Сартаг хан (1256 онд нас барсан) Бат хаан ба регент Хорезм шахын Борагчиний [2]дундаас гарсан хүү юм. Сартаг Бат хааныг нас барсны дараа Алтан Ордын (Кипчакийн ханлиг) хаан ширээг залгамжлан авсан.

Сартаг
Хан
Хаанчлал1256
Хаан ширээнд залагдсан1256
ӨмнөхБат хан
ДараахУлагчи
Нас нөгчсөн1256 (Загвар:Four digit-11)
Үр хүүхэдТуктува
Хукчи
Феодора
Ургийн овогБоржигон
Улс гүрэнАлтан Орд
АавБат хан
ЭэжБорагчин хатан Alchi-Tatar
ШашинХристос [1]

1241 онд, Невийн Александр Сарайд ирж, Сартагтай анд бололцож (цусаар тангараг тавьсан ах дүүс бололцож), Бат хааны өргөмөл хүү болжээ. Үүнийхээ хариуд, Александр Мөсөн дээрх тулалдаанд Алтан Ордын цэргийн хүчээр дэмжүүлсэн. Алтан Ордын хааны зарлигаар (Орос: ярлык, жарлык) Александр нь Алтан Ордын хараат (вассал) болжээ.

Сартаг Христ шашинд орсноороо алдартай. Харин түүний эцэг нь бөө шүтлэгтэй байсан юм. Сартаг Христ шашинтан болсон тухай хэд хэдэн түүх байдаг. Арменийн түүхчид болохоор Сартагийг Оросуудын дунд өсөж, угаалга хийлгэсэн гэж үздэг.[3]

1254 оны наймдугаар сарын 29-нд Сартаг Ромын пап IV Иннокентэд элч илгээж Христ шашны угаалга хийлгэснээ мэдэгджээ. Ромын пап Сартаг хааны илгээсэн элч болох санваартны амнаас энэ мэдээг дуулсан байдаг.[4]

Түүний Алтан Ордын хаанчлал тун ч богино хугацаанд үргэлжилжээ. Эцгийгээ нас барснаас хойш нэг жил хүрэхгүй хугацааны дараа 1256 онд магадгүй хорлогдож үхсэн ажээ. Сартагийн дараачаар Улагчи гарч ирсэн боловч тун удалгүй 1257 онд нас барж, авга ах Бэрх нь хаан ширээг залгамжилжээ. Улагчи нь Сартагийн дүү, хүүгийн аль нь байсан нь одоо тодорхойгүй байдаг.

Сартагийн охин Теодора нь Ростовын Константины ач хүү, Невийн Александрын үеэл Белоозеро ба Ростовыг захирсан Белозёрскийн гүн Глеб Васильковичийн эхнэр болжээ. Тэдний удам угсаанаас хамгийн алдартай нь IV Иван буюу Догшин хочит Иван бөгөөд Оросын язгууртны олон гэр бүл энэ хоёрын үр хойчис юм.

Чингис хаан ба Бөртэ үжин (Хонгирад) нараас төрсөн том хүү Зүчи (Чингис хааны ууган хүү), Зүчи хан ба Ухаа үжин (Хонгирад) нараас төрсөн хүү Бат хаан (Зүчийн 40 орчим хүүгийн нэг)[5], Бат хаан ба Борагчин хатан (Татар) нараас төрсөн хүү Сартаг хан юм.[6]


 
 
 
 
 
 
Чингис хаан
 
Бөртэ үжин
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ухаа үжин
 
Зүчи
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Борагчин
 
Бат хан
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сартаг хан

Эх сурвалж

засварлах
  1. "Early in 1253 a report reached Acre that one of the Mongol princes, Sartaq, son of Batu, had been converted to Christianity", Runciman, p.280. See Alexander Nevsky for details.
  2. WORLDWIDE GUIDE TO WOMEN IN POWER: WOMEN IN POWER 1250-1300 (Борагчин ба түүний нөхөр Сартагийн талаар дурдсан)
  3. Classic Encyclopedia: Rubriquis (William of)
  4. Classic Encyclopedia: Rubriquis (William of)
  5. Rashid al-Din - Universal History, see: Tale of Jochids
  6. Rashid al-Din - Universal History, see: Tale of Jochids

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
Өмнөх
Бат хаан
Хөх ордын хаан
1255-1256
Дараах
Улагчи