Чойжилын Чимид (1927 оны 12-р сарын 23-нд Амгаланбаатар хотноо төрсөн-1980 оны 2-р сарын 14-нд нас барсан)- ХХ зууны Монголын алдарт яруу найрагч, жүжгийн зохиолч, орчуулагч.

Намтрын товчоо

засварлах

Тэрбээр 1927 онд сэхээтний гэр бүлд төржээ.

1945-1950 онд МУИС-д сурч монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.

1950 оноос МУИС-д багш, "Үнэн" сонины орлогч эрхлэгч, МОНЦАМЭ-гийн орлогч дарга, Монгол Улс сэтгүүлийн эрхлэгч, Соёлын яамнаа хэлтсийн дарга, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Утга зохиолыг хуучин бичгийн найруулгаар бус шинээр бүрэлдэж буй утга зохиолын амьд хэлээр орчуулж эхэлсэн анхны орчуулагч. Түүний "Би монгол хүн" шүлэг нь монгол туургатны дунд ихэд алдартай.

Ч.Чимид нь 1937-1938 оноос уран зохиол оролдож эхэлсэн байдаг.

Уран бүтээл

засварлах

Яруу найраг

засварлах
  • Би монгол хүн (1945)
  • Дайчин нөхрийн дуу
  • Энэтхэг бүжиг
  • Эх орон
  • Өлгий
  • Пирамид хөшөө

Тайзны бүтээл

засварлах
  • Босгон дээр (1959)
  • Яндангийн дуу (1963)
  • Арын албаныхан (1971)
  • Хөхөө Намжил (1974)
  • Маш нууц (1975)
  • Хүний санаа (1980)

Дэлгэцийн бүтээл

засварлах
  • Шүлгүүд (1947, 49)
  • Би Монгол хүн (1959)
  • Хавар намар роман (1962)
  • Сэтгэлийн дуудлагаар жүжгүүд (1966)
  • Морьтон ардын дуун
  • Дайчин нөхрийн тухай дуу
  • Зөвлөлтийн дайчдын хөшөө
  • Зөвлөлтийн дайчдын хөан.

Орчуулгын бүтээл

засварлах
  • БНМАУ-ын Төрийн шагнал (1962)
  • МЗЭ-ийн шагнал (1977)
  • М.Горькийн нэрэмжит утга зохиолын шагнал