Open main menu
Сун Ятсэн

Сун Ятсэн (хят. 孫文; 孫中山; 孫逸仙; латин галиг Sūn Yìxiān) (1866 оны 11 дүгээр сарын 12-нд төрж, 1925 оны 3 дугаар сарын 12-нд нас барсан) Хятадын хувьсгалч, улс төрийн удирдагч. Сун Хятадын Бүгд Найрамдах Улсын анхны удирдагч байсан тул Үндэсний эцэг гэгддэг. Сун 1911 оны 10 дугаар сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж Чин Улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн. 1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгч болж байсан бөгөөд сүүлд Гоминдан намыг байгуулалцаж анхны дарга нь болж байлаа. Сун эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн байсан бөгөөд эх газрын Хятад болон Тайваньд хоёуланд нь ихэд шүтэгддэгээрээ XX зууны Хятадын улс төрчдийн дундаа өвөрмөц юм.

Сун орчин үеийн Хятадын хамгийн аугаа удирдагчдын нэг гэж тооцогддог боловч түүний улс төрийн амьдрал байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн юм. Хувьсгал амжилт олсны дараа Сун шинэ тулгар Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн эрхнээс тун удалгүй бууж, тус улсын ихээхэн хэсгийг хяналтдаа аваад байсан дайтагч бүлгүүдийг эсэргүүцэн хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Сун нам нь улс орондоо эрх мэдлээ бэхжүүлэх цагийг үзээгүй юм. Түүний нам коммунистуудтай хэврэг эвслийг байгуулсан бөгөөд түүнийг нас барсны дараа хоёр фракц болон хуваагдсан. Суний гол өв нь Ард түмний гурван зарчим хэмээх улс төрийн философи юм (ард түмний харилцаа/холбоо, ард түмний хүч, ард түмний амьжиргаа/сайн сайхан байдал, буюу заримдаа орчуулгаасаа хамааран үндэсний үзэл/бүрэн эрхэт байдал, ардчилал, социализм/популизм/амьжиргаа гэж хэлдэг).

Монголын тусгаар тогтнолын талаархи түүний байр суурьЗасварлах

Азийн хэд хэдэн орныг эзэрхийлэн далаж асан манж чин улс монгол (ар,өмнөд,Хөх нуур),хятад, төвд, зүүн туркестан орнууд түүний мөхөлтэй зэрэгцэн туурга тусгаар байдлаа зарламагц хятад орныг нь эзэрхийлэгч манж нарыг умрын бүдүүлэг ху нар хэмээн зарлаж тэднийг хөөж явуулах хэрэгтэй гэх байдлаа эхэн үедээ мин улсын хаадын бунхан дээр тангараг өргөдөг байснаа хувьсгалын дараахнаас ү цү гүн хэ буюу 5 үндэстний улс БНУ байгуулах тухай ярих болжээ.50 гаруй бие даасан үндэстнээс 5 том буюу хятад ,монгол, манж,хотон,түвд нар тэг эрхтэйгээр оршин тогтнох үзэл суртлын санаа юмсанжээ.Одоо ч гэсэн урд хөрш БНХАУ-ын 1 том 4 жижиг од нь түүний үзэл санааны үргэлжлэл гэж зарим судлаачид үздэг.Тэр үүднээс хятадын шинэ үндэстэн үүсэх тухай номлох болж жунхуа-миньцү гэсэн нэр томъёололоор гоцү буюу улсын үндэстэн гэх байдлаар тодорхойлох болсон. Түүнийхээр бол хань үндэстэн бол хятадын үе үеийн төрт улсуудын ноёлох нуруу байсаар ирсэн бөгөөд цинь,хан улсаас эхлээд хань үндэстэн үргэлж улсын үндэстэн байсаар ирсэн тул нэгдсэн төрт гүрнийг азид манлайлсаар ирсэн. Энэ утгаараа манж,монгол зэрэг харь угсаатнуудын засаглалын үед хань үндэстний уруудал доройтолын үе байсан боловч тэд бүгд л хятадын түүхийн салшгүй хэсэг. Иймийн тулд үндэстний нэгдлийн зарчимд хань бус дээрх үндэстнүүд манай улс үндэстний бүрдэл хэсгүүд мөнөөс мөн гэж сурталдах болсон.Үүнийгээ зөв болгож харагдуулахын тулд хэт давамгайлсан хань үндэстний тоотой харьцуулахад өчүүхэн тоотой хань бус үндэстнүүдийн тэгш эрхийг эдлүүлэх тал дээр ямар ч ач холбогдол өгөх хэрэггүй гэж зүтгэх болсон. Энэ ч байдлаараа тусгаар тогтнолоо өөрсдөөс нь түрүүлж зарласан олноо өргөгдсөн монгол улсын засгийн газарт эргээд салан тусгаарлах үзлээ эргэн харэ "аугаа их дундад улсын ахлуун элгэн гэр бүлд" ээ эргэн нэгдэхийг ятгаж байжээ.Ер нь бол бусад хятадын улс төрийн хүчинтэй монголын тусгаар тогтнолын эсрэг санал нэг байр суурьтай байв.

ЭшлэлЗасварлах

Гадны холбоосЗасварлах