Манж-Тунгусын ард түмэн
Манж-Тунгусын ард түмэн гэдэгт тэдний өвөг дээдэс нь тунгус хэлийг хэрэглэж байсан болон одоо хэрэглэж буй ард түмэн, угсаатан ба хүн амын бүлгийг хамтатган нэрлэдэг. Зарим нэгэн угсаатан нь өнөөг хүртэл энэ хэлээр ярьдаг бол үлдсэн хүн амын 90 гаран хувь нь тунгус хэлнээс гаралтай хэлийг хэрэглэдэг. Тунгус хэлний бүлэгт хамаарах нийт хүн амын тоог 11 сая хавьцаа хэмээн үздэг. Эдгээрээс 40.000 орчим нь Оросын Холбооны Улсад (Сибирь), 2000 орчим нь Монгол Улсад байх бол үлдсэн нь бүгд Хятад улсад байна.
Орчин үеийн ард түмэн ба угсаатан
засварлахТунгус үндэстэнд харьяалагдах харьяатыг 20-р зуунаас гаралтай Орос, Монгол, Хятадын улс төр, засаг захиргааны хуваарь дээр үндэслэн бүртгэсэн байдаг.
Оросын Холбооны Улсад бүртгэгдсэн тунгусын ард түмэнд:
Хятадад бүртгэгдсэн тунгусын ард түмэнд:
Мөн түүнчлэн Монгол Улсад цөөн тооны эвэнх ястнууд амьдардаг. Түүнээс гадна Хөвсгөлийн тайгад амьдрах цаатангуудыг тунгус гаралтай хэлний бүлгийн нүүдэлчид хэмээн үздэг байна.