Кастили-Ла Манча
Кастили-Ла Манча (исп. Castilla-La Mancha, албан ёсоор Comunidad Autónoma de Castilla-La Mancha) нь Испанийн 17 өөртөө засах нийгэмлэгийн нэг. Кастили-Лан Манча нь Албасете, Сиудад Реал, Күэнка, Гвадалахара, Толедо гэсэн таван аймгийн нутаг дэвсгэрийг хамардаг. Мужийн нийслэл хот нь Толедо.
Comunidad Autónoma de Castilla-La Mancha (испаниар) Castilla-La Mancha Кастили-Ла Манча | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | ![]() | ||||
Нийслэл хот: | Толедо | ||||
Нутаг дэвсгэр: | 79,463 км² | ||||
Хүн ам: | 2,032,863 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 25.6 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 365 км Баруун-Зүүн: ≈ 382 км | ||||
ISO 3166-2: | ES-CM | ||||
Цахим хуудас: | www.castillalamancha.es | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
ӨЗУ болсон: | 1982 оны наймдугаар сарын 16 | ||||
Ерөнхийлөгч: | Эмилиано Гарсиа-Пэйж (ИСАН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 21 суудал Сенат: 22 суудал | ||||
Захиргааны нэгж: | 5 аймагтай |
Кастили-Ла Манча нь Испанийн түүхэн Кастили бүс нутгийн төв хэсэгт орох ба энэ нутгийг мөн «Шинэ Кастили» хэмээх нэрээр нь ихэд мэддэг байна.
Газар зүйЗасварлах
Кастили-Ла Манча нь 79.463 км² газар нутагтай ба тус мужийн нутаг дэвсгэрийг харьцуулан үзвэл ойролцоогоор Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт дөхөж очно. Газар нутгийн хэмжээ нь улсын нийт газар нутгийн 15,7 %-ийг эзэлнэ.
ТүүхЗасварлах
Кастили-Ла Манча нь Шинэ Кастилийн түүхэн бүс нутгийг залгамжлагч бол Шинэ Кастили нь өөрөө Толедогийн Хант Улсыг залгамжлагч юм. Толедогийн Хант Улс нь Аль-Андалусын бүрэлдэхүүнд байв. Аль-Андалусын нийслэлийг Кастилийн хан Альфонсо 1085 онд эзлэв. Үүнийг сүүлд нь 1177 онд Күэнка эзэлсэн бөгөөд үлдсэн өмнөд хэсгийг Кастилийн VIII Альфонсогийн үед нэгтгэн авчээ.
Зургийн цомогЗасварлах
Сиудад Энкантада хот дахь байгалийн чулуун тогтоц Толедо хотын цогчин дуган
Цахим холбоосЗасварлах
Wiktionary: Кастили-Ла Манча – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
ЭшлэлЗасварлах
- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.
Координат: 40° У, 3° Б