Парисын Дарь эхийн сүм
Парисын Дарь эхийн сүм буюу Нотр-Да́м-де-Пари́ (франц. Notre-Dame de Paris) -Парис хотын төвд орших католик шашны сүм бөгөөд Францын нийслэлийн нэгэн бэлэг тэмдэг юм.
Урлагийн "Готик" хэлбэртэй сүмийг Парисын хамба лам Морис де Сюлли-гийн (франц. Maurice de Sully; 1105-1196) санаачилгаар 1163-1345 онуудад барьсан байна. Сүмийн Мөргөлийн хэсгийг 1182 онд аравнайлсан бөгөөд сүмийн баруун хэсгийг XIII зууны дунд үед барьж дуусгасан байна.
1831 онд хэвлэгдсэн Виктор Гюгогийн ижил нэртэй түүхэн роман (15-р зууны тухай өгүүлсэн) нь уг сүмийг алдаршуулж, сүйрлээс аврахад ихээхэн хувь нэмэр болсон юм.
Сүмийн өндөр -35 метр, урт нь 130 метр, өргөн нь- 48 метр, Хонхны цамхагийн өндөр-69 метр, Эммануэль хонхны жин -13 тонн, хохны хэл нь -500 кг ажээ.
Францын шашны өвийн бусад чухал объектуудын нэгэн адил сүм хийд нь 1905 оны "Сүм ба төрийг тусгаарлах тухай" хуулийн дагуу төрийн өмчид байдаг бөгөөд Католик сүм нь мөнхийн үнэ төлбөргүй ашиглах эрхтэй ажээ.
2019 оноос өмнө жилд 14 сая жуулчид сүмийг үзэж сонирходог байжээ.
Гал түймэр
засварлах2019 оны 4-р сарын 15-нд болсон хүчтэй гал түймрийн улмаас тус алдартай сүм ихээхэн хохирсон. Гал түймэртэй 500 орчим хүн 9 цаг тэмцэж унтраасан байна. Сүмийг сэргээн заварлах ажил 5 жил үргэлжилж 700 сая евро зарцуулж 2024 оны 12 сарын 7-нд албан ёсоор дахин нээжээ.
Түүх
засварлах1163 онд Францын VII Луи хааны үед барилгын ажил эхэлсэн байна. 1163 оны 3-4-р сард Ромын Пап лам III Александр Парист айлчлах үеэр сүмийн сууринд шавь тавьсан гэдэг байна. Парисын Дарь эхийн сүмийн 1250 -1265 онуудад барих ажлыг удирдаж байсан Жеан де Шелль (франц. Jehan de Chelles) болон 1250-1267 онд өмнөд хэсгийг барьж дуусгасан Пьер де Монтрей (франц. Pierre de Montreuil ) нарыг гол хоёр архитектор гэж үздэг байна.
Гайхамшигтай дотоод засал чимэглэл бүхий сүм нь олон зууны турш хаадын хурим, эзэн хааны титэм хүртэх ёслол болон үндэсний хэмжээний оршуулах ёслол зэрэг болж байжээ.