Каталони
Каталони (кат. Catalunya [kətəˈluɲə], Испани: Cataluña [kataˈluɲa], аранаар Catalonha [kataˈluɲa]) нь Испани улсын харьяанд Пиренейн хойгийн дорно умард захад 32 мянган км² газар эзлэж, 7,5 сая хүн амтай өөртөө засах нийгэмлэг.
Cataluña (испаниар) Catalunya (каталанаар) Catalonha (аранаар) Каталони | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани | ||||
Нийслэл хот: | Барселон | ||||
Нутаг дэвсгэр: | 19,953.15 км² | ||||
Хүн ам: | 7,675,217 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 384.7 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 260 км Баруун-Зүүн: ≈ 240 км | ||||
ISO 3166-2: | ES-CT | ||||
Цахим хуудас: | www.gencat.cat | ||||
Интернэт-ДТД: | .cat | ||||
Төрийн дуулал: | Els Segadors | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
Албан ёсны хэл: | Испани, каталан, аранаар | ||||
ӨЗУ болсон: | 1977 оны есдүгээр сарын 29 | ||||
Ерөнхийлөгч: | Пере Арагонес (КЗБНН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 46 суудал Сенат: 7 суудал | ||||
Захиргааны нэгж: | 4 аймаг, 42 комарка, 946 суурин | ||||
Газрын зураг | |||||
Өөртөө засах нийгэмлэгийн төв нь 1.5 сая хүнтэй Барселон хот. Цаашилбал Каталонийн иргэдийн 70 хувь (5.3 сая) Барселон хотын бөөгнөрөлд аж төрөн сууж байна. Барселон хотыг агуулсан Барселон аймаг ба Жирона, Льейда, Таррагона гэсэн дөрвөн аймаг Каталонид бий.
Каталони хос хэлтэй газар. Испани (хүн амын 46.53%-ийн төрөлх хэл), каталан (37.26%), окситани хэлээр нэвтрэлцэнэ. Замын тэмдэг, гудамжны хаяг гээд бүгд хос бичигтэй.
Газар зүй
засварлахКаталони улс дотроо Арагон, Валенситай, гадагш Андорра, Францтай хил залгадаг. Газар дундын тэнгист тулсан урт эрэгтэй. Барселон, Таррагоны хоёр боомт үйлчилнэ.
Каталонийн ард түмэн Испаниас тусгаарлаж шинэ улс үүсгэх арга байнга сүвэгчлэн байдаг.
Зураг
засварлах-
Ромын усны суваг
-
XV зууны каталан ордон
-
Нутгийн хуваарь
-
Огторгуйн дуранд
-
Хөдөө
-
Хүн цамхаг
Цахим холбоос
засварлахWiktionary: Каталони – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Каталонийн Засгийн газрын цахим хуудас (Generalitat de Catalunya) (каталан, кастиль, англи, окситани хэлээр)
- Catalan Hyperencyclopaedia
Эшлэл
засварлах- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.