Тэмээний магтаал

Тэмээний магтаал нь Монголчууд таван хошуу мал, түүний төлөөр магтаал байдгийн нэг нь тэмээний магтаал бий. Говь нутгийн монголчууд тэмээний тухай олон арван магтаалтай.

Тэмээний магтаал

засварлах

Тэмээний магтаал нутаг нутгаас шалтгаалан өвөрмөц ялгаатай байдаг.

Тэмээний магтаал

засварлах

Алтан шаргал зүстэй

Алс холуур бэлчээртэй

Анд явахад итгэлтэй

Ачиж явахад түшлэгтэй

Айл хотлоороо нүүлгэдэг

Аргал усаа татдаг... гэж гардаг.

Зүсэлсэн тэмээний магтаал

засварлах

Дөрвөн хөлтэй

Дөрвөлжин биетэй

Гонзгой толгойтой

Гурвалжин хондлойтой

Өргөн хүзүүтэй

Өндөр биетэй

Хялгасан зогдортой

Хялганан сахалтай

Туулай хамартай

Тугал нүдтэй

Ширээ бөхтэй

Шижим ногттой

Галбад оршдог

Ганган улаан тэмээ

Гомбын Оргойн тэмээний магтаал

засварлах

Ардын ерөөлч, магтаалч Гомбын Оргой МУСГЗ уншсан "Тэмээний магтаал

Зээ

Ботго төл нь бойжоод ирэхээр нь

Борог хоолонд ороод ирэхээр

Боломж бололцоо чинь олдвол

Зах зээлдээ ойрхон ботготой ингэ чинь олон болбол

Ээлжийн болгож хуваагаад

Сахлаг ногоо найгаж ганхаад

Сайхан зуны улиралдаа

Саалийн хугацаа эхэлдэг билээ

Ингэн тэмээг эртхэн бэлчээж үдлүүлж зааж сургах нь

Эртийн сэрүүнд ботгоо тавьж идээшлүүлж цатгаж уяхдаа

Ноцож зүүж барих юм бол ороо догшин болно

Ноос үсийг нь орооцолдуулж уях юм бол орилоо хэдэр болно

Ногт уяа муухан байвал осолдож алдуулж сурдаг

Эхэд нь ханатал хөхүүлэхгүй болбол

Эргэж тойрч тэлүүлдэг

Эхийн хойноос тэлүүлдэг гээд

Элдэв янзын зан аашийг сурдаг юм бишүү

Газрын холоос ингэн тэмээ

Галуурч цуваад ирэхэд

Гадаа байгаа ботгонууд нь

Гунганаж тосоод угтахад

Малчин эмэгтэйчүүд хувин барьж

Сааль сүүндээ шамдахад

Малчны хүүхдүүд шилбүүр барьж ингэн тэмээг хорьдог

Тамир тэнхээ ихтэй ч гэсэн

Тавхай шилбэ томтой ч гэсэн

Тавхан настай хүүхдийн эрх мэдэлд ээрэгдэж

Тайван тухтай зогсож, ээлж дараалан хөхүүлсээр

Сүж ингэнүүд нь налалзаж

Сүүн далай цэлэлзэж

Саасан сүү хөөсөрч

Саалийн хувин мэлтэлзэн

Шингэн цагаан айраг хувин дундаа эсэж

Ширхэггүй цагаан ааруул хүний хэрэгцээнд гардаг билээ.

Хорвоо дэлхийд ховордож байгаа

Хоёр бөхтэй тэмээн сүрэг болбол

Бүх малуудынхаа дотроос

Бүтэн жилийн саальтай

Энэ сайхан сүргээ түм түмээр нь өсгөж

Түүнээс цааш нь үржүүлэхийг

Улс олон нөхөддөө

Уриалж ерөөж хэлье

Ламын гэгээний жижэг улаан тэмээний магтаал

Зээ

Аян жингийн нэгдэлийг

Анх үүссэн цагаас нь хэлие

Аюур даргатай 18-н эр хүн

Алтан булга цагаан эргээс

Атан тэмээний тамир шалгаж

Алс холын замыг туулж

Ард түмэныхээ хэрэгцээг хангаж

Ачиа бараа тээж байв

Жил бүрдээ жингээ тээсэн

Жижиг улаан тэмээгээ өсгөсөн

Залгамж халаа хойч үеээ билдэж

Залуу малчиддаа зааж сургасан

Ардын их хуралын дивтать

Аварга малчин

Алтан ботгоны анхны эзэн

Хууянгий балжир агсны

Хийж бүтээсэн зүйл

Хэлж сургасан үгс

Хичээнгүй хөдөлмөрийх нь үр шимээр

Ламын гэгээний улаан тэмээг хоёр түм давуулан өсгөсөн

Ойдовсамбуугийн халтар хүү даргатай

Гуравдугаар бригадын тэмээчид тэргүүлсэн

Улаан оч нэгдэл

Улсын тэргүүны нэгдэл байв

Төр засаг хөдөлмөрийг нь үнлэж

Түм түмээр өсгөж явхын ерөөл бэлэгдэж

Мөнгөн товхтой мөнгө бууль

Мөнгөн ботготой мөнгөн ингэний дүрээр шагнав

Мөнгөн дүрийг нь музейд хадаглаж мөнхөлөв өө

Улаан тэмээгээ сургаж номхоруулдаг

Сургуулийн хүүхдүүдийг

Сум аймаг улсад шатдараалан шалгаруулж

Эмнэг сургалтын спортын мастерийг тодруулж байв

Дуламын Цэрэнхад

Чимдбавуугийн Соном иш

Батмөнхийн Чимгээ гээд удаа дараалан төрсөн

Эмнэг сургалтын спортын мастерууд

Уйггүй хөдөлмөрийхөө үр шимээр

Улаан тэмээгээ 1000 давуулан өсгөсөн

Удсын аваргауудаасан хэлие

Аварга малчин Цэцгээ

Хөдөлмөртийн баатар Сугар очир

Гавьяат малчин Тойвгой

Гавьяат малчин монгол улсын алдарт уяач Шинэн

Алтан ботгоны эзэн Нансалмаа Эрдэнэчимэг Мандах

Аварга сайлчин Оргилон Намжилмаа гээд

Ар араасаа залгаж төрсөн

Алдар суутангуудыг

Амжилтад хүрэгсэн

Ламын гэгээний жижэг улаан тэмээн сүргээ магтан хайлъя ээ

Ширээ бөхөнд нь тэнгэрийн наран мандсан

Шижэр зүсэнд нь буйлсангийн туяа туссан

Шилмэл угшилийн жижэг улаан тэмээн

Жин тээхэд тэнхээтэй нь үнэн

Жир унахад унамгай нь үнэн

Уяж уралдахд хурдан нь үнэн

Ашиг шимээр эхтэй нь үнэн

Галба туулах чадалтай нь үнэн

Газарын холд жонжоотой нь үнэн

Гал улаан зүстэй нь үнэн

Галбир гоёмсог биятэй нь үнэн

Ганган улаан тэмээнүүд нь

Элстэй хоолойгоор нутагласан

Ээрэм бүрдээр эдээшилсэн

Хөндий хоолойгоор дүүрэн цугалсан

Хөхрөх талаараа таран билчсэн

Уудам говьдоо эрдэнэ болсон

Уулган шарын домог хайлсан

Улаан номын дархан цаазат

Ламын гэгээний улаан тэмээ

Баянлигийн говь хоолой

Халбагантын бэл

Хатан суудал тулга тойтын талаар бэлчиж

Хөөврийн усаар ундаалж

Хоёр баянхайханы өвөр

Гурил бортээг

Баруун зүүн тооройгос урагшилж

Баруун хоолойгоо дүүргэж

Зуун мод хар довын баян бүрдүүд

Заваг тоочиг 6худгийн нуруугаар бэлчж

Зүүн баруун шэрээгийн хоолойгоор үржсэн

Жижэг улааны тэмээн сүргээ

Аварга малчин

Ахмад буурлууд

Үүлдвэр угсааг нь би болгож

Үр хүүхдүүдээ өмчлөн өгөв

Өв хойчид улаан омгийг нь батлуулж

Унаж идлэж жин хөсөгт хөтлөхөөс илүүтэй урлдаж

Улс даяаар нэрийг нь алдаршуулаж яваагийн

Гацаагүй үнэнээс нь нотлон хэлие

Лувсанданзангийн цагаан хөлт

Бямбахүүгийн шомбон

Сэр-Одын цагаан

Готовын шар хүрэн

Дашдоржийн дөнөн пүнзний хөх

Содномийн дээнэн

Сангимигдийн хомоол

Гончигийн хар

Батаагийн шар

Рагчаагийн дэлт хүрэн

Цолмонгийн хүрэн

Чулуунбатын соёо

Хайнзангийн шар

Ширэндэвийн ногоон

Сангижанчивийн хөхөө хүрэн

Аасангийн шар

Цэрэнхүүгий жөрнөгөр

Сүхбатын шар

Ранжингийн хар

Отгонбаярын шар

Бэхбатын улаан

Ганбодын ногоон

Нэргүйгийн хүрэн

Вандангийн хүрэн

Батчулууны шар

Эрдэнэчимэгийн шар гээд

Үе үеийн аварга хурдан атнуудынха

Удмийг улам сайжируулан гээд

Эрдэм төгс уяачид

Идэр залуу малчид

Зэлүүд говийн чимэг болсон

Зэрлэг хавтгайн бууранд нь

Жижиг улааны инэгнээс нийлүүлэж

Удман улам сайжирсаныг

Баталж харуулсан

Жарантайгийн шар

Мэндбаярын шар

Мөнхжаргалын шар

Төмөрсүхийн шар

Бадамтогтохын шар

Галхүүгийн шар

Гантулгаын шар гээд

Ээлж дараалан түрүүлж айрагдаж аман хүзүүнд хурдалж явдаг

Энэл хурдан атнуудын

Үеийг залгаж удмыг дагаж хурдалсан

Баянмөнхийн бор

Батнасангийн бор

Жаргалсайханы бор

Галтын улаан

Дашдаваагийн хүрэн

Батсайханы улаан

Цэдэндоржийн бор

Баасанбатын шар гээд л

Баянлиг нутгийнхаа нэрийг гаргаж

Баг сум тойрог бүсийн наадмуудаас

Айраг түрүү алдалгүй хурдалдаг атнууд нь

Эвдэшгүй их амжилтын эзэн

Дусамж дүүрэн түүхийн судар болсон

Ламын гэгээний жижиг улаан тэмээний удам

Алдартай хурдан атнуудых нь удмаас аван гэж

Урд хойд аймаг сумын малчид

Угшил болсон улаан тэмээдийн

Удам сайтайгаас ингэ буур сонгож аваад

Галбийн улаан хэцийн хүрэн төхөм тунгалгийн хос зогдортод нийлүүлж

Үйлдвэр угсааг нь сайжируулан үржүүлж яваа юм бизээ

Сүү сайтай номхон ингэнүүд

Сүр ихтэй сайхан буурнууд

Алдартай хурдан атан тэмээдээ

Ам дамжуул нь ярьж явдаг

Баянлиг чүүдийн малчидын их бахархал болсон

Тэмээн сүргийн магтаал

засварлах

Ламын гэгээний жижэг улаанмогийг хайлж

Эртний түүх ширгэлсэн ийм л нутагдаа миний шаргал говь

Ингэн тэмээдийн буйлаан дуугаар бүвээлсэн

Ээрэм бүрд уудам хоолой

Ламын гэгээний жижэг улаан тэмээний голомт

Хурдны өлгий баянлиг мину

Тэмээний даллага

засварлах

Цагаан цан шувуу ирэхүйд

Цаст уул гэсэхүйд

Цагаан шарагч ингэ ботголохуйд

Цаглашгүй их буянт даллага авнам

Хурай хурай хурай

Хун шувуу ирэхүйд

Хур цасан гэсэхүйд

Хуагчин ингэ ботголохуйд

Хутагт их даллага авнам

Буурын магтаал

засварлах

Буурын магтаал нь Буурын магтаал болон Орсон буурын магтаал гэж байдаг.

Гадаад холбоос

засварлах

Таван хошуу малын хишиг ерөөл

Орсон буурын магтаал