Ростов
Ростов нь Оросын Холбооны Улсын Ярославль мужийн 31.792 оршин суугчтай (мэдээ 14. Аравдугаар сар 2010)[8] хот бөгөөд улсын нийслэл Москва хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 225 км зайд, 1930-аад оноос хойш мөн Транссибирийн галт тэрэг зорчиж буй Москва-Ярославлийн төмөр замын дэргэд оршдог. Дон дахь Ростовоос ялгахын тулд хотын дэргэд орших Неро нууртай холбон Неро дахь Ростов буюу Нерогийн Ростов эсвэл Ярославлийн Ростов гэж бас нэрлэдэг. Хот оросын аялал жуулчлалын чухал төв болох Алтан цагаригт харьяалагдана. 18-р зууныг хүртэл тус хотыг Ростов Великий хэмээн нэрлэдэг байсан ба энэ нь монголоор «Их Ростов» хот гэх утгатай юм.
Ростов
Ростов | |
---|---|
Улс | Орос |
Холбооны субъект | Ярославль муж[1] |
Байгуулагдсан | 862 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Андрей Лось[2] |
Өндөр | 100 м (300 фут) |
Хүн ам | |
• Нийт | 31,792 |
• Тооцоо (2018)[4] | 30,969 (−2.6%) |
• Харьяалагдах нэгж | Ростов мужийн ач холбогдолтой суурин[1] |
• Нийслэл нь | Ростовын район,[1] Ростов мужийн ач холбогдолтой суурин[1] |
• Хотын район | Ростовын хотын район[5] |
• Хотын суурин | Ростов хотын суурин[5] |
• Нийслэл нь | Ростовын хотын район, Ростов хотын суурин[5] |
Цагийн бүс | UTC+3 ([6]) |
Шуудангийн код[7] | 152150 |
Залгах код(ууд) | +7 48536 |
OKTMO ID | 78637101001 |
Түүх
засварлахРостов нь оросын хамгийн эртний хотуудын нэг. Несторын он дараалалд Ростов хотыг анх 862 онд дурдсан байдаг. 988 оны орчим Цэцэн Ярославын удирдлаганд бие даасан вант улсын бүрэлдэхүүний төв болжээ. 991 онд Киевийн Русийн анхны эпархи (хамба ламын сүм) бий болов. 1015 онд Борис ван хорлогдон үхэв. Тэр Оросын Үнэн Алдартны Сүмийн анхны гэгээнтэн байсан юм.
1113 онд Ростов нь ахиад Юрий Долгорукийн байгуулсан вант улсын төв нь болжээ. 1125 онд тэрбээр вангийн ордыг Суздаль руу нүүлгэсэн нь бояруудын нөлөөнөөс зайлах арга нь байлаа. 1207 оноос 1219 оныг хүртэл Константин Всеволодовичийн ноёрхлын үед хот дахин вант улсын төв болов. Энэ үед хотод хүн ам шигүү суурьшсан, вангийн ордонтой, бояруудын төвтэй болон иргэний хамгаалалттай байв. Хотын иргэдийн дийлэнхийг худалдаачид болон гар урчууд бүрдүүлж байлаа. 1238 онд Монголчуудын аян дайны хөлд өртөн хот юу ч үгүй сүйрчээ.
1474 онд их ван III Иван Ростовыг Москвагийн Их Вант Улсад нэгтгэн авснаар хот улс төрийн нөлөөгөө үндсэндээ алдав. Соёл, архитектур, шашны үүднээс авч үзвэл түүний ач холбогдол дараагийн зуунуудад өссөн байдаг. 18-р зуунаас хойш жил бүр зохион байгуулагддаг худалдааны зах ба 19-р зуунд нэхмэлийн үйлдвэрүүд байгуулагдсан нь хотын эдийн засгийн хөгжлийг тодорхойлсоор ирэв.
Хүн амын өсөлт
засварлахОн | Хүн ам |
---|---|
1897 | 13.715 |
1939 | 29.808 |
1959 | 29.230 |
1970 | 30.815 |
1979 | 31.538 |
1989 | 35.707 |
2002 | 34.141 |
2010 | 31.792 |
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээлэл
Зургийн цомог
засварлах-
Ростовын кремль
-
Неро нуур ба Спасо-Яковлевскийн хийд
-
Ростовын өвөл (1906 он), Константин Юон
-
Неро нуур
Цахим холбоос
засварлах- Районы захиргааны албан ёсны цахим хуудас (оросоор)
- mojgorod.ru цахим хуудсан дахь Ростов хотын тухай мэдээлэл (оросоор)
- Museum Ростовын кремль музей (оросоор)
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef154
- ↑ Биография. Сайт администрации города Ростова Великого (орос хэлээр). Archived from the original on Хоёрдугаар сар 24, 2020. Татаж авсан: Хоёрдугаар сар 24, 2020.
- ↑ Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.
{{cite web}}
: Cite has empty unknown parameter:|1=
(help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ 5.0 5.1 5.2 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef269
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (Russian хэлээр). 3 June 2011. Татаж авсан: 19 January 2019.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedeinwohner_aktuell