Лувр (Франц: Musée du Louvre) - Дэлхийн хамгий том бөгөөд хамгийн алдартай урлагийн музейнүүдийн нэг юм. Францын нийслэл Парис хотын төвд Сена мөрний баруун эрэгт Риволи гудамжинд байрладаг түүхэн бахархалт газруудын нэгд оршдог юм. Луврын музей нь хамгийн олон жуулчид зочилсон музей бөгөөд 2018 онд нийт 10 сая гаруй хүмүүс зочилж дээд амжилт тогтоож байжээ.

Төвдөө шилэн пирамидтай Лувр, 2010
Төвдөө шилэн пирамидтай Лувр, 2010
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Лувр, 2023
Тус музейн байрлах ордоны талаар Луврын ордон

Тус музей нь анх 13-р зууны сүүлчээр II Филиппийн үед баригдсан Луврын ордонд (франц. Palais du Louvre) байрладаг. Музей доор дундад зууны үеийн Луврын цайзын үлдэгдэл одоо ч хадаглагдсан хэвээр байдаг.

Мүзэйн түүх

засварлах

Луврын музей байгуулж хааны цуглуулгын шилдэг бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх санаа "Францын хувьсгал"-аас өмнө гарч байжээ. 1792 онд музейг нээх шийдвэр гарч, түүний анхны эрхлэгчээр Юбе́р Робе́р (фр. Hubert Robert 1733-1808) томилогдсон бөгөөд тэр даруй ирээдүйн үзэсгэлэнг нээх ажил эхэлсэн ажээ. 1793 оны 8 дугаар сарын 10-нд "Францын хувьсгал"-ын дараа музейг анх удаа олон нийтэд 537 зураг дэлгэн нээжээ. Анхны эзэнт гүрний үед Наполеоны музей гэж нэрлэгддэг байсан ажээ.

Лувр байгуулагдсаны эхэн үед I Франциск (Италийн уран зураг) болон XIV Луи (хамгийн том худалдан авалт нь банкир Эверард Жабахын 200 зураг) хаад нарын цуглуулгаас сангаа бүрдүүлж байжээ. Музей байгуулагдсанаас хойш хааны цуглуулга яг 2500 зурагнаас бүрдсэн байв. Францын уран баримлын музей (musée des Monuments français) болон хувьсгалын үеэр олон тооны эд хөрөнгийг хурааж авсны дараа асар олон тооны барималууд цугларсан ажээ.

Өдгөө балар эртнээс 19-р зууныг хүртэлх үеийн 35,000 гаруй үзмэрийн 380,000 эд зүйлс хадгалагддаг. Үүнд гол төлөв уран баримал, уран зураг болон бусад дүрслэх урлагийн бүтээл, эртний судлалын олдворууд байна. Өдөртөө 15,000, жилдээ 8,500,000 үзэгчтэй байдгаас 66% нь гадаадын жуулчид байдаг ажээ.

Мөн үзэх

засварлах

1911 оны 8-р сарын 22-нд Луврт хадгалагдаж байсан Леонардо да Винчигийн "Мона Лиза"-г хулгайлсан хэрэг гарсан байна. 1914 оны эхээр Мона Лизаг зургийг хулгайлсан Италийн Винченцо Перуджиа анхны Мона Лизаг худалдахыг зарлав. Худалдааны тухай цуглуулагч цагдаад мэдэгдж удалгүй баривчлахад Леонардо хожим нь түүний санаа эх оронч байсан тул Мона Лизаг эх орон Италид нь буцааж өгөхийг хүсч байгаагаа мэдэгдэж байжээ. Дахин зургаан сарын турш "Жоконда"-г Италийн музейд дэлгэн үзүүлсний дараа тусгай өндөр хамгаалалтын арга хэмжээ аван Лувр руу буцаасан байна.

Мөн тус музейд "Милос арлын Афродита" буюу "Милосын Венера" /Милос арлын Сугар/ (франц. La Vénus de Milo, грек. Αφροδίτη της Μήλου) хэмээх МЭӨ 130-100 оны хооронд бүтээсэн 2 метр өндөртэй алдартай эртний уран баримал хадаглагдаж байдаг байна. Эртний грекууд Афродита бурхан гэдэг бол ромчууд Венера гэж нэрэлдэг.

Захиралууд

засварлах
  • Барон Доминик Виван-Денон (1804—1816),
  • граф Луи де Форбен (1816—1841),
  • Альфонс де Кайё (1841—1848),
  • Эмилиан де Ньёверкерке (1850—1852),
  • Фредерик Вилло (1870—1874),
  • Жорж Салль (1945—1957),
  • Андре Парро (1958-1962, 1968-1972),
  • Жан-Люк Мартинес (2013-2021),
  • Лоренс де Кар (2021 оны 9 дүгээр сараас), (франц. Laurence des Cars).

Цахим холбоос

засварлах
  Commons: Лувр – Викимедиа дуу дүрсний сан