Линьотто нь Турин хотын нэгэн хороолол ба 1916 онд энэ хороололд Фиат концерн автомашины үйлдвэрээ байгуулжээ. 1923 онд долоон жилийн дараа уг үйлдвэр ашиглалтанд орсон байна. Тухайн үедээ үйдвэрлэлийн тоноглол нь хамгийн томд тооцогдож байсан ба үүнээс гадна дээвэр дээрээ 1 км урт туршилтын замтай байсан. Бэлэн болсон автомашинууд нь үйлдвэрлэлээс гармагцаа дээвэр дээр шалгагддаг байв. 1970-аад он хүртэл 80-аад загварын машин үйлдвэрлэжээ. 1982 онд уг үйлдвэр бүрэн хаагдав.

Хуучин Фиат- үйлдвэрийн барилгын харагдах байдал.
Тус барилга 1928 оны байдлаар

Уг хороолол нилээд уналтанд орсоны улмаас уг үйлдвэрийн газрын талбайг сайжруулахыг иргэдийн зүгээс хүссэн байна. Олон удаагийн иргэдийн цуглааны дараа захиргаанаас уг талбайг шинэчлэн засварлах архитектурын уралдаан зарлажээ. Уг уралдаанд Ренцо Пианогийн төсөл шалгарсан ба концертын заалтай урлаг- үзэсгэлэнгийн төв, мультиплекс кинотеатр, 5 одтой Le Meridien зочид буудал, худалдааны төв ба уг байгууламжийн төрхийг хадгалсан дээвэр дээр нь Pinacoteca Giovanni e Marella Agnelli урлагийн музей байгуулсан байна. 1989 онд уг барилгын өөрчлөлт дуусав.

Мөн үзэх

засварлах

Гадаад холбоос

засварлах
  •   Commons: Lingotto – Викимедиа зураг, бичлэг, дууны сан