Мандширын Янжиндулам
Мандширын Янжиндулам (1957-2005) Монголын эстрадын нэртэй дуучин. 1957 оны 4-р сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн. Эцэг Саранжавын Мандшир нь Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, эх Ёндонгийн Магадсан нь Архангай аймгийн Тариат сумын уугуул.
1974 онд төмөр замын 20 дугаар сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд ажиллахын зэрэгцээ "Боргио", "Залуус" зэрэг хамтлаг, Улсын Филармонийн "Баянмонгол" чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байв.
1970-аад оны дундуур эстрадын дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож, 375 хүнээс шалгарч, тэргүүн байр эзэлсэн. Энэ үеэс “Баянмонгол” чуулгатай дуулж, олон улсын фестиваль, чуулга уулзалтуудад амжилттай оролцож ЗХУ-ын Баку, Рига, Тула, Харьков, Вильнюс, Ленинград, Москва, Ростов-На-Дону зэрэг 18 хотод хийсэн аялан тоглож ая дуугаа өргөж явжээ.
Түүний дахин давтагдашгүй, өвөрмөц сайхан хоолойгоороо амилуулсан "Орь залуу нас", "Аавдаа", "Алсаас дуулсан дуу", "Аавын хайр", "Гэрэлт орчлонгийн залуус", "Огторгуй сонсоорой" зэрэг дууг монгол түмэн зуун дамжин таашаан сонссоор ирсэн билээ.
Уран бүтээл
засварлах"Аавдаа" (шүлэг П.Самбуу, хөгжим Ш.Сугар)
"Аавын хайр" (шүлэг..., хөгжим Б.Нямбаяр)
"Алсаас дуулсан дуу" (шүлэг Б.Түвшинжаргал, хөгжим Г.Алтанхуяг)
"Гэрэлт орчлонгийн залуус" (шүлэг З.Түмэнжаргал, хөгжим Д.Бэхбат), 1980 он
"Орь залуу нас" (шүлэг Ж.Бадраа, хөгжим Т.Насанбуян)
"Огторгуй сонсоорой" (шүлэг ..., хөгжим ...)
Эх сурвалж
засварлахБАЯНМОНГОЛ ЧУУЛГА, 2019 он, Зохиогч Б.Ойдов
2022-06-19, ДУУЧИН М.ЯНЖИНДУЛАМЫН ОХИН Н.ЗОЛЗАЯА: ЭЭЖ ШИГЭЭ ХҮЧТЭЙ ХООЛОЙТОЙ ДУУЧИН, ГЭГЭЭЛЭГ ЭМЭГТЭЙТЭЙ ДАХИН УЧРААГҮЙ БАЙНА