Чампа (вьет. Chăm Pa, Chiêm Thành) нь ойролцоогоор 7-р зуунаас 1832 он хүртэл одоогийн Вьетнамын төв ба өмнөд хэсгийн нутагт орчим бие даасан Чам улсуудын нэгдэл байжээ. 10-11-р зуунд хөгжлийнхөө оргилд хүрсэн Чампа дараагийн зуунд хойд зүгээс Вьетнамын (Дай Вьет) довтолгоонд өртсөн юм. 1470 оны орчимд Вижай (өнөөгийн Куинён хот, вьет. Quy Nhơn) хэмээх Чампагийн гол хот сүйрч, 17-р зууны төгсгөлд Чампагийн сүүлчийн вант улс болох Пандуранга Вьетнамын эзэн хаадын мэдэлд оржээ. 1832 онд Дай Вьет Чампагийн сүүлчийн нутаг дэвсгэрийг өөртөө оруулж авсан.

Чампагийн газрын зураг. 1100 он орчим

Энэ улс 13-р зуунд Вьетнам дахь монголчуудын түрэмгийллийн эсрэг тэмцсэн. 1282-1283 онд Чампагийн нийслэл Вижая Хубилай хааны Юань гүрний монголчуудад ялагдсан юм. Монголчуудын Чампа хүрэх замд Дай Вьет саад болж байсан тул далайгаар довтлосон байна. Сагату жажны Монголын цэрэг Дай Вьетийг тойрон далайгаар Чампа руу товтолсон байна. Удаан бүслэлтийн дараа Вижай эзлэгдсэн боловч оршин суугчид ширэнгэн ойтой уул руу зугтаасан байна. Тэдний хойноос илгээсэн монголчуудын ангийг отолтонд устгаж устгасан гэдэг. 1284 онд Монголын цэргийн удирдагч Хутагт тэдний хан V Индравармантай энхийн гэрээ байгуулж, тус нутгийг орхин явжээ.

1446 онд Вьетнамчууд довтолж, Вижаяаг эзлэн авчээ. Жилийн дараа Чампууд тэднийг хотоосоо хөөн гаргасан боловч 1470-1471 онд вьетнамчууд хүчирхэг арми цуглуулж, Чамчуудын эсэргүүцлийг дарж, Вижаяаг устгажээ. Ялагдлын үр дүн Чампууд Филиппин, Индонези, Хайнань арлууд (тэд Уцул угсаатны бүлэг болсон) руу олноороо дүрвэн гарсан байна.

1832 онд Вьетнамын эзэн хаан эцэст нь Пандурангын тусгаар тогтнолын үлдэгдлийг устгаж, түүнийг Вьетнамд нэгтгэсэн түүхтэй.

Эдийн засаг

засварлах

Чампагийн эдийн засаг нь хөдөө аж ахуй, далайн худалдаанд суурилсан байв. Умард хөрш Дай Вьетийг бодвол илүү зөөлөн уур амьсгал нь өндөр ургац авахад давуу тал болдог байсан ч тус улсад ашиглахад тохиромжтой тэгш газар хомс байсан тул цагаан будаа буюу тутарга тариалах нь зөвхөн дотоодын хэрэгцээг хангадаг байв. Үүнээс гадна ашигт малтмалын олборлолт, мод бэлтгэх, ан амьтдыг агнах нь зайлшгүй шаардлага болж байв. Эртний Чампууд бусад Австронезийн ард түмний нэгэн адил гол төлөв далайчид, худалдаачид, далайн дээрэмчид байсан. Тэд тусгаарлагдсан далайн эргийн хөндийд амьдардаг байсан нь тэд хоорондоо нэгдэхэд маш хэцүү байсан юм. Чампад мөнгөний тогтолцоо байхгүй байсан тул худалдаа болон татвар хураах ажлыг бараагаар гүйцэтгэдэг байв.

Мөн үзэх

засварлах
 
МЭ 1000-1100 оны зүүн өмнөд Азийн газрын зураг