Невийн Александр
Невийн Александр (Орос: Алекса́ндр Яросла́вич Не́вский, 1221[1] онд төрж, 1263 нас барсан). Алтан Ордыг баримтлан дагагч, тухайн үеийн Новгородын ван, Киевийн ба Владимирын их ван. Лев Гумилёвын тэмдэглэснээр Невийн Александр нь Сартаг хантай цусан тангараг тавьж ах дүү бололцсон ба Бат хааны өргөмөл хүү болж байжээ.
Оросын Эзэнт гүрний томоохон одон болох Гэгээн Невийн Александрын одонг анх нэгдүгээр Пётр хаан санаачилж сүүлд Хатан хаан Екатерина I 1725 онд бий болгосон бөгөөд уг одон 1917 он хүртэл энгийг иргэдэд олгодог одон байжээ. Сүүлд 1942 оноос Невийн Александрын одонг сэргээж ЗХУ-ын Улаан Армийн удирдах бүрэлдэхүүнийг шагнаж байжээ.
1990 онд ЗХУ задарсаны дараа 2010 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар /хуучин Оросын эзэнт гүрний үед өгч байсан одонгийн загвараар/ Невийн Александрын одонг бүрэн сэргээж улсын Төрийн шагналын хэмжээнд болгосон байна.
Монголтой холбоотой байсан тухай
засварлахНевийн Александрын эцэг Ярослав 1246 оны 9-р сарын 30-нд Хархорумд дуудагдаж, тэндээ хордож нас барсан гэдэг. Бараг нэгэн зэрэг, 9-р сарын 20-нд Михаил Черниговский Алтан Ордод Монголын шашны зан үйл хийхээс татгалзсан тул цаазлуулжээ. 1247 онд эцгийгээ нас барсны дараа Александр Невский Алтан Орд руу явж Бат хаанд бараалхсан байна. Тэндээсээ, өмнө очсон байсан Андрей ахыгаа дагаж Монголын Их хаанд очиж ивээл хүсчээ. Александр, Андрей нар 1249 онд Хархориноос буцаж ирсэн гэж түүхэнд байдаг. Тэдний эзгүй хойгуур ах, Москвагийн Михаил Хоробрит ("Зоригт"/ Их Гэгээн Ярославын дөрөв дэх хүү) 1248 онд авга ах Святослав Всеволодовичоос Владимирын эзэн суудлыг авсан боловч тэр жилдээ Протва гол дээрх литвачуудтай хийсэн тулалдаанд нас баржээ. Бат хаан Владимир дахь хаанчлалыг Александрт өгөхөөр төлөвлөж байсан боловч эцэг Ярославын хүслийн дагуу хүү Андрейг Владимирын хунтайж, Александр бол Новгород, Киевийн хунтайж болох ёстой байв. Түүхэн сурвалж "хаанчлалын залгамж шулуун биелүүлэх ёстой байсан" гэж тэмдэглэжээ. Гэвч Монголын эзэнт гүрний удирдагчид 1248 онд Батын эсрэг хийсэн кампанит ажлын үеэр Гүюг хаан нас барсан боловч хоёр дахь хувилбарыг хэрэгжүүлж Александр Невский Киев болон "Оросын бүх нутгийн" эрх мэдлийг хүлээн авчээ.
1251 онд Алтан Ордны цэргүүдийн оролцоотойгоор Бат хааны холбоотон Мөнх хаан Монголын эзэнт гүрний дээд эрх мэдлийн төлөөх тэмцэлд ялалт байгуулсны дараа жил буюу 1252 онд Александр дахин Алтан Ордод ирсэн байна. /Татвар өгч үнэнч гэдгээ нотлох явдал байсан/.
1258 онд Александр Улаагч хаанд хүндэтгэл үзүүлэх зорилгоор Орд руу очиж, 1259 онд монголчуудаар сүрдүүлж, Новгородчуудад хүн амын тооллого хийж, татвар авахаар болсон.
2021 оны 9 дүгээр сарын 12-нд ОХУ-д Невийн Александрын 800 жилийг ёслол төгөлдөр тэмдэглэв. ОХУ-д одоогийн байдлаар Невийн Александрт зориулсан 8 хөшөө байдаг ажээ.
Эрдэмтэн түүхч, евразийн үзлийн төлөөлгч Лев Гумилёвын үзэж буйгаар Невийн Александр бол Оросыг Алтан Ордтой холбоотон болж тэдний бодлогыг хэрэгжүүлэгч болж байсан хүн юм гэдэг. Тэрбээр 1251 онд Бат хаанд Сарай хотод бараалхаж, түүнтэй ойртож, хүү Сартагтай нь "ах дүү"-гийн барилдлагатай болж, сүүлд хааны өргөмөл хүү болоод 1252 онд Монголын цэргийн хороотой Орост очиж эрх мэдэлтэй ноён болсон юм. Гумилёвын үзэж байснаар энэхүү найрсаг харилцаа нь зүүн Слав, Монгол хоорондын соёлын холимог "синтез" байдлыг үүсгэсэн байж болох ажээ. Тэрээр Өрнийн Христийн шашны орнуудын эсрэг Орост Үнэн алдартны шашин дэлгэрүүлэх тухайн үеийн Батхааны буюу монголчуудын бодлогыг хэрэгжүүлэгч болж байсан байх өндөр магадлалтай.
Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчааг сансарт ниссэний 30 жилийн ойгоор ОХУ-ын Невийн Александрын одонгоор 2021 онд шагнасан байна.
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ V.A. Kuchin (1986). "About the Birthdate of Alexander Nevsky" О дате рождения Александра Невского. Вопросы истории [Questions of History] (орос хэлээр) (2): 174–176.