Сеута
Сеута (Испани: Ceuta [ˈθeu̯ta], Араб: سبتة& Сабта) нь Умард Африкийн эрэг ба Гибралтарын хоолой дээр орших Испанийн хот бөгөөд 2019 оны байдлаар нийт 84.777 хүн амтай байв. Сеута нь Испанийн эксклав учир Европын Холбоонд ордог хэдий ч Умард Атлантын Гэрээний Байгууллагад хамаардаггүй. Мөн Мелилья хотын адил европын холбооны нутаг дэвсгэрт үйлчлэх гаалийн эрх зүйн кодекст багтдаггүй, Шенгений бүсэд ч ордоггүй онцлогтой.[2]
Ciudad Autónoma de Ceuta (испаниар) Сеута | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани | ||||
Нутаг дэвсгэр: | 18.5 км² | ||||
Хүн ам: | 84,777 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 4,582.5 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 5 км Баруун-Зүүн: ≈ 8 км | ||||
ISO 3166-2: | ES-CE | ||||
Цахим хуудас: | www.ceuta.es | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
ӨЗУ болсон: | 1995 оны 3-р сарын 14 | ||||
Ерөнхийлөгч: | Хуан Хесүс Вивас (АН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 1 суудал Сенат: 2 суудал | ||||
Газрын зураг | |||||
Байрлал
засварлах18,5 км² нутаг дэвсгэртэй испанийн энэхүү хот нь Газар дундын тэнгисийн баруун эргийн нэгэн хойгийн үзүүр дээр оршдог. Энэ нутаг нь Мароккотой газрын хилтэй бөгөөд Иберийн хойгоос 21 орчим километрийн зайд алслагдсан. Усан замаар Альхесирас хүрэхэд нэг цаг орчим хугацаа хэрэгтэй.
Хүн ам
засварлахХүн амын тоо[3] | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
1981 он | 1991 он | 2001 он | 2011 он | 2015 он | 2016 он | ||
65.264 | ▲ 67.615 | ▲ 71.505 | ▲ 83.517 | ▲ 84.363 | ▲ 84.519 |
Түүх
засварлахЖебел Муса уулын эртний нэр нь «Ах дүү долоо» юм. Суурингийн нэрийг Ах дүү долоо уулын нэрээс ромын зээллэг орчуулга болох Ад Септем Фратрес (Ad Septem Fratres) үүсч, үүнээс Септем → Септа гэсэн богино хэлбэрүүд үүсэв. Араб хэлэнд «п» үсэг байхгүй тул үүнийг «б» үсгээр солин «сабта» болжээ. А үсэг нь араб аялганд эгшиг шилжин «э» гээр солигдсон байна.
Португал ба испани хэлээрх (бас олон улсад) хэлбэр нь Сеута. Арабын Сабта нэрний «б» үсгийг иберо роман хэлэнд ихэвчлэн «в/у» үсгээр орлуулах тул Сеута гээд таарч байгаа юм.
Цахим холбоос
засварлах- Албан ёсны цахим хуудас (испаниар)
Эшлэл
засварлах- ↑ Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Instituto Nacional de Estadística.
- ↑ Art. 4, Abs. 1, Spiegelstrich 8 der EU-Verordnung des europäischen Parlaments und des Rates vom 9. Oktober 2013 zur Festlegung des Zollkodex der Union (Neufassung). In: Amtsblatt der Europäischen Union L 269, 9. Oktober 2013, S. 11.
- ↑ "Autonomous City of Ceuta".