Гурванбулаг сум (Булган)

Гурванбулаг гэж Монгол улсын Булган аймгийн сум байдаг. 2686 км² газар, 3,123 хүнтэй.

Гурванбулаг сум
ᠭᠤᠷᠪᠠᠨᠪᠤᠯᠠᠭ ᠰᠤᠮᠤ
сум
Gurvanbulag sum
ɣurbanbulaɣ sumu
гурбанбулаг суму
Улс Монгол Улс Монгол (МУ)
Дээд нутаг Mn coa bulgan aimag.svg Булган аймаг
Нутгийн хуваарь Зургаан баг
   1. Тогоо
   2. Авзага
   3. Агьт
   4. Бэрх
   5. Хөгнө
   6. Хулст
Сумын төв Авзага [1]
ᠠᠪᠵᠠᠭ᠌᠎ᠠ᠌
Газар нутаг 2686.05 км² [2]
Хүн ам (2012) 3,123 хүн [3]
Ард түмэн монгол үндэстэн
Барга ястан
Нутгийн олон Гурванбулагийнхан
Шуудан-дугаар 63120
Хаяа залгаа
газар, нутаг
Могод
Хишиг-Өндөр
Дашинчилэн
Өгийнуур
Хашаат
Рашаант
Газар дай-
дын урт
Улаанбаатар (276 км)
Эрдэнэт (208 км)
Булган (140 км) [3]

ТүүхЗасварлах

Гурванбулаг сумын нутаг урьд цагт Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны хойд хэсэг, Бишрэлт гүний хошууны урд хэсэг байв. Монгол улсын 1924 оны засаг захиргааны өөрчлөлтөөр дээрх бүтэц харгалзан Богд хан уулын аймаг, Хангай хайрхан уулын хошуу, Авзага хайрхан уулын хошуу болон өөрчлөгджээ.

1931 оны өөрчлөн байгуулалтаар шинээр 13 аймаг, 311 сум хуваахад Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сум зохион байгуулагдаж, 1942 онд шинэ байгуулагдсан Булган аймагт шилжжээ. 1956 онд Авзага сумыг татан буулгаж ихэнх хэсгийг Гурванбулаг сумтай нийлүүлж өнөөгийн нутаг дэвсгэр тогтсон.[4]

Газар зүйЗасварлах

Гурванбулаг сум Булган аймгийн нутгийн баруун урд захад 2686 км² газар нутаг харьяалан оршдог.

Баруун хойд талаараа Могод, хойд талаараа Хишиг-Өндөр, зүүнээрээ Дашинчилэн, зүүн урд талаараа Рашаант, урдуураа Архангай Хашаат, баруунаараа Архангайн Өгийнуур сумтай хиллэдэг.

Улаанбаатар хотоос 270 км, Булган хотоос 150 км зайтай. Уртаашаа 80 км, сумын төв д.т.д. 1097 м өндөрт байдаг.[4]

Газар усны нэрЗасварлах

Нутгийн хойд тал
  • Шивээний нуруу
  • Тармаг уул (1923 м)
  • Мангирт уул (1713 м)
  • Дуут хөтөл
  • Авзага хайрхан уул (2090 м)
  • Оорцог овоо уул
  • Баян улаан уул (1424 м)
  • Оорцогийн хөндий
Нутгийн урд тал
  • очирт орон уул
  • Уян хуст уул (1619 м)
  • Их бэрх уул (1646 м)
  • Их агьтын хөндий
  • Цант уул (1581 м)
  • Цант уул (1581 м)
  • Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
  • Хөгнө хан уул (1967 м)
  • Хэцүү элс (Хөгнө тарнад байдаг)[5]

Газар ашиглалтЗасварлах

Нийт 268605 га газартай[4]
Зориулалт Хэмжээ (га) Эзлэх талбай
Хөдөө аж ахуйн газар 229107 85.3
Ойн сан бүхий газар 6 6
Усан сан бүхий газар 32 0.01
Тусгай хэрэгцээний газар 37190 13.8
Хот тосгон, бусад суурингийн газар 1667 0.6
Зам, шугам сүлжээний газар 609 0.2

Уур амьсгалЗасварлах

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. I сард -18 °С, IV сард +20 °С хэмтэй байна. Жилд 150-300 мм хур тунадас унана.[4]

Засаг захиргааны хуваарьЗасварлах

  1. Тогоо баг (баруун хойд)
  2. Авзага баг (хойд)
  3. Агьт баг (урд төв)
  4. Бэрх баг (баруун урд)
  5. Хөгнө баг (зүүн урд)
  6. Хулст баг (хойд төв)
Хуучин байсан
  1. Үржил баг (урд төв)
  2. Шивэрт баг (зүүн урд)

НийгэмЗасварлах

Гурванбулаг суманд 2012 онд 3,123 хүн аж төрөн сууж байв. Хүн амын 20 сумын төвд байдаг.

Сумын хүн амын 20.2 хувь нь хүүхэд, 61.4 хувь нь залуучууд, 14.8 хувь нь дунд насныхан, 3.6 хувь нь хөгшид байна.

Суманд сургууль (320 хүүхдийн), дотуур байр (80), цэцэрлэг (55), эмнэлэг (10 ортой), спорт заал, биеийн тамирын талбай (8859 м²), соёлын төв, номын сан, банк (2), ахуйн үйлчилгээний төв (25 өрөө), музей, буддын шашны хийд бий.[4]

Алдар гавьяатанЗасварлах

Зүүлт, тайлбарЗасварлах

  1. МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
  2. «Булган аймгийн Бугат сумын танилцуулга».
  3. 3.0 3.1 Булган аймгийн Статистикийн хэлтэс. «Булган аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2012-12 сар».
  4. 4.0 4.1 4.2 4.3 4.4 Булган аймгийн ЗДТГ-ын цахим талбар. Гурванбулаг сумын танилцуулга
  5. Монгол улсын газар зүйн атлас. 2012 он.