Ренцо Пиано
Ренцо Пиано (Итали: Renzo Piano; * 1937 оны 9 сарын 14-нд Генуя хотод төрсөн) нь Италийн архитектор.
Амьдрал
засварлахПиано нь барилгын компанийн захирлын гэр бүлд өсчээ. Архитектурт татагдсан нь аавынхаа ач буян хэмээн талархаж явдаг.
Ренцо Пиано 1962- 1964 онуудад Флоренцийн их сургуульд суралцсан ба 1964 онд Майландын Политехникийн дээд сургуульд дипломоо хамгаалжээ. 1965-1968 онд тэрээр уг сургуульд багшилж байлаа. Эцэг ба ахынхаа тусламжаар тэрээр шууд дээд боловсрол эзэмшсэнийхээ дараагаар материал ба технологийн судалгаагаа эхлэх боломжтой болсон байна. Суралцах явцдаа тэрээр Англи ба АНУ уруу аялсан ба Луйс Кантай танилцжээ. Пиано Филадельфи дахь Каны алдартай архитектурын студид дадлага хийв.
Политехникийн дээд сургууль, мөн Лондон дахь Уран Барилгын Холбооны Сургуульд багшилж байхдаа Ренцо Пиано Ричард Рогерстой дотно холбоо тогтоосон байна. Ренцо Пиано, Ричард Рогерс хоёр Парисын Помпиду төв (1971–1977)-ийн уралдаанд ялсныхаа дараа хамтдаа Парист архитектурын студи байгуулжээ.
Помпиду төвийн өмнөх барилга нь 1973 онд баригдсан "Б ба Б Италиа" студийн төлөвлөсөн оффисын барилга. 1977 онд Пиано инженер Петр Райсын хамтаар „Пиано ба Райс“ нэртэй архитектурын студи байгуулжээ. 1993 онд Райсыг нас бартал тэд уг студиэ удирдан ажиллуулж байлаа. Тэр хамтдаа Отранто хотын сэргээн засварлалтад зориулж district laboratory (1979) хэмээх орон сууцны хороолол ба Техас мужийн Хьюстон дахь Менил цогцолбор музейг (1981–1986) төлөвлөжээ. Пиано түүний сайн найз болох Петр Райсаас их зүйл сурчээ. 1980-аад оны эхээр уг студи нь Парис ба Женоа хотуудад 'Building workshop' болон өөрчлөгдсөн. Энэхүү шинэ нэр нь юуны өмнө багийн ажлыг илэрхийлж байлаа.
Берлинд Пиано нь Подстамын талбайн нэг хэсгийг төлөвлөсөн ба хэсэг хугацаанд тэндээ мөн архитектурын студи ажиллуулж байлаа. Энэ үеэр тэрээр Японы Осака дахь Кансай олон улсын нисэх буудал ба өөрийн төрсөн хот Женоад Порто Антико хэмээх хуучин боомт зэрэг томоохон төлөвлөлтүүдийг хийжээ.
Техас мужийн Хьюстон дахь Менил цогцолбор, Базель дахь Рийхэний Бейелер сан, Шинэ Каледонийн Нумеа өмнөд арал дээрх Тжибао Соёлын Төв, Техас мужийн Даллас дахь Nasher Sculpture Center ба 2005 онд баригдаж дууссан Берн Паул Клээ төвийн төлөвлөлтүүдээрээ тэрээр музейн архитектор хэмээх цол авчээ. Үүнээс гадна тэрээр Италид 2 томоохон аудитори төлөвлөсөн байна: Парма дахь Niccolò Paganini ба Ром дахь Auditorium Parco della Musica.
London Bridge Tower нь түүний хамгийн шинэ бүтээлүүдийн тоонд орох ба энэ нь 306 м өндрөөрөө Европын хамгийн өндөр барилга болох юм. Мөн түүнчлэн тэрээр Нью Йорк дахь New York Times Building ба Pierpont Morgan номын сангийн өргөтгөлийн төлөвлөлтөн дээр ажиллаж байна.
Одоогоор Пиано Парис ба Генуя дахь „Renzo Piano Building Workshop“ (RPBW) нэрээр нэгдсэн архитектурын студиэ удирддаг. RPBW- д хэдэн жилийн өмнөөс архитеторууд, инженерүүд ба бусад мэргэжилтэнүүд зарим талаар хамтран ажиллаж байна.
Ренцо Пианог барилгын техникийн мастер хэмээн хүлээн зөвшөөрдөг. Маш олон төрлийн барилгын материал ба хийцүүдтэй дэлхий даяар баригдсан түүний төлөвлөсөн тоолж барашгүй барилгууд Пианогийн барилгын техниологийн салбар дахь түүний чадавхийг харуулна. Тэрээр бүх төлөвлөлтүүддээ технологийг гэрлийг амьдруулах, орчин тойронтойгоо уялдуулах, мөн барилгыг байгальтай холбож өгөхөд ашигладаг. Пианогийн бүтээлүүдээс анзаарахад шинэ хийц, техникүүд нь тохитой, хүрээлэмжид ээлтэй бөгөөд тогтвортой байшин төлөвлөхөд тийм ч чухал хэрэгсэл болоогүй байдаг. Пиано нь олон стилээр бүтээлүүдээ төлөвлөдөг. Аливаа барилгын үүрэг зориулалт нь түүний хэлбэрт чухал үүрэгтэй.
Магда Ардуино нь түүний анхны гэргий байсан ба Ренцо Пианог урт хугацааны турш өсөж хөгжихөд нь хамт байжээ. Энэ гэрлэлтээс тэрээр 3 хүүхэдтэй: Карло, Маттео ба Лиа. 1992 онд Ренцо Пиано Миллитэй гэрлэжээ.
Галерей
засварлах-
Берн дахь Паул Клээ төв
-
Амстердам дахь шинжлэх ухааны музей Немо
-
Кёлн дахь Weltstadthaus
-
ыг Подстамын талбай- аас харсан байдал
-
Берлин дахь Debis-Haus
-
Базелийн Рийхэн дахь Beyeler сангийн барилга
-
Хьюстон дахь Менил цогцолбор
Бүтээлүүд
засварлах- City Gate, Валлетта (2011-2013)
- Broad орчин үеийн урлагийн музей (2008)
- Porto di Genova ерөнхий төлөвлөгөө, Женоа (2004)
- Whitney Америкийн урлагийн музей, Нью Йорк хот (2004)
- Коламбиа их сургууль өргөтгөлийн ерөнхий төлөвлөгөө, Нью Йорк хот (2002)
- Pinacoteca Giovanni e Marella Agnelli, Турин (2002)
- St. Giles Court, Лондон (2001)
- La Rocca Winery, Гаворрано, Гроссето (2001)
- London Bridge Tower, Лондон (2000–2009/2012)
- The New York Times барилга, Нью Йорк хот (2000)
- Pierpont Morgan номын сан, Нью Йорк хот (2000–2006)
- EMI Music France Headquarters, Парис (2000–2004)
- Lingotto Agnelli урлагийн галерей, Турин (2000–2002)
- La Bolla, 2001 оны их наймын G8- уулзалтын үеэр, Женоа (2000–2001)
- Калифорнийн шинжлэх ухааны академи Сан Франциско (2005–2008)
- Паул Клээ төв, Берн (1999–2005)
- Woodruff урлагийн төв, High Museum of Art, Атланта, Жоржиа (1999–2005)
- Weltstadthaus, Кёльн (1999–2005)
- Nasher Sculpture Center, Даллас, Техас (1999–2003)
- Chicago Art Institute Expansion, Чикаго, Иллиной (1999)
- Il Sole 24 Ore Headquarters, Милан (1998–2004)
- Lingotto инженерийн сургууль, Турин (1998–2002)
- Lingotto кинотеатр, Турин (1998-2002)
- Maison Hermes, Токио (1998–2001)
- Auditorium Niccolò Paganini, Парма (1997–2001)
- KPN Telecom Office Tower Роттердам (1997–2000)
- Centre Pompidou Renovation, Парис (1996–2000)
- Aurora Place, Сидней (1996–2000)
- Ferrari салхин хоолой, Маранелло, Модена (1996–1998)
- Auditorium Parco della Musica, Ром (1994–2002 (Video)
- Mercedes Benz Design төв, Зиндельфинген, Штуттгарт (1993–1998)
- debis-Haus, Quartier Daimler, Берлин (1993–1997)
- Potsdamer Platz, (Quartier Daimler) сэргээн засварлах ерөнхий төлөвлөгөө, Берлин (1992–2000)
- НЕМО Үндэсний шинжлэх ухаан судалгааны төв, Амстердам (1992–1997)
- Atelier Brancusi сэргээн засварлалт, Парис (1992–1996)
- Cy Twombly Gallery, Хьюстон, Техас (1992–1995)
- Chiesa Padre Pio, Сан-Джованни-Ротондо, Фоджа, Апулия (1991–2004) (Video)
- Banca Popolare di Lodi Headquarters, Лоди (1991–2001)
- Tjibaou- соёлын төв, Нумеа, шинэ Каледония (1991–1998)
- Beyeler сан, Рийхэн, Базель (1991–1997)
- Ushibuka гүүр, Ushibuka, Кумамото (1989–1996)
- Renzo Piano Building Workshop, Punta Nave, Женоa (1989–1991)
- Kansai олон улсын нисэх буудал Terminal, Oсака (1988–1994)
- IRCAM өргөтгөлийн барилга, Парис (1988–1990)
- Thomson Optronics Factory, Saint Quentin-en-Yvelines (1988–1990)
- Appartements Rue de Meaux, Парис (1987–1991)
- Bercy 2 Shopping Center, Парис (1987–1990)
- Stadio San Nicola 1990 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан стадион, Бари (1987–1989)
- Cité International, Лион (1985–1996)
- Porto Antico, Женоа (1985–1992)
- Credito Industriale Sardo Headquarters, Кальяри (1985–1992)
- Institute for Research into Light Metals, Новара (1985–1987)
- Lowara Company Offices, Монтеккьо Маджоре, Виченца (1984–1985)
- Линьотто үйлдвэрийн өөрчлөлт, Турин (1983–1993)
- Regal Princess, усан онгоц (1991)
- Crown Princess, усан онгоц (1990)
- Subway Stations Женоа (1983–1991)
- IBM Travelling Pavillon, Европ (1983–1986)
- PROMETEO Musical Space, Венец/Милан (1983–1984)
- Menil Collection, Хьюстон, Техас (1981–1987)
- Casa El Rigo Evolutive, Корчано, Перуджа (1978–1982)
- Помпиду төв, Парис (1971–1977) (Ричард Рогерстой хамтран ажилласан)
- B&B Italia Offices, Novedrate, Комо (1971–1973)
- Casa Luci-Giannotti-Simi-Pepe, Кусаго, Милан (1970–1974)
Шагнал ба өргөмжлөлүүд
засварлахРенцо Пиано нь дэлхийн элит архитекторуудын нэг ба тоолж баршгүй олон шагнал өргөмжлөлүүд хүртжээ.
- 1989: Royal Institute of British Architects- ын алтан медаль
- 1990: Киотогийн шагнал
- 1995: Praemium Imperiale
- 1998: Прицкерийн шагнал
Нэмж унших
засварлах- Вернэр Блазер: Renzo Piano Workshop. Museum Beyeler, Wabern-Bern 1998.
- Ренцо Пиано: Mein Architektur-Logbuch. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 1997, ISBN 978-3-7757-0670-4.
- Ренцо Пиано: Architekturen des Lebens., Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2000, ISBN 978-3-7757-0960-6.
- Ренцо Пиано: Museumsarchitektur. Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2007, ISBN 978-3-7757-2040-3.
Цахим холбоос
засварлах- Ренцо Пианогийн албан ёсны вэб хуудас
- „Техник ба байгаль“, Цюрихын шинэ сонин, 2007. 09. 14, герман хэлээр
- „Himmelsstürmer mit Gefühl“, Frankfurter Allgemeine Zeitung, 2007. 09. 14, зурагтай, герман хэлээр
- „Renzo Piano Builds for the 21st Century“, Time, 2008 оны 10- р сар, зурган галерей, англи хэлээр