Нидерландын Хант Улс
Нидерландын Хант Улс нь Европ болон Карибын арлуудад байх дөрвөн тусдаа хэсгээс бүрдэх улс юм. Эдгээр улсын хэсгүүдийг орон буюу нидерландаар «landen» гэх ба бүгд өөртөө засах засаглалтай, өөрийн гэсэн засгийн газар болон мөнгөн тэмдэгттэй. Хант улсын хамтын үүрэг нь ялангуяа гадаад ба аюулгүй байдлын бодлого, мөн түүнчлэн улсын харьяатын асуудал зэрэг юм.
Koninkrijk der Nederlanden | |||||
Нидерландын Хант Улс ᠨᠢᠳ᠋ᠧᠷᠯᠠᠨᠳ᠋ ᠤᠨ ᠬᠠᠨᠲᠠ ᠤᠯᠤᠰ | |||||
| |||||
Уриа: Je maintiendrai (францаар) «Би бат зогсоно» | |||||
Албан хэл | Нидерланд: нидерландаар – Фрисланд: нидерланд, өрнөд фризээр – Бонэйр: нидерланд, папиаменто – Саба ба Синт Эстатиус: нидерланд, англиар Аруба: нидерланд, папиаменто Курасао: нидерланд, папиаменто Синт Маартен: нидерланд, англиар | ||||
Нийслэл | Амстердам | ||||
Засгийн газрын байршил | Хааг1 | ||||
Төрийн тэргүүн | Хан Виллем-Александер | ||||
Засгийн газрын тэргүүн | Ерөнхий сайд Марк Рүттэ2 | ||||
Газар нутгийн талбай | 42.508 км² | ||||
Хүн ам | 17.084.700[1](2017 оны 7-р сар) | ||||
Хүн амын нягтрал | 407[2] (17.) хүн/км² | ||||
Мөнгөн тэмдэгт | Нидерланд: – Евро (EUR) Кюрасао ба Синт Маартен: – Антилын гулден (ANG) Аруба: – Аруба флорин (AWG) Онцгой суурингууд: – Америк доллар (USD) | ||||
Тусгаар тогтносон | 1581 оны 7-р сарын 2 (тунхагласан) 1648 онд хүлээн зөвшөөрсөн (Вестфалийн энхтайван) | ||||
Төрийн дуулал | Het Wilhelmus (Нидерланд) Aruba Dushi Tera (Аруба) Himno di Kòrsou (Курасао) O sweet Saint-Martin’s Land (Синт Маартен) | ||||
Үндэсний баярын өдөр | Ханы өдөр | ||||
Цагийн бүс | Европын эх газар:
UTC+1 ТЕЦ Кариб: UTC-4 | ||||
ТХ-н дугаар | NL (Европ) AW (Аруба) NA (Нидерландын Антилын урьдын дугаар) | ||||
Домэйн нэр | .nl (Европ) .aw (Аруба) .cw (Курасао) .sx (Синт Маартен) | ||||
Утасны бүсчлэлийн дугаар | +31 (Европ) +297 (Аруба) +599 (Курасао) +1 (721) (Синт Маартен) | ||||
1 Генерал улсуудын ба ханы сайд нарын зөвлөлийн өдөрлөг болох газар. 2 Ханы сайд нарын зөвлөлийн дарга. Карибын гурван улс нэмэлт өөрийн гэсэн засгийн газартай.
| |||||
Хант улсын хамтын үүрэг нь ялангуяа гадаад ба аюулгүй байдлын бодлого, мөн түүнчлэн улсын харьяатын асуудал зэрэг юм. Хант улсын дөрвөн бүрэлдэхүүн улсад:
- Нидерланд, тус улсын бүх нутаг дэвсгэрийн дийлэнхийг хамрах европ дахь хэсэг нь боловч, 2010 оноос эхлэн карибын «онцгой суурингууд» буюу «Карибын Нидерланд» эсвэл «БЭС-Арлууд» (нид. BES-eilanden, Бонэйр, Синт Эстатиус, Саба) хэмээн нэрлэгдэх арлуудыг нэмж оруулах болсон
- Аруба, Кариб дахь улс
- Курасао, Кариб дахь улс
- Синт Маартен, Кариб дахь улс
Энэхүү хант улс нь одоогийн энэ байдлаараа Нидерландын колонит Улсаас бий болов. 1949 онд тус улсаас Индонез Улс тусгаар тогтнон гарсны дараа хант улсын нутагт Өмнөд Америк дахь Суринам болон Карибын арлууд (тухайн үед тэр хавийн бүх арлуудыг нэгтгээд Нидерландын Антилын арлууд гэдэг байж) багтаж байв. 1975 онд Суринам Улс хант улсаас гарч тусгаар тогтносон бол 2010 онд Нидерландын Антилын арлууд нь задрав (Аруба аль 1986 онд өөртөө засах засагтай болж бие даасан).
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Нидерландын Хант Улс – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
ЭшлэлЗасварлах
- ↑ CIA World Factbook 2017
- ↑ Аруба оролгүй, Курасао ба Синт Маартен