Сарагоса (испан. Zaragoza) — Испаний умард хэсэгт орших хот бөгөөд өөртөө засах Арагон мужийн нийслэл. Эбро голын дунд хэсэгт далайн төвшнөөс 200 метр өндөрт 600 орчим мянга хүн амтай Испаний 5 дахь том хот.

Сарагоса хот

Сарагоса хот МЭӨ 24 онд ромчууд Colonia Caesaraugusta (Эзэн хаан Августын колони) нэртэй байгуулсан байна. Эндээс хотын нэр гаралтай. 380 онд Сарагос хотод бүх нийтийн христийн шашинтнуудын чуулган болсон түүхтэй.

712-713 онд тус хотыг арабчууд эзэлсэн байна. 8-р зуунаас хойш Сарагоса нь Кордоба халифатад харьяалагдаж байсан бөгөөд Испанийн хойд хэсэгт орших Христийн хаант улсуудын эсрэг тэмцэлд Моорийн заставын үүрэг гүйцэтгэж байжээ. Халифат задран унасны дараа Сарагоса нь 1118 онд Арагоны хаан I Альфонсо, Наварре нар Реконкистад байлдан дагуулж, улмаар хаант улсынхаа цэцэглэн хөгжсөн нийслэл болохоос өмнө тусгаар тогтносон лалын шашинт улсын төв байжээ. I Альфонсо хааны зарлигаар Сарагоса хотод амьдардаг бүх арабчууд хотоос хөөн гарах ёстой болсон түүхтэй. 12-р зууны төгсгөлөөс Сарагоса нь Арагоны төв байсан бөгөөд Испанийн улс төрийн төвүүдийн нэг байсан юм.

1529 онд энэ хотод Сарагосын Гэрээг байгуулсан түүхтэй юм.

15-р зууны төгсгөлд Испани улсыг нэгтгэсний дараа энэ хот ач холбогдлоо алдсан боловч Испанийн тусгаар тогтнолын дайны үеэр 1808-1809 онд 50 мянга орчим хамгаалагчдыг бүсэлсэн Францын эсрэг баатарлаг хамгаалалтаараа алдартай хот болсон. Хотын хамгаалалтыг эртний Арагоны язгууртан гэр бүлийн удам Хосе Реболледо де Палафокс и Мелси удирдаж байв. Тэрээр цэргийн хүн биш байсан ч Сарагоса дахь бослогын үеэр ахмад генерал цолоор өргөмжлөгдөж, бараг 9 сарын турш Сарагосагийн хамгаалалтыг амжилттай удирдсан байна.

20-р зууны хоёрдугаар хагаст үйлдвэржилт, хотжилтын ачаар Сарагосагийн эдийн засаг хурдацтай хөгжиж эхлэв. Хот болон ойр орчмын газруудад шинэ үйлдвэрүүд нээгдэж, хүн амыг татсан юм.

1953 оны 9-р сард АНУ, Испанийн хооронд цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа Испанийн нутаг дэвсгэр дээр АНУ-ын цэргийн баазууд баригдаж эхэлсэн бөгөөд өмнө нь байсан Санжуржогийн үндсэн дээр Сарагоса хотод АНУ-ын Агаарын цэргийн хүчний стратегийн агаарын командлалын бааз болох нисэх онгоцны буудал баригдсан.

Одоо Сарагоса бол Испанийн тав дахь том хот юм. 2008 онд тус хотод Дэлхийн үзэсгэлэн зохион байгуулагдсан нь Сарагоса хотын эдийн засгийн хөгжилд шинэ түлхэц өгсөн юм.

Боловсрол

засварлах

Сарагосын Их сургууль нь Испанийн хамгийн эртний их сургуулийн нэг бөгөөд автономит нийгэмлэг дэх цорын ганц улсын их сургууль юм. Энэ их сургууль нь 1583 онд байгуулагдсан. Тус их сургууль нь 22 факультетэд 40,000 гаруй оюутантай. Одоогоор тус их сургууль хэд хэдэн байранд байрлаж байгаагийн хоёр нь хотын дотор байрладаг. Сарагоса их сургууль нь шинжлэх ухааны үйл ажиллагаа, гадаадын дээд сургуулиудтай түншлэлийн хөтөлбөрөөрөө алдартай.