Лас Пальмас
Лас Пальмас де Гран Канариа (Испани: Las Palmas de Gran Canaria) буюу Лас Пальмас нь Канарын арлуудын өөртөө засах орны нийслэл (Санта Крузтай хамтдаа), хамгийн том хот бөгөөд 2010 оны байдлаар 383,308 оршин суугч бүхий, Испанийн 9 дэх том хот юм. Арлын оршин суугчдын 45.9%, Канарын арлуудын оршин суугчдын 18.35% нь тус хотод оршин сууна. Лас Пальмас нь Европын Холбооны, Европоос гадна орших хамгийн том хот юм. Тус хот нь Африкийн баруун хойд эргээс 150 орчим километр зайд Атлантын далайд орших, Испанийн Гран Канариа арлын зүүн хойд хэсгийг эзлэн оршдог.
Лас Пальмас де Гран Канариа
Las Palmas de Gran Canaria | |
---|---|
Улс | Испани |
Өөртөө засах нийгэмлэг | Канарын арлууд |
Муж | Лас Пальмас |
Арал | Гран Канариа |
Байгуулагдсан | 6 сарын 24, 1478 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Каролина Дариас (PSC-PSOE) |
Газар нутаг | |
• Хотын захиргаа | 100.55 км2 (38.82 бээр2) |
Өндөр | 8 м (26 фут) |
Хамгийн өндөр цэг | 300 м (1,000 фут) |
Хамгийн нам цэг | 8 м |
Хүн ам (2018)[2] | |
• Хотын захиргаа | 378,517 |
• Нягтрал | 3,800/км2 (9,700/бээр2) |
• Хотын нутаг | 635,000[1] |
ДНБ | |
• Хотын бөөгнөрөл | €14.822 тэрбум (2020) |
Цагийн бүс | UTC+0 (БЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+1 (БЕЗЦ) |
Шуудангийн код | 35001-35020 |
Хэл(нүүд) | Испани хэл |
Вэб сайт | www.lpavisit.com |
Лас Пальмас нь субтропикийн уур амьсгалтай, бүтэн жилийн турш дулаахан таатай байдаг.
Хот 1478 онд байгуулагдаж, 17-р зууныг хүртэл Канарын арлуудын цор ганц де факто нийслэл гэгдэж байв[4]. Өнөөдөр тус хот Санта Крузтай хамтдаа Канарын арлуудын нийслэлийн үүргийг гүйцэтгэж байна.
Цаг уур
засварлахЛас Пальмас де Гран Канариа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Лас Пальмас де Гран Канариа
Эх сурвалж: World Meteorological Organisation Die klimatologischen Daten basieren auf den monatlichen Durchschnittswerten von 1971 bis 2000
|
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ Demographia: World Urban Areas Архивлагдсан 2018-05-03 at the Wayback Machine, 2022
- ↑ Испанийн 2018 оны хотын бүртгэл. Үндэсний статистикийн хүрээлэн.
- ↑ "Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) зах зээлийн өнөөгийн үнээр хот суурин газруудаар". ec.europa.eu.
- ↑ La Junta Suprema de Canarias. Volumen I. Buenaventura Bonnet y Riveron. Real Sociedad Económica de Amigos del País de Tenerife, Editorial: Editorial Interinsular Canaria SA, publicado en Santa Cruz de Tenerife en 1980 (reedición de 1948) Páginas 104-106