Ногай улс

(Ногайн Орд-с чиглүүлэгдэв)

Ногай улс (Ногайн ордны улс) — 15-17-р зуунд Ижил-Урал гол хоёрын хооронд оршсон хант улс байв.

Ногай улс
1440-д он–1634
Ногайн орд болон Азийн улсуудын байршил (1500 он)
15-р зууны сүүл үеийн Ногайн улсын барагцаат газар нутаг
15-р зууны сүүл үеийн Ногайн улсын барагцаат газар нутаг
ТөлөвОрд улс
НийслэлСарайчик
Албан ёсны хэлНогай хэл
Нийтлэг хэлНогай хэл
Шашин
Суннит Ислам
Түүх 
• Байгуулагдсан
1440-д он
• Оросын Царьт Улс эзлэн авав
1634
Өмнө нь
Дараа нь
Алтан Орд
Оросын Царьт Улс
Халимагийн Ханлиг

Алтан Ордны улс Крымын, Астраханий гэх мэт олон хэсэг бутарсны нэг нь Ногай улс байсан ба Орост эзлэгдэн мөхжээ.

Алтан ордныг залгасан улсуудаас Ногайн хант улс эрс ялгарч байв. Ногайн хант улс хүн ам ихтэй өөрөөр хэлбэл хамгийн хүчтэй том армитай. Бусад хант улсууд суурин амьдралд шилжсэн байхад ногайчууд адуун сүрэг олонтой, тоо томшгүй малтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг. Татар, башгир, татар, хархалпак, ногай зэрэг олон үндэстэн ястан тархай нутагласан, төвлөрсөн засаглалгүй. Ногайн хант улс Казаний, Астраханий, Сибирийн хант улс шиг Москватай цэрэг, улс төрөөр сөргөлдөхгүй найрсаг харьцаатай холбоотон байсаар, Орост 1557 онд дагаар оржээ.

Ноёлох ард түмэн нь ногай ястан, тэргүүлэх овог нь мангад (мангуд, түрэгээр мангыт) байв.

Нийслэл

засварлах

Ногай улсын засаг захиргааны төв Сарайчик (Сарайчиг – бага ордон) хот Яик голын эрэгт байсан.

Сарайчик 13-р зуунд үүсч Крым, Кавказ, Хархорум, Дайду-Бээжинг холбосон худалдааны замын өртөө байсан.

Олон довтолгооныг үзсэн энэ балгас 1580 онд Ижилийн казакуудын довтолгоонд үнсэн товрог болжээ.

 
1549 онд зурсан газрын зурагт «Ногай татар» нэр тэмдэглэгджээ
Ногайн ордны хан
(1392-1563 онд нэгдмэл байсан үе)
Ногайн их ордны хан
(1563-1634 онд их, бага гэж бутарсан байсан үе)
  • Тинехмат, 1563—1578
  • Урус
  • Динбай
  • Саид Ахмад
  • Ураз Мухаммад, 1590—1598
  • Дин Мухаммад, 1590—1598, 1598—1600
  • Иштерек
  • Кучук-мирза
  • Йаш Тарак-мирза
  • Шай Тарак-мирза
  • Каракель Мухаммад-мирза
  • Канай, 16221634