Испанийн өөртөө засах нийгэмлэг
Испанийн Өөртөө Засах Нийгэмлэг (Испани: Comunidades Autónomas гэдэг нь Испани улс дахь 17 нутаг дэвсгэрийн нийгэмлэгийг нэрлэх бөгөөд эдгээр нь бусад улсын мужтай адил юм. 1978 оны Испанийн Үндсэн Хуулийн 2-р зүйлд Испани Улс нь «Үндэстэн ба Муж/Бүс нутгаас» бүрдэнэ хэмээн заасан байдаг.[1][2][3] Тиймээс өөртөө засах нийгэмлэгүүд нь өөртөө засах улсын статутыг эдлэн хууль тогтоомжоо гарган хэрэгжүүлэх эрхээр хангагдсан байна. Эдгээр эрх зүйн алийг хэрэгжүүлэх нь нийгэмлэгээс нийгэмлэгт буюу мужаас мужид харилцан адилгүй байдаг.
Испанийн үндсэн хуулийн VIII зүйлийн 143 ба 151-р зүйлд 17 мужийн бүрдэл хэсэг ба тэдгээрийн оршин тогтнолыг зохицуулж өгсөн байна. 17 өөртөө засах мужийн 7 нь зөвхөн нэг аймгаас бүрддэг бол үлдсэн нь хэд хэдэн (ес хүртэл) аймгаас бүрдэнэ. Үүн дээр Сеута ба Мелилья гэх хоёр өөртөө засах хотууд (ciudades autónomas) нэмдэгдэнэ. Испани бол холбооны улс биш харин төвлөрсөн бус нэгдмэл улс юм.[1]
Испанийн өөртөө засах нийгэмлэг ба хотын жагсаалт
засварлахӨөртөө Засах Нийгэмлэгийн нэр | Нийслэл | Газрын зураг | Газар нутаг (хувиар) |
Хүн ам 2007 (хувиар) |
Хүн амын нягтрал хүн/км² |
---|---|---|---|---|---|
Андалуси (испаниар Andalucía) |
Севилья | (17,2 %) |
87.268 км²(17,8 %) |
8.039.39992 | |
Арагон (испаниар Aragón) |
Сарагоса | (9,4 %) |
47.719 км²(2,9 %) |
1.295.21527 | |
Астури (испаниар Asturias) |
Овьедо | (2,1 %) |
10.604 км²(2,4 %) |
1.074.632101 | |
Балеарын арлууд (испаниар Islas Baleares) |
Пальма | (1,0 %) |
4.992 км²(2,2 %) |
1.029.139206 | |
Баск орон (испаниар País Vasco) |
Виториа-Гастейс | (1,4 %) |
7.234 км²(4,8 %) |
2.141.116296 | |
Валенси (испаниар Comunidad Valenciana) |
Валенси | (4,6 %) |
23.255 км²(10,6 %) |
4.874.811210 | |
Галиси (испаниар Galicia) |
Сантьяго де Компостела | (5,8 %) |
29.574 км²(6,3 %) |
2.771.34194 | |
Канарын арлууд (испаниар Islas Canarias) |
Санта Круз де Тенерифе ба Лас Пальмас де Гран Канариа |
(1,5 %) |
7.447 км²(4,5 %) |
2.020.947271 | |
Кантабри (испаниар Cantabria) |
Сантандер | (1,0 %) |
5.321 км²(1,3 %) |
572.503108 | |
Кастили-Ла Манча (испаниар Castilla-La Mancha) |
Толедо | (15,7 %) |
79.463 км²(4,3 %) |
1.975.17925 | |
Кастили ба Леон (испаниар Castilla y León) |
Вальядолид | (18,6 %) |
94.223 км²(5,7 %) |
2.525.15727 | |
Каталони (испаниар Cataluña) |
Барселон | (6,3 %) |
32.114 км²(15,9 %) |
7.197.174224 | |
Ла Риоха | Логроньо | (1,0 %) |
5.045 км²(0,7 %) |
308.56662 | |
Мадрид (испаниар Comunidad de Madrid) |
Мадрид | (1,6 %) |
8.028 км²(13,5 %) |
6.061.680755 | |
Мурси (испаниар Región de Murcia) |
Мурси | (2,2 %) |
11.313 км²(3,0 %) |
1.391.147123 | |
Наварра (баск хэлээр Nafarroa) |
Памплона | (2,1 %) |
10.391 км²(1,3 %) |
605.02258 | |
Эстремадура | Мерида | (8,2 %) |
41.634 км²(2,5 %) |
1.088.72826 | |
Сеута | 18,5 км² | (0,2 %) |
76.3434.127 | ||
Мелилья | 20 км² | (0,1 %) |
68.7953.440 |
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "Organización territorial. El Estado de las Autonomías" (PDF). Recursos Educativos. Instituto Nacional de Tecnologías Educativas y de Formación del Profesorado. Ministerio de Eduación, Cultura y Deporte. Татаж авсан: 19 October 2012.
- ↑ Article 2. Cortes Generales (Spanish Parliament) (1978). "Título Preliminar". Spanish Constitution of 1978. Татаж авсан: 29 September 2012.
- ↑ Article 143. Cortes Generales (Spanish Parliament) (1978). "Título VIII. De la Organización Territorial del Estado". Spanish Constitution of 1978. Татаж авсан: 29 September 2012.