Тэмээн уралдаан

Тэмээн уралдаан буюу Тэмээний уралдаан нь Баруун Ази, Хойд Африк, Сомалийн хойг, Пакистан, Монгол, Австрали улсад түгээмэл хэрэглэгддэг спорт юм.

Мэргэжлийн тэмээний уралдаан нь морин уралдааны нэгэн адил бооцоо тавих, жуулчдыг татах зориулттай үйл ажиллагаа юм. Тэмээ богино гүйлтээр 65 км/ц (18 м/с; 40 миль/цаг) хурдалж, нэг цагийн турш 40 км/ц (11 м/с; 25 миль) хурдлах чадвартай. Тэмээг ихэвчлэн хурдан морь унаач (уралдаанч) хүүхдүүд унаж уралддаг ч хүний эрх, хүүхдийн эрх зөрчигдөж байна гэсэн үндэслэлээр Арабын Нэгдсэн Эмират Улс болон Катар улсад насанд хүрээгүй хүүхдийг тэмээ унуулахыг улсын хэмжээнд хориглосон байна. Орчин үеийн тэмээний уралдаанд тэмээг алсын удирдлагатай роботоор (алсын удирдлагатай робот ташуур)-аар удирддаг болжээ.

Австралийн хамгийн том шагналын сантай тэмээний уралдаан бол Квинслэндэд 500,000 австрали долларын сантай "The Boulia Desert Sands" уралдаан юм.

Түүхэн тойм

засварлах

Тэмээний уралдаан нь Дундад зууны үеэс Ойрх Дорнодын уламжлалт спорт болон хөгжиж ирсэн олон зуун жилийн түүхтэй уралдаан юм. Энэ нь наад зах нь НТ 7-р зууны Арабын хойгоос улбаатай бөгөөд энэ нь олон нийтийн цугларалт, баяр ёслолын үеэр хийдэг ардын спорт байсан юм.

Унаач хүүхдүүд

засварлах

Хөнгөн жинтэй тул хүүхдүүд ихэвчлэн унаач болгож уралдуулдаг. Афганистан, Бангладеш, Иран, Пакистан, Судан зэрэг улсаас олон мянган хүүхдүүдийг (зарим нь 2 настай байсан гэдэг мэдээ бий) Персийн булангийн Арабын орнуудад тэмээний уралдаанд унаач хүүхэд болгохын тулд худалддаг гэж мэдээлэл байдаг. 2005 онд сайн дурын тусламжийн ажилтнууд Персийн булангийн бүсэд 5,000-40,000 тэмээчин хүүхэд байна гэж тооцоо гаргажээ.

Маш олон унаач хүүхэд тэмээнээс унаж хүнд бэртэж гэмтдэг. Унаач (уралдаанч) хүүхдүүд уралдааны замын ойролцоох хуаранд ("ousbah" гэж нэрлэдэг) амьдардаг бөгөөд ихэнх нь хүчирхийлэлд өртдөг байжээ. Оман, Катар, АНЭУ-ын тэмээний фермээс олон зуун хүүхдийг аварч, төрөлх гэрт нь хүргэж эсвэл хамгаалах байранд байлгасан байна. Ихэнх нь Өмнөд Ази эсвэл Суданд байгаа эцэг эх, гэр бүлээ тодорхойлж өгөх боломжгүй байдаг байжээ. Зарим улс оронд унаач хүүхдүүдийг худалдсан этгээдэд торгууль ногдуулж, хүүхдүүдийг эх оронд нь буцаах хариуцлагыг эзэмшигчдэд нь тушаажээ. Гэсэн хэдий ч ихэнх тохиолдолд аврагдсан хүүхдүүд нь мөнгө, эсвэл гадаадад ажилд орохын тулд эцэг эхдээ зарагдсан хүүхдүүд байсан гэсэн мэдээлэл бий. Хэрвээ буцаагаад өгчихвөл дахиад л адилхан зорилгоор хүүхдүүдээ зарах байсан гэж үздэг. Бусад хүүхдүүд нь төрөлх хэлээрээ ярьдаггүй, эсвэл тэмээний фермээс гадуур хэрхэн амьдрахаа мэддэггүй байжээ.

Хориглосон нь

засварлах

Арабын Нэгдсэн Эмират Улс 2002 оны 7 сарын 29-нд Шейх Хамдан бин Зайед Аль Нахайян 15-аас доош насны хүүхдийг хурдан морь унаач болгохыг хориглосон анхны улс болжээ.

2009 онд АНЭУ 879 хурдан морь унаачдад нөхөн олговор олгосон байна. Арабын Нэгдсэн Эмират улс хүүхдийг унаач болгон ашиглаж байгаа хүмүүст торгууль ногдуулдаг гэж мэдэгдэж байсан. Гэсэн хэдий боловч 2010 онд "Anti-Slavery International" буюу "Олон улсын боочлолын эсрэг" байгууллагын сайн дурын ажилтнууд хоригийг зөрчсөн тухай гэрэл зургийг авч баримтжуулсан байдаг.

Мөн үзэх

засварлах

Морины уралдаан

Тэмээн поло

Хурдан морины уралдаан

Цахим холбоос

засварлах

Тэмээний уралдаан

Өмнөговь аймаг Хурдан тэмээний уралдаан 2021

Говийн тэмээний уралдаан

"Тэмээний уралдаан -2021"-д 13 сумын тэмээчид, иргэд оролцлоо

Өмнөговь: Тэмээний уралдаан эхэллээ

Хурдан тэмээний уралдаан Даланзадгад хотод болно