Наварра
Наварра (Испани: Navarra, баскаар Nafarroa; албан ёсоор: испаниар Comunidad Foral de Navarra, баскаар Nafarroako Foru Komunitatea, монголоор Наваррын Фораль Нийгэмлэг) нь Испанийн умард талд орших өөртөө засах нийгэмлэг ба аймаг юм. Энэ муж нь түүхэн Наваррын Хант Улсын газар нутгийн хэсэгт орших ба тус түүхэн улс нь энэ муж дээр нэмээд Пиренейн нурууны өмнөд арын хяр хүртэл (өнөөдөр Франц улсад харьяалагддаг) нутаг дэвсгэрийг эзэмшиж байв. Мужийн нийслэл нь Памплона. Наваррын хүн амын тоо нь 654.214.
Comunidad Foral de Navarra (испаниар) Navarra / Nafarroa Nafarroako Foru Komunitatea (баскаар) Наварра | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани | ||||
Нийслэл хот: | Памплона | ||||
Нутаг дэвсгэр: | 10.390 км² | ||||
Хүн ам: | 654,214 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 62,965.7 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 153 км Баруун-Зүүн: ≈ 120 км | ||||
ISO 3166-2: | ES-NC | ||||
Цахим хуудас: | navarra.es | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
Албан ёсны хэл: | Испани, зарим газар нутагт мөн баскаар | ||||
ӨЗУ болсон: | 1982 оны наймдугаар сарын 16 | ||||
Ерөнхийлөгч: | Мария Чивите (ИСАН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 5 суудал Сенат: 5 суудал | ||||
Захиргааны нэгж: | 272 суурин (municipios) |
Наваррын нийгэмлэгийн хүний хөгжлийн илтгэцүүрийн утга нь 0,905 бөгөөд үүгээрээ Испанийн 17 өөртөө засах нийгэмлэг дотор гуравт жагсдаг.[2]
Газар зүй
засварлахНаваррын нутаг дэвсгэр нь Пиренейн нурууны баруунаас Эбро голын хөндий хүрэх ба Испанийн хамгийн жижиг газар нутагтай өөртөө засах нийгэмлэг юм. Умард талд нь Пиренейн нуруугаар Франц улстай хиллэх бол өрнө талаараа Баскийн Өөртөө Засах Нийгэмлэгийн Гипускоа болон Алава аймгуудтай, өмнө талаараа Ла Риоха мужтай, дорно талаараа Арагон мужтай хиллэнэ. Мөн түүнчлэн Арагон мужаар хүрээлүүлсэн эксклав Петиля де Арагон хот Наварра мужид харьяалагдана.
Энэ бүс нутагт дарсны усан үзмийн тариалангийн бүс нутаг оршдог. Мөн зүүн өмнөд хэсэгт нь Барденас Реалес цөл бий.
Түүх
засварлах824 онд Иньиго Ариста хан Маурчуудыг ялснаар анх Наваррын Хант Улс нь байгуулагдав. Тус хант улсын нийслэл Памплона хотын нэрээр энэхүү дундад зууны улсын ханыг «Памплонын Хан» хэмээн цоллодог байв. Үүнийг 1162 онд VI Санчо хан «Наваррын Хан» болгон өөрчилжээ. 1512 онд тус хант улс нь Испани талаа барьсан «Дээд Наварра» (испаниар: Alta Navarra) болон Франц талыг баримлах «Доод Наварра» (францаар: Basse-Navarre) болон хоёр хуваагдсан бөгөөд эхэндээ аль аль нь өөртөө засах засаглалаа авч үлдсэн байдаг. Ингээд 1620 онд Доод Наварра нь Францтай нэгдсэн ба 1841 онд Карлистуудын дайны дараа испанийн төрийн эрх зүйн системээ бүрмөсөн халав. Харин Дээд Наварра нь испани улсын нэг аймаг болжээ.
Аймгийн хүн амын өсөлт
засварлахОгноо | Хүн амын тоо |
---|---|
1877 | 316.899 |
1887 | 307.994 |
1900 | 310.355 |
1910 | 323.503 |
1920 | 339.220 |
1930 | 352.108 |
1940 | 365.014 |
1950 | 383.354 |
1960 | 406.838 |
1970 | 466.593 |
1980 | 509.002 |
1990 | 519.277 |
2000 | 555.829 |
2010 | 640.129 |
Зургийн цомог
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Наварра – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.
- ↑ Sub-national HDI - Area Database - Global Data Lab. хандсан 12. Наймдугаар сар 2018 (англиар).
Координат: 43° У, 2° Б