Монгол тэмээ
Монгол тэмээ нь дэлхийд ховор буюу тэмээний 10 хувийг эзэлдэг (Хоёр бөхт тэмээ, Camelus bactrianus) хоёр бөхтэй тэмээ юм.
Түүхэн тойм
засварлахХүннү гүрэн болоод Монгол Улс байгуулагдахад тэмээг түлхүү хэрэглэж, уналга, ачлага, алсын нүүдэлд ашилаж байсан түүх бий. Манай орны нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзлэх цөл, цөлөрхөг бүс нутаг Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудад улсын бүх тэмээний 60 гаруй хувь, Их нууруудын хотгорт 19.9 орчим хувь, Дорнодын талд 7 орчим хувь, уулын ба ойт хээрийн бүс нутагт орших аймгуудад 5.2 хувь нь тус тус байршиж өсгөн үржүүлж байна.
Тэмээний тоогоор Өмнөговь аймаг тэргүүлж, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Дундговь аймаг удаалж байна. Монгол үүлдрийн тэмээний дотор аж ахуй биологийн онцлог ялгаа бүхий Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн омог болон “Төхөм тунгалаг” үржлийн хэсгийн тэмээ бий.
"Тэмээ олонтой газар үлийн цагаан оготно үрждэггүй" гэлцдэг.
2019 оны байдлаар Монгол Улсын малын тоо 70.9 саяд хүрсэн. Үүний 45,5 хувийг хонь, 41,2 хувийг ямаа, 6,2 хувийг үхэр, 5,9 хувийг адуу бүрдүүлж байгаа бол тэмээн сүрэг ердөө 0,7 хувийг эзэлж байна.
Тэмээний удам угшил
засварлахГалбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн (Өмнөговь аймаг), Ламын гэгээний жаахан шар/улаан (Баянхонгор аймаг), Дөхөм тунгалагийн хос зогдорт (Говь-Алтай аймаг) зэрэг тэмээний угшлууд бий.
Үүлдэр
засварлах1980-аад оны үеэс Монгол оронд тэмээг Галбын улаан, Хэцийн хүрнээр сайжруулах ажлыг Говь-Алтай аймагт хийж байв. Тэмээний төрхийг гол төлөв бөхний аяс хэлбэрээр нэрлэнэ.
Тэмээний бэлгэдэл
засварлахМонголчууд тэмээ тэнгэрийн амьтан гэж дээдэлж ирсэн. Монгол ёс заншлын найман цагаан морь, нэг цагаан тэмээ эрхэм дээд есөн цагааны бэлэгт ордог. Есөн цагаан бэлэгт найман цагаан морь, булган молцогтой нэг цагаан тэмээ багтдаг. Есөн эрдэнэ гэдэгт алт мөнгө, шүр сувд, оюу номин, тана зэс болд зэрэг хамаарна[1].
Монголчууд хүйтэн хошуутай ямаа, тэмээнээс цагаан өнгөтэйг онцгойлж хүндэтгэн үзэх бөгөөд сүү саалийг нь анагаах увидас чадалтай гэж үздэг.
Ачаатай тэмээний бэлэгдэл
засварлахАчаатай тэмээ болон тэмээн жин, тэмээн жингийн цуваа нь алс газраас ховор нандин эд бараа тээж ирж буй баяжихын бэлгэдэл, эд баялгийн бэлгэ тэмдэг болдог.
Тэмээтэй үлгэр домог
засварлахТэмээний тухай ардын үлгэр домог олон бий. Үүнд:
- "Тэмээ эврээ алдсан нь" буюу "Тэмээ буга хоёр" үлгэр
- "Тэмээ яагаад 12 жилд багтаагүй вэ?" буюу "12 жилийн үлгэр"
- "Өнчин цагаан ботго" үлгэр
Тэмээний магтаал
засварлахМонголын ард түмэн таван хошуу мал тус бүртээ зориулсан магтаалтай. Тэмээний магтаал нь Тэмээний магтаал гэхээс гадна "Орсон буурын магтаал" зэрэг эцэг малаар нэрлэсэн байдаг.
Идэш, хэвтэр, араншин
засварлахМонгол тэмээ зун бутны намааг тастаж биш, шувтарч иддэг бол өвөл харин тастаж иддэг. Хөмөл тааныг толгойлохоос өмнө бүхлээр нь иддэг ч толгойлбол толгойг нь иддэг. Тэмээ хүзүү урт амьтан болохоор нэг метрийн цаанахыг иддэгээс бэлчээрт халгүй байдаг. Говь нутгийн өвөл цаг ердөө бор говь, улаан бутраана сайтай байвал тэмээ сайн тогтдог жамтай. Өвөл бор говь өвс идсэн тэмээ хавар тарга сайн байдаг. Хавар дахин цагаан бэлчээрт гарч хялгана иддэг нь бэлчээр сольж байгаагийн илрэл. Хаврын сүүлч зуны эхэн сард бут голлож цэцэглэх үе болоход тэмээ бут сайтай бэлчээрийг зорьж явдаг.
Зун хаа ч хамаагүй салхи барьж ам ангалзуулан явдаг тэмээг хүмүүс “халгай идсэн тэмээ” гэдэг. Үнэндээ тэмээ ерөөс халгай иддэггүй гэнэ. Амаа их ангайдаг нь гашуун өвс их идсэнээс болсон гэж нутгийн малчид тайлбарлаж байв.
Тэмээний гол идэш тэжээл нь таана, баглуур, бударгана, хөмүүл бөгөөд үүнийг идсэн тэмээ маш сайн таргална. Тэмээ 11 сар хүртэл тарга тэвээргээ авна. Зун, намар таана, хөмүүл их идсэн тэмээ нь дотор халуу оргисноос болоод амаа ангайж салхи сөрөн алхдаг ба үүнийг салхидах гэнэ.
Тэмээ бэлчээрт гамтай халгүй байдаг нь тэмээний таваг нь зөөлөн, сүрэглэхдээ зөрөглөж явдаггүй. Тэмээ бас хэвлэгтэй амьтан болохоор сайн цадвал 3-4 цаг хэвтдэг. Зуны халуунд маш урт цагаар хэвтдэг байна. Өвлийн шуурганд гэдэс цатгалан бол босохгүй хэвтдэг. Тэмээ өдөрт бараг 5 кг өвс иднэ.
Тэмээ хүрээлэх
засварлахТэмээ хүрээлнэ гэдгийг хэр барагийн хүн сонсоогүй, үзээгүй зүйл байх. Хүрээлнэ гэдэг нь сүрэг тэмээ нэг захаа дарж эргэлдэж идэшлэхийг хэлдэг. Тэмээний хүрээ, янзаган хүрээ, тоодгийн хүрээ хэмээн гурван хүрээ байдаг. Жил болгоны 8 сарын сүүл 9 сарын үеэр тэмээн сүрэг хүрээлдэг.
Зүс, биеийн онцлог
засварлахТэмээг улаан, цагаан, хар, бор, зандан хүрэн гэж зүсэлдэг. Сайхан тэмээ унахыг хүсвэл холбоо бөхтэй нь ганган байдаг. Шааман бөхтэй тэмээ хурдан байдаг. Гуя сайтай тэмээ чадал сайтай байдаг. Давхар борвитой тэмээ унахад онцгой сайн байдаг ч одоо тийм тэмээ бараг байхгүй болжээ гэж малчид ярих юм.
Үйл явдал
засварлах- 1997 оноос хойш зохион байгуулж буй "Түмэн тэмээний баяр"
- 2006 оноос хойш "Монгол тэмээ-999" тэмээн уралдаан
- Хоёр жил тутамд "Монгол тэмээ" наадам 2 сард Сайншанд хотноо болдог.
- 2024 оны 5 сарын 12-нд "Нялх ботгоны баяр" анх удаа Дорноговь аймгийн Сайхандулаан суманд зохион байгуулсан.
- 2024 оны 1 сарын 22-нд Баянхонгор аймагт эхэлсэн “Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн болсон.
Амьтны хүрээлэнд
засварлахМонгол хоёр бөхтэй тэмээ дэлхийн олон улс орны амьтны хүрээлэнд байдаг. Үүнд:
Уран бүтээлд
засварлахУран зурагт
засварлахМонгол түмэнд алдартай "Хар буур" зургийг ардын зураач Адъяагийн Сэнгэцохио зурсан юм.
Содномын Төгс-Оюун зураачийн уран зураг, номын чимэг зураг, чимэглэлийн бүтээлд монгол тэмээний төрхийг буулгаж тэмээчин, тэмээн жин, тэмээн жингийн цуваа, жинчин зэргийг дүрслэгдсэн байдаг.
Цэндийн Монгол зураачийн байгалийн уран зурагт, говь нутгийн сэдэвт уран бүтээлд нь монгол тэмээ голлох байр суурь эзэлдэг.
Ном зохиолд
засварлах2017 онд Зохиолч Чулууны Содномпил "Монгол хоёр бөхтэй тэмээний гайхамшиг" ном гаргасан байдаг.
Кино урлагт
засварлах2003 онд Герман, Монголын хамтарсан "Ингэн нулимс" баримтат кино.
Цахим холбоос
засварлах- Монгол тэмээ ФБ хуудас
- Г.Занданшатар: Хоёр бөхт монгол тэмээний удмын санг хамгаалах нь хүн төрөлхтний өмнө бидний хүлээсэн онцгой үүрэг
- ФОТО: Дэлхийд ховордсон хос бөхтэй тэмээний удмын санг хадгалж үлдсэн цөөн орны нэг нь Монгол
- Тэмээ: МОНГОЛ ҮҮЛДЭР
- ТАВАН ХОШУУ МАЛ - ТЭМЭЭ
- Малын соёл (Тэмээ)
- МОНГОЛ ТЭМЭЭГ АЯЛЛЫН БРЭНД БОЛГОХ ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯРААС
- "Монгол тэмээ 999"-ийн сайхан тэмээтэй хосууд шалгарлаа /фото/
- Монголоос очсон тэмээнүүд гадаадын амьтны хүрээлэнгийн "үзмэр" болдог уу
- Чикагогийн амьтны хүрээлэнд монгол ингэ ботголжээ
- Японд ботголсон Монголын тэмээ олны анхаарлыг татаж байна
- Амьтны хүрээлэнгийн ботгонд монгол нэр хайрлана
- Тэмээний тухай сонирхолтойг өгүүлэхэд
- ТЭМЭЭ САЙХАН АМЬТАН
Эх сурвалж
засварлах
- ↑ Сэндэнжав, Дулам (1999). Монгол бэлгэдэл зүй Тэргүүн дэвтэр: Тооны бэлгэдэл зүй (1st ed.). Улаанбаатар: Адмон. p. 5.