Сэмюэл Морзе
Сэмюэл Финли Бриз Морзе (Англи: Samuel Finley Breese Morse, 1791 оны дөрөвдүгээр сарын 27-нд төрсөн- 1872 оны дөрөвдүгээр сарын 2-нд нас барсан) нь Америкийн шинийг санаачлагч, авъяаслаг зураач байсан ба түүний зохион бүтээсэн Морз үсэг нь Европын ихэнхи орнуудын цахилгаан холбооны стандарт болон олон арван жилийн гайхамшигтай түүхийн хуудсыг сөхөлцсөн байдаг билээ.
Сэмюэл Морзе | |
---|---|
Төрсөн | Сэмюэл Финли Бриз Морзе 1791 оны 4 сарын 27 Чарлзтаун хот, Массачусеттс Муж Улс |
Үндэстэн | Америкийн Нэгдсэн Улс |
Ажил | Зураач, зохион бүтээгч |
Юугаараа алдаршсан | Морзийн цагаан толгой |
Түүнд нөлөөлсөн | Чарлез Грэфтон Пэйж |
Намтар
засварлахСэмюэл Морзе 1791 оны дөрөвдүгээр сарын 27-нд Массачусеттс Муж Улсын Чарлзтаун хотод чинээлэг газар зүйч, хуврага Жедидиа Морз (1791-1826) болон Элизабет Анн Финли Бриз (1766-1828) нарын ууган хүү болон мэндэлжээ.[1] Эцэг Жедидиа нь Кальвинизм үзлийг түгээн дэлгэрүүлэгч байсан бөгөөд Америкийн Бүгд Найрамдах намыг талархан дэмжигч байжээ. Хүүдээ өөрийн үйл хэргээ өвлүүлэхийг чухалчилдаг байсан тул Морзе хүү эцгийн адил үзэл номлолтой болон хүмүүжсэн байдаг байна. Сэм Морзе Массачусеттс муж дахь «Филлипс Академи» хэмээх хувийн ахлах сургуульд суралцаж төгсөөд Америкийн анхдагч гурав сургуулийн нэг Йелийн Их Сургуулийн коллежид элсэн суралцах хугацаандаа гүн ухаан, математик болон адууны биеийн бүтцийн талаар мэдлэг эзэмшсэн байна. Сургуулийнхаа профессорууд болох Бенжамин Силлиман болон Жеремиа Дэй нарын цахилгаан хүчний онолын хичээлд суудаг байсан нь түүний зохион бүтээх үйл хэрэгт бага боловч нөлөөлсөн нь лавтай. Тэр суралцахын сацуу зураг зурж мөнгө олдог байлаа. 1810 онд их сургуулиасаа шилдэг оюутнуудад олгодог нэр хүндтэй шагналыг хүртэн төгсчээ. Уран зураг сонирходог түүнийг 1811 онд эцэг эх нь Англи руу Эзэн хааны урлагийн академид сургахаар илгээжээ.
1812 онд эхэлсэн Их Британи болон Нэгдсэн улс хоорондын дайныг жигшин, эрс эсэргүүцэгч анти-үзэлтнүүдийн эгнээнд холбоотон францын удирдагч Наполеоны ардчилсан үзэл санааны баримтлалыг туйлын их дэмжиж, Морзе эх оронч үзлээр тэмцэж байв. Энэ ч утгаараа тэр «Геркулесийн мөхөл» нэртэй бүтээлээ 1813 онд Лондон дахь Эзэн хааны уран зургийн академид дэлгэн тавьж ихэд шагшигдсан байв.
1815 онд эх орондоо эргэн ирсэн Морзийг английн уран зураачдын төлөөлөл хэмээн тооцох болов. Энэ үеээс эхлэн арав гаруй жилийн турш хэсүүчлэн явж хүний хөрөг зурах, уран зураг зурах зэргээр амьдралаа залгуулдаг байжээ. Морзе Бүгд найрамдах намаас сонгогдсон Америкийн хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамсын хөргийг 1816 онд зурсан нь сайшаалыг авчирсан бөгөөд түүнээс улбаалан олон олон шилдэг бүтээлүүдийг туурвисан байх юм.
1825 онд Нью-Йоркын эрхтнүүдийн даалгавараар Морзе Францын цэргийн зүтгэлтэн Мари-Жозеф Лафайетийн хөргийг 1000 долларын хөлсөөр Вашингтонд зурж байхдаа эцгээсээ «эхнэр нь чилээрхсэн» гэсэн зурвасыг хүлээн авчээ. Коннектикут мужийн Нью-Хейвен хот дахь гэр рүүгээ Морзе даруйхан очиход аль хэдийн эхнэр нь таалал болж, оршуулсан байсан[2] бөгөөд эрхэм хайртай хүнээ алдсан тэрээр хүмүүс хоорондоо алс холоос яагаад харилцдаг байж яагаад болохгүй[3] гэж гэсэн санаа төрж, бие сэтгэлээ зориулахаар шийдсэн гэдэг.
1832 онд Морзе их сургуулийн анд Чарлз Томас Жексоны цахилгаан соронзон долгионы туршилтууд дээр үндэслэн цахилгаан соронзон холбооны хэрэгслийг бүтээх санааг олж нээж, цахилгаан холбооны хэрэгсэл бүтээхээр шаргуу хөдөлмөрлөх болсон байна.[4] Тэрээр «Цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар утасны хоёр үзүүрт байрласан хүмүүс бие биенээ харахгүй ч гэлээ мэдээлэл солилцож чадах болно» хэмээн тодорхойлсон байдаг. Хэдийгээр цахилгаан соронзон холбоо бүтээх санааг эрдэмтэд өмнө нь нээсэн байсан ч тэрээр өөрийгөө анхдагч гэж үздэг байсан нь дээрх хэлсэн үгнээс мэдэгдэж байна.
Уильям Куук болон профессор Чарльз Уитстон нарын хичээл зүтгэлээр Вильгельм Вебер, Карл Гаусс хоёр 1833 онд цахилгаан соронзон холбооны хэрэгслийг бүтээж Морзоос түрүүнд арилжааны салбарт нэвтрүүлсэн түүхтэй. Түүнээс хойш Морзе цахилгаан холбооны хэрэгсэл бүтээхээр хэд хэдэн удаа оролдсон ч 1837 оны тавдугаар сард Куук болон Уитстон нар анхны цахилгаан холбооны хэрэгсэл бүтээсэн гэсэн эрхийг авсанаар 1836 оноос бэлтгэж эхэлсэн цахилгаан мэдээний цагаан толгойг гүйцээх ажилдаа орсон юм. Нэг жилийн дараа тэр «Морз үсгээс» бүтсэн мэдээлэл дамжуулах хэмнэлт цагаан толгойг зохиож өдгөө цахилгаан холбооны хамгийн түгээмэл хэл болсон билээ.
Одоо түүнд өөрийн бүтээлээ ажил хэрэг болгоход санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болж үлдэв. Цахилгаан утас татаж түүгээрээ мэдээллийг Морзийн үсгээр дамжуулахад зардал их гарах байлаа. Санхүүгийн асуудлаас шалтгаалан цахилгаан холбооны түүхэн ажил нь хойш тавигдсаар байсан бөгөөд энэ хугацаанд Англи, Франц, Орос зэрэг орнуудаар явж түнш олохоор хөөцөлдөж байв. Хөрөнгө, дэмжлэгийн асуудлыг сая нэг Америкийн конгрессийн гишүүдээр дэмжүүлэн батлуулж, Вашингтоноос Мэрилэнд мужийн Балтимор хот хүртэлх 61 км урт холбооны шугам татахаар засгийн газраас 30000 доллар гаргуулан эхүүлсэн[5] ажил нь 1843 оноос 1844 оны тавдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжлэв. Цахилгаан холбооны шугамын нээлтийг Морзе өөрийн зохиосон Морз үсгээрээ «What hath God wrought» буюу «Бурхан таны бүтээл гайхамшиг» гэсэн мөрийг дамжуулан баяр ёслолтойгоор нээж байв.
1851 онд түүний зохиосон Морз үсгийг Европын цахилгаан холбооны хэрэгслийн стандарт хэл болгож Англиас бусад Европын орнуудад хэрэглэх болжээ.[6] Европын орнуудын харилцаа холбооны салбарт түүний бүтээл үр дүнгээ мэдэгдэхүйц өгч байсан гэдэг нь 1858 онд түүнд Франц, Австри, Белги, Нидерланд, Пьемонт, Орос, Швед, Тоскана, Турк зэрэг орнуудаас олгосон 400 мянган франкын мөнгөн шагнал хүртсэн байна. Шагналын мөнгөрөө Нью-Йорк хотоос холгүй эдлэн газар худалдан авч үр хүүхдүүдийн хамт амьдарсан байна.
1872 оны дөрөвдүгээр сарын 2-нд 81 насандаа уушигны үрэвсэлээр нас нөгчжээ.[7] «Америкийн Үндэсний түүхийн музейд» түүний 1837 онд бүтээсэн холбооны хэрэгсэлээс авахуулаад олон бүтээлүүдийг нь хадгалсаар байгаа юм.
Патентууд
засварлах- US Patent 1,647, Improvement in the mode of communicating information by signals by the application of electro-magnetism, June 20, 1840
- US Patent 1,647 (Reissue #79), Improvement in the mode of communicating information by signals by the application of electro-magnetism, January 15, 1846
- US Patent 1,647 (Reissue #117), Improvement in electro-magnetic telegraphs, June 13, 1848
- US Patent 1,647 (Reissue #118), Improvement in electro-magnetic telegraphs, June 13, 1848
- US Patent 3,316, Method of introducing wire into metallic pipes, October 5, 1843
- US Patent 4,453, Improvement in Electro-magnetic telegraphs, April 11, 1846
- US Patent 6,420, Improvement in electric telegraphs, May 1, 1849
Нэмэлтээр уншиж болох
засварлах- Reinhardt, Joachim, "Samuel F. B. Morse (1791–1872) Congo, 1988".
- Mabee, Carleton, The American Leonardo: A Life of Samuel F.B. Morse (1943, reissued 1969); William Kloss, Samuel F.B. Morse (1988); Paul J. Staiti, Samuel F.B. Morse (1989) (Knopf, 1944) (Pulitzer Prize winner for biography for 1944).
- Samuel F. B. Morse, Foreign Conspiracy Against the Liberties of the United States: The Numbers Under the Signature (Harvard University Press 1835,1855)
- Kenneth Silverman, Lightning Man – The Accursed Life of Samuel F.B. Morse[permanent dead link] (De Capo Press 2004)
- Paul J. Staiti, Samuel F. B. Morse (Cambridge 1989).
- Lauretta Dimmick, Mythic Proportion: Bertel Thorvaldsen's Influence in America, Thorvaldsen: l'ambiente, l'influsso, il mito, ed. P. Kragelund and M. Nykjжr, Rome 1991 (Analecta Romana Instituti Danici, Supplementum 18.), pp. 169–191.
- Tom Standage, The Victorian Internet, (London:Weidenfeld & Nicholson, 1998) pp. 21–40.
- Prime, Life of S. F. B. Morse (New York, 1875)
- E. L. Morse (editor), his son, Samuel Finley Breese Morse, his Letters and Journals' (two volumes, Boston, 1914)
- Swayne, Josephine Latham (1906). The Story of Concord Told by Concord Writers. Boston: E.F. Worcester Press.
- Iles, George (1912), Leading American Inventors, New York: Henry Holt and Company, pp. 119–157
Цахим холбоос
засварлах- Clarkson
- Speech of Morse given at the National Academy of Design, 1840, regarding the daguerreotype
- Reminiscence by Morse regarding the early days of the daguerreotype
- Samuel Finley Brown Morse Papers, 1911–1969 (call number JL016; 42.5 linear ft.) are housed in the Department of Special Collections and University Archives at Stanford University Libraries
- "Сэмюэл Морзе". Find a Grave.
Эшлэл
засварлах- ↑ "Samuel F. B. Morse". Archived from the original on 2006-12-12. Татаж авсан: 2007-02-14.
- ↑ Bellis, Mary (2009). "Timeline: Biography of Samuel Morse 1791 - 1872". The New York Times Company. Татаж авсан: 2009-04-27.[permanent dead link]
- ↑ Bellis, Mary (2009). "The Communication Revolution". The New York Times Company. Татаж авсан: 2009-04-27.[permanent dead link]
- ↑ "Morse's Original Telegraph". National Museum of American History, Smithsonian Institution. Татаж авсан: 2008-06-04.
- ↑
Stover, John F. (1987 (). History of the Baltimore and Ohio Railroad. West Lafayette, Indiana: Purdue University Press. pp. 59–60. ISBN 0-911198-81-4).
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (help); Check date values in:|year=
(help) - ↑ "Franklin and his Electric Kite-Prosecution and Progress of Electrical researches—Historical Sketch of the Electric Telegraph—Claims of Morse and others—Uses of Electricity—Telegraphic Statistics". New York Times. November 11, 1852, Wednesday.
It was in the month of June, 1752, a century ago, that Franklin made his celebrated experiment with the Electric Kite, by means of which he demonstrated the identity of electricity and lightning.
{{cite news}}
:|access-date=
requires|url=
(help); Check date values in:|date=
(help); Cite has empty unknown parameter:|coauthors=
(help) - ↑
"Obituary: Prof. Samuel Finley Breese Morse" (fee). New York Times. April 3, 1872. p. 5. Татаж авсан: 2009-10-17.
Prof. Morse died last evening at 8 o'clock, his condition having become very low soon after sunrise. Though expected, the death of this distinguished man will be received with regret by thousands to whom he was only known by fame.