Дарьзавын Дашням
Дарьзавын Дашням — БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин.
Дарьзавын Дашням | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | дуучин |
Намтар
засварлахДорнод аймгийн ХДТ, ААДБЧ, ДБАТ-т олон жил гоцлол дуучнаар ажиллажээ.
Т.Насанбуянгийн хөгжим "Нисгэгчийн дуу", "Мичид шүргэх Алтай", Т.Чимэддоржийн хөгжим "Торгон хилийн зүг", "Нас тогтох сайхан" зэрэг дууг анх дуулж амьдруулан монгол түмний зүрх сэтгэлд мөнхөд оршоосон авъяаслаг дуучин.
Уран бүтээлүүд
засварлах- “Нисгэгчийн дуу” (шүлэг: Л.Дагвадорж, ая: Т.Насанбуян)
- "Мичид шүргэх Алтай" (шүлэг: Д.Батсүрэн, ая: Т.Насанбуян)
- "Нас тогтох сайхан" (шүлэг: З.Дорж, ая: Т.Чимэддорж)
- "Торгон хилийн зүг" (шүлэг: Ш.Сүрэнжав, ая: Т.Чимэддорж)
- "Зөвлөлтийн дайчдын хөшөө" (шүлэг: Ч.Чимид, ая: Л.Мөрдорж)
- "Найрамдал" (Л.Мөрдорж)
- “Дайчин нөхрийн тухай дуу”
- "Тамсагийн цэнхэр хязгаар" (Г.Тэрбиш)
- “Бөмбөг дэлбэрвэл аюултай”
- "Хиросимын охины цаасан шувуу" (шүлэг: Я.Энхээ, ая: Д.Дашням)
- “Бухенвальдын хонх”
- “Оросууд дайныг хүсээ гэж үү” (ая: Э.Калмановский)
- "Оросын тал нутаг"
- "Тогоруун цуваа" (ая: Ян Френкел)
- “Ялалтын өдөр” (ая: Д.Тухманов)
гэхчилэн монгол, зөвлөлтийн /хуучин нэрээр/ хөгжмийн зохиолчдын ихэвчлэн цэрэг, эх орны сэдэвтэй иргэний уянгын дууг дуулж нэрд гарсан байна.
Зохиосон хөгжмүүд
засварлах- “Хиросимын охины цаасан шувуу”, “Буурал дуу” зэрэг олон дуу
- “Хар цас” оратори, “Нүүдлийн замд” /Г.Дарамзагд нас барсан учир, дутуу орхисныг гүйцээсэн/ дуурийн хөгжмийг зохиосон байна.
Гавьяа шагнал
засварлах- БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1982-12-09.№290/,
- “Алтан гадас” одон
- Зэвсэгт хүчний болон ялалтын ойн медалиудаар шагнагджээ.
Унших
засварлах2011-8-31, Баян-Уулчууд (Г.Сонинбаяр): Мартахгүй “Нисгэгчийн дуу”-гаа тэр тэнгэрийн оронд дуулж яваа