Карл Фридрих Гаусс

Математикийн хаан хэмээн алдаршсан Карл Фридрих Гаусс (Герман: Carl Friedrich Gauß, Латин: Carolus Fridericus Gauss) 1777 оны 4 сарын 30-нд Германы Брауншвайг (герм. Braunschweig) хотод төрсөн бөгөөд 1855 оны 2 сарын 23-нд Гёттинген (Герм. Göttingen) хотод таалал төгсчээ. Гауссын сод ухаан хүүхэд байхаасаа л тодорч эхэлсэн. Түүнийг хөлд орж байх үедээ хэрхэн гайхалтай сод ухаан нь илэрч байсан тухай олон хошин яриа, дурсамжууд байдаг. Тэрээр арван хэдтэй өсвөр насны хүүхэд байхдаа хэдийн математикт нээлт хийж эхэлсэн. Хэдийгээр 1801 онд хэвлүүлсэн хэдий ч түүнийг өөрийн оргил бүтээл болох Арифметикийн хүүрнэл (Латин: Disquisitiones Arithmeticae) хэмээх бүтээлээ 1798 онд 21-тэйдээ бичиж дууссан гэдэг. Энэ бүтээл нь тооны онолын салбарын суурь болсон бөгөөд өнөөдөр ч үндсэн ач холбогдолтой хэвээрээ байгаа билээ.

Түүний багын тухай олон хууч яриа байдаг. Түүний нэгэнд: түүнийг 3 настай байхдаа аавынхаа санхүүгийн тухай хийж байсан тооцоон дахь алдааг олж засахыг хэлж өгсөн гэж өгүүлдэг. Өөр нэгэн түүх бий. Түүнийг сурагч байхад сургуулийнх нь багш J.G. Büttner сурагчдыг хийлгэх ажилтай байлгаж цаг авахын тулд тэднийг 1-100 хүртэлх тоог нэмж нийлбэрийг нь бодож олох даалгавар өгчээ. Харин түүний гайшралыг төрүүлэн, тэрээр энэ даалгавараа хэлж дуусаагүй байтал залуу хүү Гаусс энэ бодлогын хариуг олчихлоо хэмээн түүнд хэлжээ. Итгээгүй ч тэрээр хэрхэн бодсон арга болон хариугаа хэлэхэд багш нь ч өөрөө гайхсан байна. Гаусс энэ тоог дарах байдлаар боджээ. 1-ээс 100 хүртэлх тоог хамгийн эхнийх, хамгийн сүүлийнх гэсэн байрлалаар нэмбэл хос тоонууд гарах болно. Тухайлбал 1+100=101. 2+99=101, 3+98=101. Гэх мэтчилэнгээр энэ явц 50 дахин давтагдах болно. Тэгэхээр 50 × 101 = 5050 гарах болно гэж тооцсон байжээ.

Их сургууль дахь он жилүүд

засварлах

Гаусс 14 настай байхдаа Брауншвайгийн ван Карл Вилхелм Фердинандтай танилцаж байжээ. Түүнээс хойш энэ эрхэм түүнд санхүүгийн тусламж өгдөг байжээ. Тэрээр 1792 оноос 1795 онуудад Брауншвайгийн техникийн их сургуулийн өмнөх түвшний ахлах сургууль болох Коллеж Carolinum-д суралцаж байжээ. Түүний математикийн авьяасыг багш Эберхард Август Вилхелм фон Зиммерманн үнэлэн дэмждэг байжээ. 1795 оны 10-р сард Гаусс Гёттингений их сургууль руу шилжсэн. Тэндээ сонгодог Филологи, Туршилтын Физик, (герм. Experimentalphysik) Астрономи зэрэг олон салбар шинжлэх ухааныг судалж байжээ.

19 настайдаа Гаусс анх зөв 17 өнцөгтийн байгуулалтыг нээж байжээ. Энэ нь аль эртнээс хойш дэвшил гараагүй салбарт шуугиан тарьсан нээлт байсан юм. Үүний дараагаар тэр математикийн шинжлэх ухаанд төвлөрөн 1799 онд Хэлмстедтийн их сургуульд докторын зэрэгээ хамгаалж байжээ.

 

Энэ математикчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.