиолчийг Говь-Алтай аймгийн АДБ-ын "Алтай" чуулгад томилогдон очиж ажиллаж байх үед энэ дууны аялгуу төржээ. Анхны шүлгийг тус чуулгын дуучин Д.Дамдин бичсэн бол хоёрдахь шүлгийг МХөЗХ-ны ажилтан, хөгжим судлаач Д.Батсүрэн бичжээ.

Жич: Д.Дамдин нь "Алтай" чуулгын баритон дуучин, 1984 онд дэлгэцэнд гарсан "Ард Аюуш" кинонд Маньбазарын дүрийг [3:49-3:54] бүтээсэн.

Дууг сонсох засварлах

  1. МҮОНР, 1971 он, хөгжмийг зохиосон Т.Насанбуян, шүлгийг зохисон Д.Батсүрэн, "Мичид шүргэх Алтай", Д.Дашням дуулж, Цахилгаан хөгжмийн чуулга (одоогийн УФ-ийн Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга) хөгжимдөнө. (4’35”)
  2. SoundCloud, 2012 он, "Мичид шүргэх АЛТАЙ" Д.Дашням
  3. YouTube, 2020 он, Мичид шүргэх алтай МУГЖ Д ДАШНЯМ

Дууны тухай нэвтрүүлэг засварлах

МҮОНР, 2021-02-07, Дуун увидас: “Мичид шүргэх алтай” дууны тухай

SoundCloud, 2021-02-20, Дуун увидас: Мичид шүргэх Алтай" дууны тухай

Унших засварлах

Хөгжмийн зохиолч хэвлэлд өгсөн доорхи ярилцлагууддаа "Мичид шүргэх Алтай" дууныхаа тухай дурссан байдаг байна.

  1. Зиндаа сонин, 2017-11-23, Т.Насанбуян: Нисгэгчийн тухай дуу бичих гэж бараг онгоц жолоодож ч үзлээ
  2. Өдрийн сонин, 2018-06-01, Т.Насанбуян: Нисгэгчийн дуу маань 50 насны ойтойгоо золгож байна