Содномын Төгс-Оюун
Содномын Төгс-Оюун нь Монголын Алтан гадас одон шагналт зураач эмэгтэй юм.
Намтар
засварлахС.Төгс-Оюун нь 1955 оны 12 сарын 27-нд төрсөн.
- 1974 онд Дүрслэх урлагийн дунд сургууль төгслөө.
- 1980 онд Москвагийн В.И.Суриковын нэрэмжит уран зургийн сургуулийг дүүргэжээ.
С.Төгс-Оюун нь уран бүтээлээрээ Фүкүока, Москва, Лондон, Токио, Бишкек, Дели, Бонн, Нью-Йорк, Сан Франциско, Улаанбаатар зэрэг хотуудад гарсан олон улсын үзэсгэлэнд оролцож ирсэн.
Уран бүтээл
засварлахС.Төгс-Оюун нь 1974 оноос хойш эдүгээ хүртэл 100 гаруй номын чимэглэл хийсэн. Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулсан үзэсгэлэнгүүдэд 1974 оноос хойш тогтмол амжилттай оролцож байна. Уран бүтээлүүд Монголын уран зургийн галерей, Урчуудын эвлэлийн хорооны уран зургийн сан хөмрөгт "Ундруул", "Цэцэг"зочид буудал, "Хаан" банк, "Худалдаа хөгжлийн банк", Японы Фүкүока хотын Азийн урлагийн музей, Сан Франциско дахь Азийн сан, Соросын сан, Англи, Америк, Австрали, Дани, Канад, Швейцарь, Солонгос, Хятад зэрэг орны цуглуулагчдад хадгалагдаж байна.
Уран бүтээл
засварлахС.Төгс-Оюун нь 1974 оноос хойш оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ.
2000 он гэхэд С.Төгс-Оюун зураач нь гадаад дотоод нийлсэн бие даасан болоод хамтарсан олон арван уран бүтээлийн үзэсгэлэнд оролцсон байдаг.
- 2017 онд "Гэрэлт хөргүүд" ном
Гавьяа шагнал
засварлах- Алтан гадас одон
- Хөдөлмөрийн хүндэт медаль
- 1985 онд Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал
- 1985 онд Софи хотын олон улсын Биенналиас диплом
- 1989 онд Монголын залуучуудын холбооны шагнал