Халгай
Халгай (Латин: Urtica dioica, Англи: nettle, stinging nettle, орос. Крапива) нь дэлхийн ихэнх ногоон бүсэд ургадаг, түгээмэл өвслөг ургамал юм. Халгай нь дотроо таван дэд төрөлтэй.
Тархац
засварлахДэлхийн бөмбөрцөгийн сэрүүн бүсийн хойд, хааяа өмнө хэсэгт тохиолдох 50 орчим зүйлтэй төрөл. Уулын хуурай хад чулуу, горхи булгийн эрэг, сийрэг хуурай ой, өтөг бууц нутаг, орон байрны ойролцоо нарийн навчит халгай, олслог халгай, хоёр гэрт халгай ургана[1].
Түүхэн тойм
засварлахХалгайг эртнээс хүмүүс эмийн ургамал ба хүнсний зориулалтаар ашиглаж иржээ. Одоогоос 3000 жилийн тэртээ буюу хүрэл зэвсгийн үеэс Их Британичууд хоол хүнсэндээ халгай хэрэглэдэг байсан талаар эх сурвалжид өгүүлдэг.
Халгайг бэлдэх арга
засварлахХог хаягдалгүй газар, гуу жалга, зуслангийн орчмоос 6-р сарын дунд үе хүртэл 20-25 см өндөр ургасан халгайг түүх нь хамгийн чанартай, шим тэжээлтэй байдаг байна. Түүсэн халгайгаа бүлээн усаар 2-3 удаа зайлж, усны өнгө хувирахгүй болтол угаана. Халуун усаар угаах нь шим тэжээл алдагдах муу талтай. Халгайгаа сүүдэр газар хатаах эсвэл давслан даршлaх байдлаар хадгалж, бүтэн жилийн турш хэрэглэж болно.
Хэрэглээ
засварлах- Элэг цөс ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, цагаан мах эргэх, нойр хулжих, усан хаван хөөх, эмэгтэйчүүдийн савны өвчинд 200 мл халуун усанд хатааж нунтагласан нэг цайны халбага халгайг хийж 1 цаг орчим идээшүүлж өдөрт гурав хуваан хоолны дараа ууна.
- Үсний чанарыг дээшлүүлэхэд долоо хоногт 2-3 удаа үсэндээ шүршиж хэрэглэнэ.
Цахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ Ч, Санчир (2022). Ургамлын нэвтэрхий толь (2 ed.). Улаанбаатар: Адмон Принт ХХК. p. 395. ISBN 978-9919-515-23-2.