Эстремадура (Испани: Extremadura [ˌɛ(k)strɪməˈdjʊərə]) нь Испани улсын 41.634 км² газар нутагтай, 1.067.710 оршин суугчтай өөртөө засах муж. Өөртөө засах муж нь улсынхаа баруун урд зүгт, Португал улстай хиллэн оршдог. Дотроо Касерес ба Бадахоз гэх хоёр аймагт хуваагдана.

Extremadura (испаниар)
Эстремадура
Далбаа
Далбаа
Сүлд
Сүлд
Далбаа Сүлд
Газрын зурагКанарын арлуудПортугалАндорраФранцИх БританиМароккоАлжирГалисиАстуриКантабриБаск УлсНаварраЛа РиохаАрагонКастили ба ЛеонКаталониМадридКастили-Ла МанчаВаленсийн НийгэмлэгБалеарын арлуудЭстремадураАндалусиМурсиКастили ба ЛеонСеутаМелилья
Газрын зураг
Үндсэн мэдээлэл
Улс:  Испани
Нийслэл хот: Мерида
Нутаг дэвсгэр: 41,634 км²
Хүн ам: 1,067,710 (1. Нэгдүгээр сар 2019)[1]
Хүн амын нягтрал: 25.6 хүн/км²
Хязгаарын зай: Умард-Өмнөд: ≈ 281 км
Баруун-Зүүн: ≈ 221 км
ISO 3166-2: ES-EX
Цахим хуудас: www.juntaex.es
Улс төр ба засаг захиргаа
ӨЗУ болсон: 1983 оны хоёрдугаар сарын 26
Ерөнхийлөгч: Гильермо Фернандэс Вара (ИСАН)
Ерөнхий Кортес
дахь төлөөлөл:
Конгресс: 10 суудал
Сенат: 8 суудал
Захиргааны нэгж: 2 аймаг

Эстремадурын нэр нь «extremos del Duero» гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ нь «Дуэро голоос чанагш» гэх утгатай аж. Улсын нутаг дэвсгэрийн 8,3 хувийг эзлэх газар нутагт, улсын хүн амын 2,6 хувьтай тэнцэх оршин суугч байгаа нь хамгийн сийрэг Кастили-Ла Манчийн дараа орно. Нутгийн олныг эстремена эсвэл эстремено гэх бөгөөд тэд 383 суурин таран сууна. 100.000 дээш хүн амтай цорын ганц хот нь Бадахоз (150.000 оршин суугч) юм. Өөртөө засах нийгэмлэгийн нийслэл нь Мерида, 59.000 орчим хүн амтай. Хүн амын 57 % нь 10.000 хүрэхгүй оршин суугч бүхий суурингуудад амьдардаг байна.

Газар зүй

засварлах

Эстремадура нь 41.635 км² газар нутагтай (Швейцар ба Бельгийг нийлүүлснээс эсвэл Нидерландаас том буюу ойролцоогоор Сэлэнгэ аймгийн газар нутаг гэсэн үг) ба үүгээрээ улсдаа тавдугаар том газар нутагтай нийгэмлэгт тооцогдоно.

Мерида дахь Ромын театр
Алкантара дахь ижил нэртэй ромчуудын барьсан Алкантара гүүр

Цахим холбоос

засварлах
  Commons: Эстремадура – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.

Координат: 39° У, 6° Б