Инженер хүн гэдэг нь техникийн асуудлуудыг шинжлэх ухааны мэдлэг, математик, зохион бүтээх онол ухаан зэргийг ашиглан шийдвэрлэдэг, инженерчлэлийн боловсрол эзэмшсэн техникийн салбарын мэргэжилтэнийг хэлнэ. Инженерүүд амьдралд хэрэгжих боломж, аюулгүй байдал, зардал зэргийг тооцонгоо материал, бүтэц, технологи, нээлт, машин болон системүүдийн загварыг гаргадаг.

Мэнайн хоолой дахь Британниа гүүрийн хоолойнуудын нэгийг хөвүүлэх талаар инженерүүд зөвлөлдөж байгаа нь, Жон Сэймур Лукасын бүтээл, 1868

Гарал, үүсэл

засварлах

Латин хэлний ingenium хэмээх үг нь "ухаалаг нээлт" эсвэл "хурц ухаан" гэсэн утгатай үг юм. Энэ үгээс гаралтай итали хэлний ingegnere (эд зүйлсийн мастер, дайны зэвсгийн мастер) хэмээх үг болон герман хэлний Ingenieur гэсэн үгнүүд нь дундад зууны үед зөвхөн цэргийн зориулалттай техникчдийг нэрлэдэг байжээ. 17-р зуунд францын ingénieur гэсэн үгийг "онолын сургалтанд сууж техникийн салбарт мэргэжилтэнээр ажиллах хүнийг" ингэж нэрийдэх болжээ.