Монголын эзэгнэл
Монголын эзгэнэл буюу Монголчуудын байлдан дагуулалтын (монгол:ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ
ᠪᠠᠢᠯᠳᠤᠨ
ᠳᠠᠭᠠᠭᠤᠯᠤᠯᠳᠠ) нь үйл явц 13-р зуунаас эхлэн, 1300-аад он хүртэл төв, баруун Ази, зүүн Ази болон зүүн Европ хүртэл нутаг, ард түмнийг эзлэсэн үеийг хэлдэг. Монголын эзэнт гүрэн 1206 онд Монголын тал нутагт байгуулагдаж, хөрш зэргэлдээх Уйгур, Харлуг, Тангуд, Алтан улсыг цэрэг-улс төрийн аргаар эзлэж эхэлсэн. Газар нутгийн тэлэлт 40 жилийн дотор маш хурдацтайгаар, шилжилтийн хугацаанд зүүн Европ хүртэл параллелиар буюу уртраг, өргөргөөр тэлж байсан. Монголын эзэнт гүрний нөлөө, өв уламжлал 15-р зуун хүртэл Перс, Дундад Ази, Орос оронд, мөн 19-р зуун хүртэл Энэтхэгт их бага хэмжээгээр хадгалагдаж байсан.
Эсгий туургатныг нэгтгэсэн нь
засварлахЧингис хаан төв Ази дахь Хэрэйд, Найман, Татар, Монгол, Мэргэд тэргүүтэй олон нүүдэлчин аймгийг нэгтгэж, 1206 онд Их Монгол Улсыг байгуулж, төрийн бүтэц зохион байгуулалтыг цогцлоож эхлэсэн. Шинэ улс байгуулсны дараа эдийн засаг, улс төрийн хувьд зүрчидийн Алтан улсаас хараат бус болж, бие даасан бодлого явуулж эхэлсэний нэг нь торгоны зам дагуу оршиж байсан Тангудын хаант улсыг 1205, 1207, 1209, 1210 онд довтлон хараат улсаа болгож, Алтан улстай холбоотон болохоос сэргийлжээ. Мөн 1210 онд баруун зүгийн Хар Хидан улсын хараат байсан Уйгур, Харлуг аймгийн хаад ноёд Их Монгол Улсад дагаар орсноор эдийн засгийн хувьд өмнөд болон баруун зүгт худалдаа арилжааны хэд хэдэн гарцтай болсон.
Тангуд улсыг эзэлсэн нь
засварлахАлтан улсыг эзэлсэн нь
засварлахХар Кидан, Сартуул улсыг эзэлсэн нь
засварлахОйрхи дорнодыг эзэлсэн нь
засварлахМонголчууд өнөөдрийн бидний мэдэх Иран, Ирак, Туркийн зарим хэсгийг дайран довтлох болон сайн дурын бууж өгөлтөөр эзлэн авсан. Мөн Монголын довтолгоо баруун өмнө зүгт хүрч 1260 болон 1300 онд Газ болон Палестинийг эзлэн авсан. Үндсэн тулаан нь 1258 онд Багдадад болсон ба Монголчууд 500 жилийн турш Исламын шашны төв хүч болж байсан хотыг нураасан ба 1260 оны Айн Жалут дахь тулаанаар Мусульман Египетийн Мамлюкууд анх удаа Монголчуудын дайралтыг зогсоож чадсан нь одоогийн Газын зурвас гэх газар байжээ. Монголчууд улс төр болон газар зүйн зарим хүчин зүйлээс болж дунд дорноос илүү тэлэх боломжгүй байжээ.
Сүн улсыг эзэлсэн нь
засварлахЧингис хаан мөн түүний хойч үед довтлон авах Хятад болон Солонгосыг хүчээр аль хэдийнээ эзлэгдсэн Солонгосчуудын дор хараатаар байлгахаар болсон. Тэд Япон болон Вьетнамыг эзлэхийг оролдсон боловч бүтэлгүйтсэн. Тэдний 1261 онд хамгийн том эзэлж авсан газар нутаг нь Хятад байсан. 1368 онд Хятадууд бослого гаргаж Юань гүрний уугуул иргэд болон толгойлогчийг угсруулан буулган авсан юм.
Зүүн Европ дахь байлдан дагуулалт ба хараат байдал
засварлахОлон тооны оросын улсууд болох Новгород, Смоленкс, Псков бүгд найрамдах улсууд руу Бат хаан 1239 онд халдан орох оролдлого төдий болсон. Гэвч оросын хойд хэсэг болох намагтай газруудаар хүрээлэгдсэн Новгород зэрэг газруудад хүрч чадаагүй. Хэдийгээр эдгээр нь монголын заналхийлэл дор байсан ч эзлэгдэн Александр Невски, Новгород зэрэг нь энэ хугацаанд эзлэлтэнд өртсөн. 1247 он гэхэд бүхий л оросын ноёрхол Мөнх-төмөр хааны дор орсон.
Монголчуудын европыг эзэрхийлэх эзэрхийлэл дуусч байх үед 2-р Иван Асэний доорх Булгарчууд монголын Түмэд рүү дайрсан боловч Киданчууд Монголын эрхшээлдээ оруулсан хаант засаг бүхий Төв азиас Булгарын 1-р Калиманы алба гувчууруудыг багтаасан нуувчаас Булгарчууд руу дайрсан. 1245 онд 4-р Бела хүртэл Монголчуудад Булгарчууд алба гувчуур өгч байхыг тушаасан.
Өмнөд Ази болон Солонгосын хараат байдал
засварлах1257 онд Монголчууд Вьетнамыг хүчээр булаан авсны дараа хэрхэн өөрсөддөө аюлгүй байдлаар өмнөд Хятадыг эзлэн авах талаар хэлэцээр хийсэн. Монголчууд хотуудын хамгаалагч нарыг болон Ханойн оршин суугчдыг хороосон. Танг Тонг хаан Мөнх хаанд хэрвээ өөрийн улсын иргэдийг өршөөх юм бол алба гувчуур тушаахыг зөвшөөрсөн. Хувилай хаан Танг гэр бүлийхнээс захиргааны бүрэн эрхийг шаардах үед, Монголчуудын шаардлагуудыг бүрэн хүлээн авах болсон ба 1264 онд 2 улсын хооронд хамтын нөхөрлөл бий болсон. Энэ үед 2 тал дайнаас болоод маш их хэмжээний хохирол амсцгаасан. Хэдийгээр 1278 Чампагийн хаан Вэ Индраварман Юаны захиргааг хүлээн авснаа илэрхийлсэн боловч түүний хүү шийдвэрийг нь эсэргүүцсэн. 1283 онд Монголын арми томоохон хотууд руу чиглэн аллагыг өмнөө тавин явж байсан ч Чампатай хийсэн тулаандаа удаа дараа ялагдсан. Чампагийн хаан 2 жил дараалан алба гувчуур өгч байснаа эцэст нь Монголд татвар төлөх шийдвэрээсээ татгалзсан.