Монголчууд Хар Киданыг байлдан дагуулсан нь

Хар Хятан Улс бол одоогийн Шинжаан-Уйгур, Зүүнгарын говь, Киргиз, Казакстаны зүүн хэсэгт Тарвагатайгаас Кашгар, Хамигаас Чүй голын хоорондох нутгийг 1130-аад оноос эзэгнэж, дорно зүгээс өрнө зүгт хүрэх Торгоны зам дайран өнгөрөх чухал нутаг байсан. 1211 онд Найманы Хүчүлүг хан Монголчуудаас зугтаж, Хар Хятаныг түшихээр орогнол гуйн очсон. Удалгүй тэнд төвхнөөд төрийн эрхийг гартаа булааж, тус улсын Елюй Жилүгү гүр ханы эсрэг хуйвалдаан зохион байгуулсан нь бүтэмжтэй болж, төрийн эрхийг булаан авч, Монголын эсрэг дайсагнах болж, Сартуултай холбоо тогтоогоод Монголын вассал Харлугт довтолсонд Чингис цохихоор шийджээ. Их Монгол улс байгуулагдмагц, Мэргид, Найманы ихэнх нь зугтаж, Хар Киданд очсон тул Чингис хаан баруун хилээ төвшитгөхөөр Хар Киданд Зэв, Хубилайг, Ойн иргэд рүү Зүчийг явуулав.

Монголчуудын Хар Хятаны эсрэг аян дайн

Огноо 1218-1219
Байрлал Хар Кидан (одоогийн Шинжаан-Уйгурын ӨЗО, Төв Ази)
Үр дагавар Их Монгол Улсын ялалт
Байлдагч талууд
Их Монгол Улс Хар Кидан
Удирдагчид
Зэв жанжин,
Сүбээдэй баатар
Хүчүлүг хан
Цэргийн хүч
20,000 морьт цэрэг Тодорхойгүй
Хохирол
Маш бага Маш бага

1218 онд Чингис хаан Алтан улсыг дайлж, ихэнх нутгийг нь эзлэж, Мухулай ванд таван аймгийн тамачи цэргийг захируулан үлдээгээд, өөрөө гол хүчээ авч Монгол руу буцсан. Ингээд Зэвийг Хүчүлүгийг дайлуулахаар явуулж, 1217 онд эхний 3 жигүүр цэрэг ялалт авчрав. Зэв Хар Киданд ороод энгийн ардыг энэрэх, ятгах аргаар цэргийн гарз бага гарган буулгаж авчээ. Энэ нь Хүчүлүг лалын шашинтныг хавчин айл бүрт цэргээ суулгасантай холбоотой. Энэ бүх аяны эцэст 1219 онд Монгол улс Сартуултай хиллэж 10 түм цэрэг гаргах чадвартай Хар Киданыг мөхөөж Ойрад, Түмэд, Тува, Киргиз, Уйгур, Харлуг зэрэг аймгуудын цэрэг, эдийн засгийн хүчийг ар тал болгов.

Холбоотой өгүүлэл

засварлах