Галиси
Галиси ([gaˈlit͡sɪ̯ɘn], галисигаар Galicia [ɡaˈliθjɐ], Испани: Galicia [gaˈliθja], порт. Galiza [gaˈliza]; албан ёсоор галиси хэлэнд Comunidade Autónoma de Galicia, испаниар Comunidad Autónoma de Galicia) бол Испани Улсын нутаг дэвсгэрийн баруун хойд хэсгийг эзлэн орших өөртөө засах нийгэмлэг юм. Энэ муж нь дотроо А Корунья, Луго, Понтеведра, Оренсе гэсэн дөрвөн аймагт хуваагдана.
Comunidad Autónoma de Galicia (испаниар) Galicia / Galiza Comunidade Autónoma de Galicia (албан ёсоор, галисигаар) Галиси | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани | ||||
Нийслэл хот: | Сантьяго де Коспостела | ||||
Нутаг дэвсгэр: | 29,574 км² | ||||
Хүн ам: | 2,699,499 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 91.3 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 208 км Баруун-Зүүн: ≈ 192 км | ||||
Цагийн бүс: | UTC +1 | ||||
ISO 3166-2: | ES-GA | ||||
Цахим хуудас: | www.xunta.es | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
Албан ёсны хэл: | Испани ба галисигаар | ||||
ӨЗУ болсон: | 1981 оны дөрөвдүгээр сарын 28 | ||||
Ерөнхийлөгч: | Альберто Нуньес Фейхоо (ГАН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 25 суудал Сенат: 19 суудал | ||||
Захиргааны нэгж: | 4 аймаг | ||||
Газрын зураг | |||||
Мужийн нэр нь тус нутагт эрт үед суурьшсан Галлекичуудаас (латинаар Gallaeci) гаралтай аж.
Газар зүй
засварлахГалиси нь тус улсын баруун хойд бүс нутагт орших бөгөөд умард талаараа Кантабрийн тэнгисээр, өрнө талаараа Атлантын далайгаар хүрээлүүлнэ. Нутгийн өмнөд хэсгээрээ Португали Улстай, зүүн талаараа Кастили ба Леон болон Астурийн өөртөө засах нийгэмлэгүүдтэй хиллэдэг.
Энэ мужийн нутаг дэвсгэр нь Риа төрлийн эрэг ба өндөр уулстай нь тус мужийг Испанийн бусад мужуудаас тусгаарладаг онцлогтой. Газар нутгийн тэн хагасаас илүү нь далайн түвшнээс дээш 400 метрт оршдог. Хамгийн өндөр уул нь Тревинка (2127 м). Тэнгисийн эргийн нийт урт 1659 км, үүнээс 800 километр гаран нь эргэцэг, 300 километр орчим нь элсэн хөвөөтэй бөгөөд энэ нь Испани дахь Атлантын далайн эргийн гурав хуваасны нэг орчим хувь юм.
Уур амьсгал
засварлахЭнэ мужид далайн зөөлөн уур амьсгал давамгайлах ч маш чийглэг. Хур тунадас ихтэй зөөлөн өвөл, хэт их халуун бус зуны улиралтай. Жилийн температурын дундаж нь далайн эрэг орчмын хотууд болох Ла Коруньяд 13,8 °C, Виго хотод 14,7 °C байна. Нутгийн гүн рүү жишээлбэл Оренсед 14 °C, харин уулархаг нутгаар харьцангуй сэрүүн буюу 8-9 °C хэмтэй байдаг.
Хүн ам
засварлахГалисийн хүн ам нь 2.718.525 бөгөөд үүний 48,2 % эрэгтэй, 51,8 % нь эмэгтэйчүүд байна (мэдээ:2016).[2]
Улс төрийн газар зүй
засварлахӨөртөө засах нийгэмлэг нь дөрвөн аймагтай бөгөөд эдгээр нь бүгд аймгийн төвийнхөө нэрээр нэрлэгджээ.
Аймаг | Аймгийн төв | Хүн ам (2019 он) | Газар нутаг |
---|---|---|---|
Ла Корунья | Ла Корунья | 1.119.596 | 7950 км² |
Луго | Луго | 329.587 | 9856 км² |
Оренсе | Оренсе | 307.651 | 7273 км² |
Понтеведра | Понтеведра | 942.665 | 4495 км² |
Зураг
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Галиси – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.
- ↑ Population by Autonomous Community and Autonomous City and Sex. Instituto Nacional de Estadística
Координат: 43° У, 8° Б